x

Б.Хурцын шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал завсарлан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлжээ.

 

Энэ талаар Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр "Гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоход олон нийтэд нээлттэй. Шүүх ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй учраас хурал өнөөдөртөө дуусах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Гаргасан шийдвэрийг танилцуулах болно" гэлээ.

Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий есөн хүнийг “гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж, хууль бусаар эрүү шүүлт хэрэглэсэн” хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм. Одоогоос таван сарын өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд мэдээлэл хийж, С.Зоригийн хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүэн шүүж, хилсээр хэрэг хүлээлгэсэн талаар мэдээлснээр энэ хэрэг олон нийтэд ил болсон билээ.

Харин үүний дараа уг хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Прокурорын байгууллага өнгөрөгч арванхоёрдугаар сараас уг хэргийг шалгаж, хууль зөрчиж, эрүү шүүлт хэрэглэсэн ШШГ байгууллагын нэг, тагнуулын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн” тухай ярьсан. Харин өнөөдөр прокурорын орлогч асан өөрөө энэ хэргийн яллагдагч болоод явж байна.

Шүүх бүрэлдэхүүн Б.Хурц нарын есөн хүнийг гэм буруутай гэж үзвэл шүүх хуралдаан үргэлжилж, ял, хариуцлагын асуудлыг ярина. Харин гэм буруугүй үзвэл, эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргавал хурал дуусч, шүүхийн шийдвэрийг танилцуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг 1 цаг 1 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 4 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 5 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 8 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 9 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 10 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 17 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 1 цаг 24 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 19 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 2 цаг 24 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 2 цаг 56 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 12 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 15 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 3 цаг 26 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 цаг 31 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 15 цаг 31 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 15 цаг 57 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 16 цаг 20 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 17 цаг 51 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 20 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top