x

С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 35 хувьд багтаах шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдаанаас баталсан тогтоолын дагуу байгуулагдсан Зөвшилцлийн ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “УИХ-ын 72 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг маань дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн өрөөнд анхны хурлаа хийлээ. Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлынхаа төлөвлөгөөг баталлаа. 

Үндсэн ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийн хуралдаан наймдугаар сарын 9-нийг хүртэл тасралтгүй явагдана. Ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцүүлгүүд хийе гэж байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ард иргэдийн болон эрдэмтэн судлаачдын, төрийн болон төрийн бус байгууллагаас санал авах хэлэлцүүлгүүд ирэх долоо хоногийн турш үргэлжилнэ.

олдугаар сарын 22-ны Даваа гарагт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болно, 

-Долдугаар сарын 23-ны Мягмар гарагт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,

-Долдугаар сарын 24-ний Лхагва гарагт Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэль, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,

-Долдугаар сарын 25-ны Пүрэв гарагт Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,

-Долдугаар сарын 26-ны Баасан гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх байгалийн баялаг, эдийн засгийн асуудалтай холбоотой хэлэлцүүлгүүд хийхээр төлөвлөсөн. 

Хэлэлцүүлгүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Энэхүү хэлэлцүүлгүүдэд иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндсөн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл 20 зүйлийг 49 заалтаар хөндөж байгаа. Хувиар нь тооцвол хоёр хуулийн төсөл тус бүрдээ Үндсэн хуулийн 28 орчим хувийг хөндөж байгаа юм.

Хоёр хуулийн төслийн давхардлыг хасаад тооцоход нийтдээ 41 хувьд нь өөрчлөлт оруулахаар байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн журмын тухай хуульд 35 хувиас ихгүй өөрчлөлтийг нэмэлт өөрчлөлт гэж заасан байдаг. Харин 35 хувиас хэтэрбэл Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга гэж үзнэ. Тиймээс зөвшилцөж, ойлголцсоны үндсэн дээр 41 хувийн өөрчлөлтийг 35 хувьд багтаах шаардлага бий болоод байна” хэмээв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-аас наймдугаар сарын 9-нийг дуустал хоёр төслийн нэгтгэх, зөвшилцөх, ойлголцох, ард иргэдээр хэлэлцүүлэх ажлыг хийнэ. УИХ-ын гишүүд долоодугаар сарын 22-ноос тойрогтоо ажиллана. 

Түүний дараагийн долоо хоногт төслүүдийг хооронд нь нэгтгэх, цэгцлэх ажлууд руугаа орно. Түүнчлэн парламентад суудалтай намууд, Ерөнхийлөгч, парламентын гадна байгаа намуудтай ойлголцох ажлууд энэ сарын 28, 29-нөөс эхлээд наймдугаар сарын 6, 7-ныг хүртэл үргэлжилнэ. Эцэст нь энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн ¾-ийн саналаар батална” гэв.  

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдлаа. Бид Үндсэн хуульд маш зөв өөрчлөлт ороосой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Ирэх долоо хоногт манай нам Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх саналаа Улсын Их Хуралд өргөн барина.

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн бодлого, тэр дундаа эдийн засгийн бодлогод онцгой анхаарах нь чухал гэж АН үзэж байгаа. Мөн хотын асуудал, засаг захиргааны нэгжийн асуудлыг өөр өнцгөөс харж ухаалгаар авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр зөв томьёолол хийнэ гэж найдаж байна” гэлээ. 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 30 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 40 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 44 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 48 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 14 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 16 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 17 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 20 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 21 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 23 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 55 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 7 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 11 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 14 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 15 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 19 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 20 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 32 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 34 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top