x

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч манай улсад айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана манай улсад айлчилж байна. Тэрбээр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор иржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг, мөн түүний айлчлалын үр дүн Монгол Улс-Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Засгийн газартай байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгааг хатагтай А.Алисжабана тэмдэглэв. Тэрбээр БОАЖ болон Эрчим хүчний сайдтай тус тус уулзалт хийжээ.

Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх сайн дурын илтгэлээ танилцуулсан. Манай улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах асуудлыг илтгэлд онцгойлон тусгасныг Ерөнхий сайд дурдлаа.

Мөн бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах манай санаачилгыг дэмжиж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү санаачилгыг бүс нутгийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоход анхаарахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.     

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 1 цаг 1 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 4 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 6 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 9 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 10 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 11 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 18 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 25 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 19 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 24 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 57 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 13 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 16 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 26 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 31 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 31 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 57 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 20 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 51 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top