x

Элчин сайд И.К.Азизов Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Халх голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Монгол найз нөхөд өө, Орос нутаг нэгтнүүд ээ, 

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Халхын голд Зөвлөлт-Монголын цэргүүдийн байгуулсан хамтын ялалтын 80 жилийн ойн чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, баяр хүргэе! Уг ялалтын ойг тэмдэглэснээрээ бид манай улс орнуудын, ард түмнүүдийн баатрууддаа, тэдний цэргийн ахан дүүсийн холбоо болон баатарлаг үйлсэд нь хүндэтгэл илэрхийлж байгаа билээ.

Таван сар үргэлжилсэн тэрхүү цуст тулалдаануудыг бид ч, монголчууд ч мартаагүй. Тэдний үнэн утга, ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй. Халхын гол дээр болсон үйл явдлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан. Үнэмлэхүй ялалт байгуулсан нь манай ард түмнүүдийн хувь заяанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү ялалт нь Зөвлөлт Холбоот Улсыг хоёр фронт дээр зэрэг дайтахаас сэргийлж, хамаг хүчээ нацист Герман болон Европ дахь түүний холбоотнуудыг няцаахад төвлөрүүлэх боломж олгосон бол нацизм болон түүний дагуулуудыг бут цохисон явдал нь БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг Ялта хотод болсон бага хурлын үеэр авах боломж нээсэн. Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн баатарлаг эр зориг, дарга офицеруудын ур чадвар, хүч чадлаа хамгийн ихээр дайчилсны ачаар Квантуны армийн давшилтыг зогсоож, түүний анги нэгтгэлүүдийг бут цохиж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж чадсан билээ.

Өөрийнхөө болон холбоотныхоо төлөө эрэлхэгээр тэмцэж, милитаризм болон фашизмыг ялан дийлсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хадгалах нь бидний хамтын үүрэг билээ. Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой. Өнөө амьдарч буй бидний үеийнхэн болон бидний үр хүүхдүүд, хойч үеийнхэн маань оросууд болон монголчууд хамтын хүчээр Дорнодод болон Өрнөдөд энх тайвныг сахин хамгаалж чадсан ялагчид юм шүү гэдгийг мэдэж байх ёстой.

Цөөхөн үлдсэн ч амьд сэрүүн байгаа ахмад дайчиддаа, тэдний гэр бүл, ойр дотнынхонд амар амгаланг хүсэн ерөөе. Оросын болон Монголын ард түмэнд, бидний бүх найз нөхөд, холбоотнуудад энх тайван, цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 4 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 7 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 8 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 12 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 13 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 13 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 21 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 28 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 22 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 27 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 0 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 15 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 19 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 29 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 34 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 34 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 0 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 23 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 54 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top