x

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ирэхгүй байгаа гишүүд ХЭН БОЛЧИХСОН ЮМ!!!

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Баасан  гаригийн /2019.08.30/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт ирэхгүй байгаа УИХ-ын гишүүдэд хандаж үг хэлэв.

Тэрбээр, Миний хэлэх гэсэн гол үг, энэ байхгүй байгаа гишүүдээ ирүүлээч ээ гэж байна.

Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн туйлын анхаааралтайгаар ажиглаж, амьдралд садаа болоод байгаа ганц ч болов заалтыг өөрчилчихөөсэй гэж залбираад гэртээ байж байгаа.

Улс орны амин чухал эрх ашгийн суудал, магадгүй дараачийн 10 жилд ярих бололцоогүй ийм асуудал ярьж байхад  зарим хүмүүс яагаад хуралдаандаа ирдэггүй юм. ХЭН БОЛЧИХСОН ЮМ.

Албан тушаал ярихаар би би гэж давхидаг, төрийн, ард түмний амин чухал эрх ашгийн асуудал ярихаар яагаад ирдэггүй юм. Одоо болоо юм бишүү.

Чингэлтэйгээс сонгогдсон Д.Ганболд гишүүн Үндсэн хуулийн асуудал хэлэлцэнэ гэдгийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон гэж байна лээ.  Бид нар та  нараас ичиж байна. Хүний өмнөөс ичих шиг адгийн юм байдаггүй юм байна.

МАН-ын бүлгийн парламентын бүрэлдэхүүн ийм сахилгагүй байсныг 30 жил болоход үзээгүй юм байна.

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч тааллаараа ирнэ гэж бичсэн байдаг. Бусад нь энд сууж байх ёстой.

Би УИХ-ын даргад горимын ямар шаардлага тавих гэж байна гэхээр сая нэр дурьдсан баян тарган гишүүдээ дууд. Хөрөнгөндөө аархаад байгаа юмуу, хаашаа юм. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт нь гадарлана аа.

МАН-ын харъяалалтай 40 шинэ гишүүн бий. 2016 онд та нарыг нэр дэвшиж байхад мань мэт нь цагаан магтаалаар магтаад өдөр, шөнөгүй явсан. Та нарыг Монголын төрд гараад аятайхан ажиллачих болов уу гэж горьдсон, хаана байна тэр горьдлого. Тэр сонгосон ард түмнийхээ сэтгэл рүү битгий ус хийгээрэй. Албан тушаал, эрх мэдэл, мөнгөнөс өөр бодох юм байхгүй.

Ажилдаа цагтаа ирж сураарай. Өглөө унтаад сэрдэггүй. Юугаа хийгээд явдаг юм. Шөнөжин бааранд байдаг юмуу.

Яг энэ цалгар назгай байдал чинь парламентын нэр хүндийг гутаахад, олон түмний дунд таагүй уур амьсгал бий болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа шүү.

Энэ 76 дотор хуралд суухгүй дархан эрхтэй хүн нэг ч байхгүй. Бүгд адилхан энд сууж байх ёстой. Тэр тусмаа Үндсэн хуулийн асуудал хэлэлцэж байхад… хэмээн үгээ хэллээ.

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд 75 гишүүний 59 нь буюу 78.8 хувь нь хүрэлцэн ирсэн юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байгаа чуулганы хуралдааныг шалтгаангүй тасалсан гишүүд:

Чингэлтэй дүүргээс сонгогдсон Д.Ганболд

Дорнодоос сонгогдсон Н.Номтойбаяр

Эрдэнэтээс сонгогдсон О.Содбилэг

Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбат

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 4 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 7 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 9 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 12 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 13 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 14 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 21 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 28 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 22 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 27 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 0 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 16 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 19 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 29 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 34 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 34 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 0 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 23 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 54 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top