x

Монголын төрийг оймсондоо хавчуулсан МАН-ынхны авлига, албан тушаалын хэрэг зах замбраагаа алдав

-2019 оны эхний хагас жилийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас Монгол Улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирчээ-

МАН-ын төрийн эрх барих дөрвөн жилийн хугацаа дуусгавар болоход ердөө 10-хан сар л үлдлээ. 2020 оны сонгуулиар тэд өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа ард түмнээр дүгнүүлнэ. Ингээд бодоход эрх баригчид онц, сайн эсвэл муу гээд аль дүнг авах бол? Хариултыг нь олох тун амархан. Өнгөрсөн хугацаанд хийсэн сайн, муу ажлыг нь дүгнэхэд л хангалттай. Ингээд бодоход, парламентад 65 суудалтай, Засгийн газраа өөрсдөө унагадаг МАН-д сайн гэхээсээ илүүтэй муугаар цоллогдох олон үйл хэрэг бий. Мэдээж энэ бүхэн, УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь унагасан “60 тэрбумын” ундуй, сандуй хэргээс эхэлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох шалтгаан болсон 800 тэрбум төгрөгийн концесс, одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлсон ЖДҮХС-гийн хулгай, луйврын хэргээр үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож буй эдгээр үйлдлийн нэг нь ч өнөөдөр хууль ёсоор илрээгүй, нэг ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй байгаа юм. Тийм ч учраас Монгол Улс өнөөдөр улс төрийн болон, төрийн үйлчилгээний гээд бүх шатандаа авлигад идэгдчихээд байгаа нь нууц биш болсон. 

АТГ-ын мэдээлснээр, 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой 834 хэрэгт хэрэг бүртгэл нээжээ. Хамгийн анхаарал татах гол асуудал бол энэ оны эхний хагас жилд авлигын гэмт хэргийн улмаас Монгол Улсад 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл. Тодруулбал, 11.9 тэрбум ч биш их наяд гэдгийг уншигчид анхаараарай. Энэ бол зөвхөн хагас жил буюу зургаан сарын дотор гарсан хохирол. Энэ он дуустал уг тоо хэд болж нэмэгдэхийг таашгүй.

Тэгвэл 11.9 их наяд төгрөгийн авлигын хэрэгт улстөрчид, төрийн алба хаагчид, албан тушаалтнууд холбогдож байгааг АТГ-аас мэдээлсэн. Тодруулж хэлбэл, хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийн 10.2 хувийг улс төрийн албан тушаалтан, 16.3 хувийг төрийн захиргаа, 24 хувийг төрийн тусгай, 9.9 хувийг төрийн үйлчилгээ, 12.4 хувийг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлж байна. Тэгвэл эдгээр авлигачдад төр хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэж байна вэ. Бүх насаар нь хорьж, эд хөрөнгийг нь хурааж, дахиж монголын төрд, татвар төлөгчдийн мөнгөнд хуруугаа дүрэхгүй болгож чадаж байна уу? Асуултын хариулт нь, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн баталсан хөөн хэлэлцэх хугацаан дээр ирээд гацах нь тэр.

Өнгөрсөн долоо хоногт авлигын хэргийг мөрдөн шалгах явцад баримтжуулсан зарим бичлэгээс АТГ олон нийтэд цацсан. Хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшлаа хэмээн олон хүний дургүйцлийг төрүүлсэн МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох авлигын нэг тэрбум орчим төгрөгийн эрүүгийн хэргийг шалгах явцад баримтжуулсан бичлэгийг үзүүлсэн. Шалгалтын явцад тэдний гэрээс нь 230 сая төгрөг, 152 мянган ам.доллар, 70 мянган юань хурааж авсан. Т.Баярсайханыг албан өрөөндөө байх үед нь шалгалт хийхэд тэрбээр нуусан мөнгөө гаргаж ирж, ширээн дээр өрсөн. Ажлын өрөөний сейфнээс нь хар тортой их хэмжээний мөнгө гарснаас гадна тэрбээр оймсондоо ам.долларын 100-тын дэвсгэрт бүхий боодолтой мөнгө нуусан байсныг гаргаж ирсэн. Энэ бүх авлигын гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө Н.Баярсайханыг өнгөрсөн тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг ердөө таван жилийн хугацаагаар хасч, 40-хөн сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. Мөн тухайн шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Үүнтэй ижил бас нэгэн жишээ гэвэл, Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Батбаярын албан өрөөнөөс хахуульд авсан 25 сая төгрөгийг бэлнээр хадгалж байсныг олжээ. Д.Батбаяр нь олон улсын ачаа, зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 онд тус компаниас 57.5 сая мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон байдаг. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилох эрхийг гурван жилээр хасч, 6.5 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Тэгвэл манай хөрш хоёр улсад авлигачдыг хэрхэн цээрлүүлж ямар ял оноож, дахин үйлдэхгүй байх хууль зүйн зохицуулалтыг хэрхэн хийдэг юм бол.

Авлигачидтай хөрш гүрнүүд ингэж тэмцдэг

Авлигачдыг БНХАУ-д гурав ангилж үздэг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг “бар”, мөнгөө гадаадад гаргадаг оффшорчдыг “үнэг”, доод тушаалын, орон нутгийн жижиг түшмэлүүдийг “ялаа” гэж нэрлэжээ. БНХАУ-ын хууль хяналтын байгууллага бар, ялаа, үнэг нарыг ялгалгүй саатуулж, хуулийн хариуцлагыг чанга оноодог тул авлига эрс багасчээ. Си Зиньпиний тууштай тэмцлийн үр дүнд 2012 оноос хойш салбар бүрийн 1.3 сая түшмэл, албан хаагчийг авлигын хэргээр шийтгэсэн аж. Тэрбээр авлигачдад оноох ялыг чангатган 2016 онд 450 мянган ам.долароос дээш хохирол учруулсан бол цаазалж байх хууль баталсан. Үүний хамгийн тод жишээ нь, 160 сая ам.долларын авлигатай холбогдсон Люйлян хотын дэд дарга Жан Жуншэнийг цаазалж, хууль бус орлого, орон сууц эд хөрөнгийг нь хураасан. Дэлхийн зарим улс гэр бүлийг нь яллах учиргүй хэмээн үзэж байсан ч БНХАУ хууль бус орлогоор авсан эсэхийг маш нарийн үнэн зөв тогтоодог учир тус улсын шүүхийн шийдвэрт ард иргэд нь эргэлздэггүй аж. Мөн 2014 оноос БНХАУ-ын хууль хяналтын байгууллага төртэй хамтран “Тэнгэрийн сүлжээ” хэмээх кампанит ажил явуулжээ. Ингээд хоёрхон жилийн дотор авлига, албан тушаалын хэрэгтэй 2566 хүнийг дэлхийн 90 орноос баривчилж, улсаасаа гарсан 8.6 тэрбум юань буюу 1.26 тэрбум ам.долларыг эх орондоо эргүүлэн авч ирж чаджээ.

ОХУ-д авлигачдад ял оноож, эд хөрөнгийг нь хураадаг

Өмнөд хөршид нөхцөл байдал ийм байгаа бол ОХУ-д ямар байгааг мэдэхэд илүүдэхгүй. Тус улсын Ерөнхий прокурор Юрий Чайка авлигын хэргээр шийтгүүлэгсдийн дотор хууль хяналтын байгууллагын 837, төрийн болон өөрөө удирдах ёсны байгууллагын албан тушаалтан 606, шат шатны депутат 63 байсан гэдгийг онцолжээ. Брянск мужийн амбан захирагч Николай Денинийг албан тушаалаа ашиглаж төрөл садныхаа хүний шувуун фабрикийг засварлахад зориулж хөрөнгө хуваарилсных нь төлөө 2015 онд дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн бол Сахалин мужийн амбан захирагч Александр Хорошавиныг Өмнөд-Сахалины Думын сонгуульд нэр дэвшигчээс авлига авсных нь төлөө 1.1 тэрбум рублийг улсад хураан авч өөрийг нь хорих ялаар шийтгэсэн.ОХУ-ын хууль, яллах бодлого Монгол Улстай төстэй ч авлигачдад оноох ял хамгийн багадаа таван жил, түүнээс илүү байдаг бөгөөд БНХАУ-тай адил хууль бус орлогыг шууд хураадаг юм байна. Харин манайд авлигачдыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр өршөөдөг болсон. Нэг ёсондоо, хулгайчид өөрсдөдөө тохирсон хуулийг сэт баталж, хэрэгжүүлж байгаа гэсэн үг юм. Эндээс дүгнэхэд, хулгайч, авлигач, луйварчин, хууран мэхлэгч, мөнгө хүүлэгч зэрэг хамгийн том жигшүүрт гэмт хэргүүдийн үүр уурхай нь МАН гэдэг улс төрийн хар хүчнээс эх улбаатай байна. Монголын төрийг оймсондоо хавчуулсан МАН-ынхны авлига, албан тушаалын хэрэг зах замбараагаа алдаж, 100 жилийн түүхтэй гэгдэх нам хэрхэн дотроосоо ялзарсан болохоо харуулсаар. Ийм ичгүүр, сонжуургүй атлаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 онд ахин сонгогдох горьдлого тээж байх гэж, тэд.

"Ардчилал таймс" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд малчид, хоршоод, үйлдвэрлэгчдийн түншлэл өргөжив 13 цаг 42 мин Б.Мөнгөнзул Азийн аваргын түрүүг булаалдахаар сүүлийн өрөгт оролцоно 13 цаг 43 мин Эрийн гурван наадмын хамгийн залуу начинд хурдан даагаас гадна мотоцикль бэлэглэнэ 13 цаг 44 мин “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал энэ сарын 22-нд болно 13 цаг 45 мин Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээжээ 14 цаг 3 мин Трампын Персийн булан дахь анхны гадаад айлчлалд дэлхийн хэвлэлүүд ийнхүү хандлаа 14 цаг 3 мин “Болонья” 50 жилийн дараа Италийн цомын эзэн боллоо 14 цаг 4 мин Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Ли Жэ Мён давамгайлж байна 14 цаг 6 мин Монгол Улсад гэр бүл цуцлалт өсөх хандлагатай, 4 ам бүлтэй өрх хамгийн түгээмэл байна 14 цаг 8 мин Нүүрсний экспорт буурсан ч уул уурхайн нийт орлого өсөв 14 цаг 9 мин Улсын хэмжээнд 14.9 сая төл хүлээн авч, бойжилт өмнөх оноос өсөв 14 цаг 11 мин “Номын баяр” 37 дахь удаагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана 14 цаг 12 мин Сонгуулийн ерөнхий хороо “Номын баяр”-т сонгогчдын боловсролыг түгээж оролцоно 14 цаг 15 мин Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн ойг тохиолдуулан биеийн тамир, спортын чиглэлээр шинэ санаачилга хэрэгжүүлнэ 14 цаг 16 мин Унгарын “Шударга ёсны байгууллага” хиймэл оюунд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлжээ 14 цаг 18 мин Зуслангийн байшин түрээслэх нэрийдлээр залилах хэрэг гарч болзошгүйг анхаарууллаа 14 цаг 19 мин Азийн шилдэг дуу хоолойн төлөө Монгол залуус өрсөлдөнө 14 цаг 20 мин Ашиглалтын шаардлага хангахгүй байршлуудад дахин төлөвлөлт хэрэгжүүлж байна 14 цаг 21 мин Хүүхэд, залуусын дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгааг судалгаа анхаарууллаа 14 цаг 22 мин Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх асуудлыг нэг номерт барих ёстой 14 цаг 25 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба... Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа...
Top