x

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-нд дахин товлолоо

Өнөөдөр үдээс хойш 14.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 12 хүртэл хойшиллоо. Шүүх хурлыг хойшлуулсан шалтгаан нь өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.

Б.Хурцад С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт яллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар тогтоосон юм. ЦЕГ-ын Тусгай субъектыг шалгах хэлтсээс ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай хамт ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, О.Бямбажав, ШШГЕГ-ын хоёр ажилтан зэрэг нийт есөн хүнийг шалгасан.

Тэднийг Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, 251 дүгээр зүйл "эрүү шүүлт тулгах" гэсэн хоёр зүйл ангиар буруутган ял төлөвлөсөн байна. Эрүүгийн хуулийн 133.1 нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих, 251.1 нь албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна.

Өнөөдөр болсон шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан тул, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч, Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулжээ.

Гэвч шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзасан тул шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулсан байна. Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 12-ны 09.00 цагт дахин товложээ. Өнөөдөр болсон шүүх хуралдаанд С.Зориг агсны хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат оролцсон байна. Түүнийг гүйцэтгэх ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэдгээр буруутгаж байгаа бололтой. Энэ тухай Хууль зүйн сайд Ц.Нямдорж өмнө өгсөн мэдээлэлдээ дурьдсан. Харин Г.Эрдэнбат прокурор асан энэ тухай "Ажлын хэсгийн ахлагчийн хувьд би гарын үсэг зурах эрхтэй. Үүнд хууль зөрчсөн асуудал байхгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 9 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 19 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 23 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 27 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 52 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 54 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 55 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 59 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 59 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 33 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 2 цаг 46 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 2 цаг 50 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 2 цаг 52 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 2 цаг 53 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 2 цаг 58 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 2 цаг 58 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 10 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 12 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 14 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top