x

Ж.Хунан: Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид энэ сарын 29-нд (өчигдөр) “Зангиатай жагсаал” зохион байгууллаа. Уг жагсаалаар хуульчид шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар зарим саналыг гаргаж, иргэдэд мэдээлэл түгээсэн юм. Ингээд уг жагсаалыг дэмжин оролцож буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хуульчид ингэж жагсаж байсан нь бараг анхных болов уу. Хуульчдын зүгээс яг ямар саналтай байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж байгаа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж, тухай бүрт нь санал хүргүүлж байсан. Мөн уг саналыг олон нийтэд хүргэх үүднээс оролцсон. Ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байх, байхгүйг шийдэх чухал цаг мөч ирээд байна. Өмнө нь шүүх 100 хувь хараат байсан биш. Гэхдээ одоо оруулах гэж байгаа хуулийн зохицуулалтаар хараат бус байдлыг бэхжүүлэх боломж нөхцөл үүсэх юм.

Одоогийн зохицуулалт шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл нь ч, Шүүхийн сахилгын хороо нь хүртэл нэг хүнээс “хамааралтай”. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр. Тиймээс үүнийг залруулах нь зөв юм гэдэг асуудлыг хөндсөн. Үндсэн хуулиас бусад хуулиар зохицуулах боломж бий. Гэвч тэгж зохицуулах хүсэл, зориг байхгүй байна. Тиймээс Үндсэн хуульдаа баталгаажуулах, бэхжүүлэх замаар хангах нь зүйтэй. Хараат бус шүүх гэдэг ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур юм шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болдог. Тиймээс үүнийг хайрлаж хамгаалж, төгөлдөржүүлэх ёстой.

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой чухал есөн заалт орж ирсэн гэсэн. Хэлэлцүүлгийн явцад гурав нь үлдсэн гэж байна. Магадгүй чуулганы үеэр дахин нэг, хоёр заалт нь алга болчихвол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны хэрэг гарах болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт оруулна гээд эрчимтэй яригдах үеэс хуульчдын зүгээс зарчмын байр сууриа хүргүүлсэн. Есөн чухал заалтаас гурав нь үлдсэндээ биш. Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой. Уг нь 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтөөр мэргэшсэн шүүгч, мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага сонгон шалгаруулж томилно гэж оруулбал дээрдүүлсэн заалт болно. Ингэж чадахгүй бол ядаж Ерөнхийлөгчийн “томилох” гэдэг заалтад хязгаарлалт оруулж өгөх ёстой.

Б.Лхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн. (64.119.22.192)
    Хуульчийн ажил хийдэг хүнтэй нийлдэг энэ арван жилдээ сурч байхдаа хүнтэй үерхэж байсан.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртдэг 4 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 7 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 9 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 12 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 13 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 14 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 21 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 28 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 1 цаг 22 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 1 цаг 27 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 0 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 2 цаг 16 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 2 цаг 19 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 2 цаг 29 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 2 цаг 34 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 14 цаг 34 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 0 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 15 цаг 23 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 16 цаг 54 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 19 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top