x

АН-ын зөвлөлөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 18 заалт бүхий санал хүргүүлэв

Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дангаараа бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ Ардчилсан намын зөвлөл байр сууриа дахин нотолж байгаагаа илэрхийллээ.  Хурлын үеэр “Ард нийтийн санал асуулга явагдахгүй байх гэсэн хандлага Олон нийтийн дунд байна. Энэ талаарх байр сууриа тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр илэрхийллээ. Тэрбээр: “Бид УИХ-ын даргад өгсөн саналын мэдэгдэлийн дараа УИХ-ын дарга албан ёсоор хариулт өгсөн. Тэрбээр Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах боломжтой гэж мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь олонхи үүнтэй мөн санал нэгтэй байна гэж үзэж байгаа. Үүнд итгэхээс өөр арга байхгүй” гэлээ.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан УИХдахь Ардчилсан намын зөвлөлөөс 18 заалт бүхий  саналын томьёоллоо Төрийн байгуулалтын байнгын  хороо болон, Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлж буйгаа мэдэгдлээ.  

Үүнд:

1.  5 дугаар зүйлд 6,7 дахь хэсэг нэмэх

    6.Засгийн газрын өрийн дээд хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна

     7.Төрийн татвар, хураамжийг зөвхөн хуулиар тогтооно

2. 6.2 Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.

    Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүр шудрага хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана. Баялгийн сан нь төсвийн бус байна

3.   21.4 Улсын Их Хурлыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцоо нь холимог байна

4.  22.2 Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна. Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно

5.  25.1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийгөөрчлөх эрхтэй бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно

6.  27.6 Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөө заагаагүй бол нэгдсэн хуралдааны шийдвэрийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар батална

7. Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэсний дараахь Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна - гэсэн хэсгийг хасах

8.  Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно. АН зөвлөлийн өөрчлөн найруулах шинэ санал.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгийг дор дурдсан агуулгаар өөрчлөн найруулах, 4,6 дахь хэсгийг хасах:

Гучин нэгдүгээр зүйл.

  • 3.Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргаж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.
  • 4.Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

        Хуулийн энэ заалтыг 2025 оны 7 дугаар сараас эхлэн дагаж мөрдөнө.

10.  39.1 Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдын албан тушаалыг хавсарч болно.

11.   39.2 Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна

12.  46.4 Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх халахыг хориглоно.

13.   47.2 Санхүүгийн чөлөөт бүсд олон улсын /гадаад улсын/ шүүх байгуулж болно.

Олон улсын шүүхийн шийдвэр нь Улсын Дээд Шатны Шүүхийн хяналтад үл хамаарна. Энэ хэсэгт нэмэх

14.  48.3 Шүүхийн төсөв иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад хүрэлцэхүйц байна. Шүүн таслах ажиллагааны төсвийг өмнөх жилийн төсвийн хэмжээнээс бууруулахыг хориглоно.

15.   50.1 Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх; 2/ хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах; 3/иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэн шилжүүлсэн асуудлын хэрэгжилтийг ханган ажиллах; 4/Үндсэн хуулиар дээд шүүхэд эрх олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах.

16.    57.2 Хот, тосгоны эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно.

17.   57.3 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална

18.   57 дугаар зүйлд 4 дэх хэсэг нэмэх: Орон нутаг бие даасан төсөвтэй, татвар хураах эрхтэй байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 7 цаг 56 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 7 цаг 57 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 7 цаг 58 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 7 цаг 59 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 8 цаг 17 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 8 цаг 17 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 8 цаг 18 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 8 цаг 20 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 8 цаг 22 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 8 цаг 23 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 8 цаг 25 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 8 цаг 26 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 8 цаг 29 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 8 цаг 30 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 8 цаг 32 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 8 цаг 33 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 8 цаг 34 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 8 цаг 35 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 8 цаг 36 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 8 цаг 39 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top