x

"Иргэд өөрсдийн ахуйг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал"

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд өчигдөр Өлзийт сумын "Зуслангийн өдөрлөг"-т оролцож, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов.

Тэрбээр танилцуулгадаа, 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн гэдгийг тодотгоод,  Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг тэмдэглэв. Сүүлийн хоёр жил эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэдийн саналыг авч боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 18 намын удирдлага дэмжиж байгааг уламжиллаа.

Тэрбээр, "Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах юм. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг ирээд байна. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжил сумаас түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоотой байж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээв.

Энэ үеэр иргэд хуулийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог болж буй зохицуулалтын талаар тодруулав. УИХ-ын дарга Г.Занданшатар хариулахдаа, "Ингэж зохицуулснаар, сонгогдсон сумын Засаг дарга төв Засгийн газраа сонсохгүй, тусгаарлаад байх эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий. Тэгвэл ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалтыг төсөлд мөн тусгасан" хэмээн тайлбарлав.

Тэрбээр цааш нь ярихдаа, "Сумын Засаг дарга нарын хувьд, ИТХ-ын төлөөлөгчдийн барьцаанд байх нь нэн төвөгтэй учраас нэг бол дээрээс томилдог, эс бол ард түмнээс сонгодог болгож өгөхийг хүсдэг. Манай тогтолцооны гол гажуудлыг засаж, хэсэг хүмүүсийн шахалтаас ангид, шат шатны гүйцэтгэх эрх мэдлийг тогтвортой, ард олны төлөө ажиллах боломжийг бүрдүүлэхээр төсөлд зохицуусан" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймгийн Жинст суманд ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 23 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 36 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 40 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 42 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 43 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 48 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 48 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 2 цаг 0 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 2 цаг 2 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 6 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 44 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 47 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 48 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 51 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 52 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 53 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 4 цаг 0 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 4 цаг 7 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 5 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top