x

Боловсролын сангаар тоглохоо болино уу, Боловсролын сайд аа!

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг нэгэн “ноцтой” мэдээллийг хийлээ. Боловсролын сайд Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13000 оюутны зээлийг чөлөөлнө гэв. Зээлийн нийт дүн нь 16 тэрбум төгрөг. Боловсролын сангаас зээл авч суралцаад зээлээ төлөөгүй 13000 оюутны диплом өнөөдөр тус санд хадгалагдаж байгаа гэнэ.

Өмнө нь Төрийн сангийн зээлээр суралцаад голч оноо өндөр төгссөн оюутныг зээлээс бүрэн чөлөөлдөг, мөн мэргэжлээрээ таван жил (мэдээж төрийн болон төсвийн байгууллагад) ажилласан бол зээлээс чөлөөлдөг байв. Харин 2008 оноос шинэ журам гарч тийм боломжгүй болсон тухай сайд ярилаа. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг бүрэн чөлөөлж, дипломыг нь олгохоор боллоо. Үүний тулд УИХ-аас шийдвэр гаргуулах шаардлагатай байна гэв. Энэ асуудал нь явсаар ирэх сонгуультай золгох юм байна л даа.

Сайдын хэлж байгаагаас үзвэл, Боловсролын сангаас зээл авч суралцаад төгссөн иргэн хаана ч, ямар ч ажил хийсэн (бизнесийн байгууллагад ч ажиллаж байсан ч ялгаагүй) хамаагүй, нийгмийн даатгал төлж байгаа л бол зээлээс чөлөөлөх гэнэ. Тэгвэл нийгмийн даатгал төлж байгаа бүх хүний бүх зээлээс чөлөөлж яагаад болохгүй гэж. Цалингийн зээл, ипотекийн зээл, элдэв төрлийн лизинг гээд зээлгүй хүн Монголд лав байхгүй. Хэрвээ нийгмийн даатгал төлж байгаа нь зээлээс чөлөөлөх үндэслэл болдог бол тэднийг ч гэсэн чөлөөлөхөд буруудах газаргүй.

Харин ч Боловсролын сангаас зээл авч суралцсан хүн үүнийг өөрийнхөө ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт гэж үзээд хууль, журмынх нь дагуу эргүүлэн төлөх нь иргэний, бас ёс суртахууны үүрэг. Тэр тусмаа зээл авсан иргэдийн зээлийн үлдэгдэл 500.000-1000.000 төгрөгийн хооронд байхад тэр дайны мөнгийг эргүүлээд төлчих ухамсар хувь хүнд байх ёстой. Дундаж ажлын байрны нэг сарын л цалин шүү дээ. Олсон мэргэжил, боловсролоороо ашиг орлого, амьдралаа авч яваагийн хувьд шүү дээ. Боловсролын санд эргүүлэн төлөх тэр мөнгө нь эргээд дараа, дараагийн үеийнхний боловсрол олох, мэргэжил эзэмших боломж болж очих ёстой. Боловсролын сайд монголчуудын боловсролд санаа тавьсан ингэж хэлээд зээлээ төлөхийг шаардах ёстой байлаа. 16 тэрбум төгрөг гэдэг ямар чихрийн цаас юм уу, Боловсролын сайд аа?

Ингэхэд сонгууль болгоноор нэг ийм хөгийн, тулга тойрсон юм ярьж, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургадгаа хэзээ болих вэ, МАН? Саяхан л ЖДҮХС-гийн хэрэг мандахад төрийн нэртэй бүх сангуудын үйл ажиллагааг цэгцэлнэ, үр ашгийг нь тооцно гэж уран донгодоод байсан нь хоосон үг болсон уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • схд иргэн (64.119.26.66)
    Энэ саиданцар юу ярьж эргүүтэх нь вэ.зээл авсан бол төлөх ёстои биз дээ.улсад 30жил татвар төллөө минии орон сууцны зээл18000000сая төгрөгииг чөлөөл ндг т төлсөн мөнгөөр нь сонгууль болохоор худал ярьдаг уих тар
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Tuya (202.9.45.94)
    Dandaa darga saiduuduun huuhed zeel avsan bolohoor choloolj bgam MAN ta nariig dahij gargana gej bodoj bnu .aimsjigtai humus oorsoddoo huuli zohiodog Ard tumnee doromjildog.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Gurten (202.126.89.248)
    Balai zasag darga ch hiij chadahgui nuhruur said hiilgesen man yalagdval taarna. Zasag dargad ch tolgoi ni hurehgui ene amitan henii gsr hul bolj yavaa yum bol.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Хөх Суурь (66.181.161.14)
    Яагаад төлөхгүй гэж энэ чинь дараагийн хүний сурахад зориулагдана шүүдээ эсвэл дандаа дарга сайдуудын хүүхдүүд юм уу
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана саяхан Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 3 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 1 цаг 41 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 1 цаг 44 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 45 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 1 цаг 49 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 1 цаг 50 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 1 цаг 50 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 1 цаг 58 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 2 цаг 5 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 2 цаг 59 мин Саардуу нэртэй сайд нарын набор… 3 цаг 4 мин АНУ 19 улсын иргэдэд олгосон бүх ногоон картыг нягталж эхэллээ 3 цаг 37 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 цаг 52 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 3 цаг 56 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 4 цаг 6 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 4 цаг 11 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 16 цаг 11 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 16 цаг 37 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top