x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ

Засгийн газрын тэргүүнийг уул уурхайтай байлдаж байх зуурт бидний суган доогуур гараад явчихаж мэдэх нэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод байна.

Өнгөрөгч долдугаар сард зарлагдсан ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон Байнгын хороод дээр нэлээд сайн базаад байсан ч Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаас болж дахин задрахад хүрсэн билээ. Өнгөрөгч даваа гаригт АН-ын зөвлөлөөс дахин 25 заалт бүхий саналыг МАН-ын бүлэгт хүргүүлсэн байна. Эдгээр саналыг МАН-ын бүлгээр хэлэлцээд “хүлээж авах боломжгүй” гэж үзсэн зарим зүйл, заалтын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. (АН-ын зөвлөлөөс илүүлсэн саналыг 17-г хүлээж авах боломжтой, наймыг нь хүлээж авах боломжгүй гэв)

Тухайлбал, АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналд “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох” буюу сонгодог парламентын тогтолцоог санал болгосон юм байна. Гэвч энэ санал өмнө өргөн баригдсан төслүүдэд тусаагүй. Дээр нь УИХ-ын ажлын хэсэг болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүд тус бүрдээ одоо байгаа Үндсэн хуулийн 28-аас илүү хувийг эзэлж байгаа тул хуулийн төслийг “нэмэлт өөрчлөлтийн” түвшинд барихад хүндрэлтэй болж байгаа. Хуулийн төсөл одоо байгаа хуулийн 34-өөс илүү хувийг хөндөхөд хүрвэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга, шинэ Үндсэн хуулийн түвшинд ярих хэрэгтэй болно.

Хуваарь ёсоор ээлжит бус чуулган ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх ёстой ч энэ хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж дуусгана гэдэг үндсэндээ боломжгүй болоод байна. Одоогийн байдлаар УИХ-ын олонхи гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр үндсэн болон дэд (зөвлөлдөх гэж нэрлээд байгаа) ажлын хэсгүүд сууж, харин МАН-ын бүлэг дээр голлох дүгнэлтүүд гараад явж байгаа.

МАН-ын бүлгийн зүгээс АН-ын зөвлөлийн өгсөн саналд тусгагдаагүй ч ажлын хэсгийн түвшинд шийдэгдэж байгаа зарим асуудлаар саналыг авахаар хүргүүлсэн гэдгээ Б.Тогтохсүрэн гишүүн өчигдөр мэдээлсэн. АН-ын зөвлөл хариугаа өнөөдөр ирүүлж, мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадвал маргааш пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулах юм байна. Эндээс өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажилласан ажлын хэсгийн үр дүн хийгээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл цаашид хэлэлцүүлэгт явах уу, эсвэл нэгмөсөн нурж унах уу? гэдэг шийдэгдэнэ.

Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Монголын хуульчдын холбоо, хараат бус хуульчдын зүгээс “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс болсон шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудыг хуулийн төслөөс хасах нь Үндсэн хуулийн шинэчлэлд ухралт болно” хэмээн үзэж УИХ-ын дарга болон Байнгын хороодод зургаан зүйл бүхий шаардлагыг хүргүүлээд байгаа. Энэ шаардлага гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сүүлд өгсөн Ерөнхийлөгчийн санал, түүнийг хүлээж авсан МАН-ын бүлгийн шийдвэрийг хөндөж байгаа юм.   

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 53 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 56 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 57 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 1 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 1 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 2 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 10 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 17 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 11 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 16 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 48 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 4 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 7 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 18 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 23 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 23 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 49 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 12 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 43 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top