x

Нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, баялгийн сангийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр (2019.07.26) Төрийн ордонд зохилн байгууллаа. 

Хэлэлцүүлэгт нийт 31 оролцогч үг хэлж, 12 хүн бичгээр саналаа илэрхийлжээ. Оролцогчид Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн., Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэсэн зүйл, заалтад  олон талт байр суурийг илэрхийлсэн байна.

Тухайлбал, судлаач Ч.Сайнсанаа, Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хөндөлгүй, төрийн өмч гэснээр үлдээх саналтай байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналын дагуу нийтийн өмч мөн хэмээн өөрчилбөл дараагийн удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ зүйл, заалт дахин хөндөгдөх ингэснээр Үндсэн хуулийн халдлагад өртөх юм. Ер нь Үндсэн хуулийн зүйл, заалтад бүхнийг нарийвчлан тусгаад байвал халдлагад өртөх магадлал өндөр болдог гэж байлаа. Түүний эл саналыг хуульч А.Эрдэнэбаяр дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 6.2 дахь заалт маш сайн томьёолсон гэдгийг мэргэжлийн хүний зүгээс онцгойлон анхааруулахын зэрэгцээ Англи улсад  байгалийн баялгаа “хаант төр өмчилнө” гэж заасан байдгаас иш татжээ. 

Харин Монголын бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан төслийн 6.2 дахь заалтыг нийтийн өмч гэснээр  бүр эзгүйдүүлж байгаа хэрэг. Иймд улсын өмч хэмээн томьёолох, байгалийн баялгаа ашиглахад улс буруу менежмент хийлгэхгүйн тулд ард түмэн, сөрөг хүчний намуудын хяналтад хариуцуулах шаардлагатай гэсэн саналыг хэлэв.

Газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь дундын өмч гэж өөрчлөх саналтай байгаагаа Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Иргэний зориг, ногоон намын  төлөөлөл Ц.Ганхуяг нар тус тус илэрхийлсэн. Нийтийн өмч гэдэг шашны, олон нийтийн байгууллага, цаашлаад намын өмч гэдэг утгыг илэрхийлэх учир байгалийн баялгаа 3.3 сая хүн бүрт хувьцаа хэлбэрээр юм уу эзэмшүүлэх эрхийг хангаж, энэ асуудалд иргэдийн саналыг сонсдог байх шаардлагатай. Иймд дундын өмч гэж томьёолох нь зүйтэй гэж МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл тайлбарлаж байлаа. ИЗНН-ын төлөөлөл Ц.Ганхуяг тус намаас  газрын хэвлий, байгалийн баялаг ард түмнийх үү,  төрийнх үү, нийтийнх байх уу гэдэг 800 гаруй хүнийг хамарсан судалгаа хийхэд 90 хувь нь ард түмнийх байна гэж санал өгсөн. Тиймээс төслийн 6.2 дахь заалтыг томьёолж чадахгүй бол байгалийн баялаг ард түмнийх байх уу, нийтийнх байх уу гэдгээр  ард нийтийн санал асуулга явуулж шийдэж болох юм гэж байлаа.

Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Удирдах зөвлөлийн дарга Б.Энхмандах төслийн 6.2 дахь заалтын эхний өгүүлбэрийг хэвээр үлдээхийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ байгалийн баялгийг ашиглах тухай хоёр дахь өгүүлбэрт баялгийн санг тусгах ёстой гэж байлаа. Эдийн засагч Д.Энхжаргалын хувьд ч төрөөс байгалийн баялгийг ашиглах зарчмуудыг зааж өгөхдөө баялгийн сантай байх үг нэмэх шаардлагатай гэдгийг дурдаад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 19.1-д Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ гэсэн заалтад Засгийн газраас хараат бус байх гэж томьёолмоор байна гэсэн саналыг хэллээ. Харин 19.2.Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана. 19.3.Монголбанкны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг төслөөс хасах, УИХ-ын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 25.1.7 Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн заалтад, хоёр дахь өгүүлбэрийн төрийн санхүү гэснийг төрийн санхүүжилтийн удирдлага гэж томьёолох саналтай байгаагаа илэрхийлэв. Хуульчдын холбооны В.Удвал ч Монголбанктай холбоотой 19.2,19.3 заалтыг хасах, гэхдээ 19.2 заалтын санааг зөв газар оруулмаар байна гэсэн саналыг хэлж байлаа. 

 

Дэлхийн монголчуудын намын төлөөлөл Д.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 25.1.6. ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонх нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхын санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ. Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно гэснийг дэмжиж байгаагаа илэрхийлж, нүдээ олсон нэмэлт болсон гэж байлаа. 

Ийнхүү хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа хэлэлцүүлэг даргалагч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хааж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 07 сарын 16-нд өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх Ажлын хэсгийг Ерөнхийлөгчөөр ахлуулж, байгуулсан. Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “Гүйцэтгэх, эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангах нь” , “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах нь”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” гэсэн таван багц сэдвийн хүрээнд цуврал хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. 

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, улс төрийн намууд, төр болон төрийн бус байгууллагууд, иргэд, эрдэмтэн, судлаачид гээд маш олон хүн оролцсоныг онцолсон байна.

Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан таван цуврал хэлэлцүүлгийн үеэр  та бүгдийн  гаргасан тодорхой олон саналуудыг нэг бүрчлэн  видео, аудио, бичгээр протоколь үйлдэн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах түүхэн архивт үлдээнэ. Мөн гаргасан саналуудыг  УИХ-ын 72, 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэгт нэг бүрчлэн хүргүүлнэ гэдгийг тодотгохын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлагдах хүртэл ийм хэлэлцүүлгүүдийг үргэлжлүүлэн хийнэ гэж байлаа.  Түүнчлэн Монгол  хүн бүрийн сэтгэл шингэсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд батлагдахад та бүхэн сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө шингээж Ажлын хэсэгтэй хамтарч ажиллаарай гэдгийг  онцлон тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл гмэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.241)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 1 цаг 22 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 1 цаг 35 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 1 цаг 39 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 1 цаг 41 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 1 цаг 42 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 1 цаг 47 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 1 цаг 47 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 1 цаг 59 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 2 цаг 1 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 2 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Итали Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 5 мин Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалтынхаа үр ашгийг хүртдэг 3 цаг 43 мин Хятад улс зэвсэглэлд тавих хяналтын тухай шинэ Цагаан номоо танилцуулав 3 цаг 46 мин 2026-2030 оны хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗБХ анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв 3 цаг 47 мин “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 50 дахь хурал боллоо 3 цаг 50 мин Цас, шуургатай үед онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг анхааруулав 3 цаг 51 мин Жолоодох эрхээ хасуулсан 8 хүн согтуугаар жолоо барьсан нь илэрчээ 3 цаг 52 мин Түлш, шатахууны хангамжийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ 3 цаг 59 мин Хонконгийн орон сууцны хорооллын түймэрт амь үрэгдэгсдийн тоо 94 болж нэмэгджээ 4 цаг 6 мин ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! 5 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top