x

О.Баасанхүү: ББСБ-аар мөнгө угаасан найман үйлдэл УИХ-ын гишүүдтэй холбоотой

- Ганц Б.Батзоригоор туг тахиж, ЖДҮХС-гийн луйврын хэргийг төгсгөл болгож болохгүй -

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн байгууллагын удирдлагуудад хандан ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл ирүүлэх хүсэлт илгээсэн юм. Харин хуулийн байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой хариу ирүүлсэн талаар тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “2019 оны долдугаар сарын 24-ний өдөр Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт хаягласан албан бичиг хүргүүлж, ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хурдан шийдвэрлэх, хэргийн явц ямар байгаа талаар мэдээлэл ирүүлэхийг хүссэн хүсэлт хүргүүлсэн. Хариу нь энэ сарын 1-ний өдөр ирсэн. Хоёр байгууллагаас ирүүлсэн бичгийн утга ерөнхийдөө ойролцоо байна. ЖДҮХС-тай холбоотой нийт 114 хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд 2016 оноос өмнөхийг ЦЕГ, 2016 оноос хойших асуудлыг АТГ, ЦЕГ хамтран ажлын хэсэг байгуулж шалгасан байна. Шалгалтын хүрээнд 38.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тодорхой төсөл боловсруулж, хийнэ гэж зээл авсан ч зориулалтын бусаар ашигласан гэсэн үг. 38.2 тэрбум төгрөгөөс мөрдөн шалгалтын явцад 3.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн, 20 аж ахуй нэгжийн дансыг битүүмжилсэн, 2.3 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байна. Тодруулбал, 2.3 тэрбум төгрөг хаачсан нь огт тодорхойгүй байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар мөрдөн байцаалтын шатнаас гадна 41 удаагийн зээлээ төлөх бичиг хүргүүлсний дүнд найман тэрбум төгрөг эргэж төлүүлсэн байна” гэв.

Зээл авсан хүмүүс дотор ломбард, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоотой нийт 34 аж ахуй нэгж, байгууллага байжээ. Үүнээс 11 нь улс төрийн албан тушаалтан буюу УИХ-ын гишүүнтэй хамааралтай компани байж. Улмаар мөнгө угаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэхийг шалгахад найман үйлдэл тогтоогдсон байна. Өндөр хүүтэй хадгаламж руу мөнгөө оруулж, мөнгө хүүлсэн найман удаагийн үйлдэл тогтоогдсон гэсэн үг.

ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй 49 гишүүн болон тэдний хамаарал бүхий компани одоогоор тодроод байгаа. Эдгээр гишүүд өөрийн аж ахуй нэгж, байгууллага, өрөөл бусдад зээл авахад зуучилсны төлбөрт хахууль авсан, бага хүүтэй зээлийг банк бус болон ломбардаар дамжуулж 30 хувийн хүүтэй болгож, бусдад зээлсэн, улмаар ямар ч төсөл бичилгүй мөнгө авсан гэх мэт төрлөөр тус сангийн мөнгийг авсан байна.

Сэтгүүлчид түүнээс “Мөнгө угаасан байж болзошгүй найман үйлдэлд ямар хүмүүс холбоотой байсан юм бол. УИХ-ын гишүүд бол нэрийг нь хэлэхгүй боломжтой юу” гэж асуухад тэрбээр “Хэрэг шүүхээр шийдэгдээгүй учраас надад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй. Нийт 216 аж ахуй нэгж шалгаж, 21 газарт нэгжлэг хийж, 586 иргэнээс гэрчийн мэдүүлэг авсан байгаа юм. Ер нь бол УИХ-ын 49 гишүүн ямар компанитай, ямар нэрээр авсан гэдэг нь нийтэд ил болсон шүү дээ” гэсэн юм. Үргэлжлүүлэн сэтгүүлчид түүнд дараах асуултуудыг тавив.

-Хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байна гэхээс өөр тайлбар өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Танд ирсэн бичигт илүү тодорхой зүйл байна уу?

-Хэргийг шалгахад ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн хэргийг тусгаарлаж, бусад гишүүдийн хэргийг нь шалгаж байгаа юм билээ. Угтаа бол хэргийг хэрэгт холбогдогч олдохгүй байх эсвэл энэ хэрэг нь өөр өөр үйлдэлтэй үед хэргийг тусгаарлаж шалгадаг. Гэтэл УИХ-ын гишүүд учраас тусгаарлаж шалгаж болохгүй. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Тусгаарлаж байгаа нь улс төрийн зорилгоор гэж харж байна. Үнэн хэрэгтээ Б.Батзориг буруугүй, намын даалгавар биелүүлсэн хүн шүү дээ. Намын удирдлагатайгаа хамт нийлээд нэг ижил дүнтэй мөнгө авсан байгааг нь харахаар Б.Батзориг бол намын даалгавар биелүүлсэн хүн байгаа юм. Эд нар ЖДҮ-ийн хэргээ хөөн хэлэлцэхийг нь хүлээж байгаад сонгуулийн өмнө Б.Батзоригоор туг тахих гэж байна гэж харж байна.

-Прокурорын байгууллагаас гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал оруулж ирэх болов уу?

-Оруулахгүй байх аа. Манай Ерөнхий прокурор их завгүй байгаа шүү дээ. Хуулийн байгууллага чанга дуугарах ч эрхгүй байгаа энэ үед чадахгүй байх. Чаддаг бол одоо оруулаад ирж болно шүү дээ.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Sd (64.119.25.200)
    8ter bumiig ergej tulvvlsen genee.todorhoi ezentei.ter hvn hen be.il gargaach
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 14 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 18 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 20 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 21 мин ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХЗБХ дэмжлээ 25 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 26 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 38 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 40 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 44 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 2 цаг 22 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 2 цаг 25 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 26 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 2 цаг 29 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 2 цаг 30 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 2 цаг 31 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 2 цаг 38 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 2 цаг 45 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 3 цаг 40 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top