x

АНУ-ын консулыг "Найрамдал" медалиар шагнав

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга ноён Жейсон Спэлберг-ийг Монгол Улсын төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр гардуулав.

Монгол Улс, АНУ-ын консулын харилцааг хөгжүүлэх, монгол иргэд АНУ-ын виз мэдүүлэх таатай орчинг бүрдүүлэх, иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодлогын шинжтэй томоохон санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажиллаж ирснийг нь үнэлэн дээрх шагналыг олгожээ. 

Жейсон Спэлберг томилолтын хугацаагаа дуусган нутаг буцаж байгаа бөгөөд түүнийг 2016 оноос хойш Монголд ажиллах хугацаанд Монгол, Америкийн хооронд консулын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч, хоёр талын албан ёсны яриа хэлэлцээ хийх суваг шинээр нээсэн. Мөн тэрээр АНУ-д богино хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 визийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Мөн түүний санаачилгаар АНУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж буй монгол иргэдэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2017 онд ЭСЯ-ны гадаа дугаарлаж буй иргэдэд зориулан монгол гэр барьж, хүлээлгийн танхим болгосон иргэдийн талархлыг хүлээсэн ажил болсон байна. Виз мэдүүлэх иргэдээс авах ярилцлагыг өмнө нь бусад виз мэдүүлэгчид сонсох боломжтой буюу нээлттэй хэлбэрээр хийдэг байсан нь тухайн хүний хувь хүний нууцыг задруулах, нэр хүндийг нь хөндөх нөхцөл үүсгэдэг байсныг халж, тусгай ярилцлагын өрөө шинээр байгуулсан юм.

Энэ дашрамд дурдахад манай улсын 14 мянга 359 иргэн 2018 онд АНУ-д цагаачлалын бус визээр, түүний дотор бизнес, аялал жуулчлалын В1/В2 болон оюутны эсхүл солилцооны визээр зорчсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд АНУ-д визийн хугацаагаа хэтрүүлсэн иргэдийн хувь 2016 онтой харьцуулахад мөн буурсан нааштай үзүүлэлт гарсан нь Ж.Спэлбергийн идэвхи зүтгэлээр АНУ-ын ЭСЯ, ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай аялцгаая” аяны үр дүн байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 32 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 42 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 46 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 50 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 16 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 17 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 18 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 22 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 22 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 56 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 9 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 13 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 15 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 16 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 21 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 22 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 3 цаг 33 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 3 цаг 35 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 3 цаг 37 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top