x

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг урагш чирэв үү, чирэгдэж сууна уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд өгөх саналаа танилцууллаа. Үүнд нь:

-Монгол Улсын сонгуулийн эрх бүхий арван мянга нэгээс доошгүй иргэн нэгдэж нам байгуулах,

-Намд нэгдсэн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний бүртгэл, өөрчлөлтийг Сонгуулийн Ерөнхий хороо хөтлөх,

-Нам үл хөдлөх болон ахуйн хэрэгцээнийхээс бусад үнэ бүхий хөдлөх хөрөнгө өмчлөхгүй. Намын орлогын эх сурвалж ба зарцуулалт нийтэд ил тод байх,

-УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох,

-УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Үүний 54-ийг хувь тэнцүүлсэн байдлаар буюу намын жагсаалтаар, 54-ийг нь мажоритари системээр тойргоос сонгох,

-Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил байх зэрэг асуудал багтсан байна.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн, улс төрийн намуудын олонхи нь Монгол Улсын хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан Үндсэн хуулийн замаар эрс шинэчлэл хийхийг хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явцад олон нийтээс гаргасан саналуудыг багцалж, саналын төслийг боловсруулснаа танилцуулж байна” гэв.

Мөн Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгээс УИХ-д өргөн барьсан 46 заалттай тайлан, санал дүгнэлттэй танилцаж, өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон, зайлшгүй сайжруулах шаардлагатай асуудлаар иргэдийн саналыг тусгаснаа, энэ нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэж байгаа тухай дурьдсан байна.

Үндсэндээ агуулгын хувьд өмнөх парламентын үед өргөн баригдсан болон, одоо хэлэлцүүлэгт явж байгаа төсөлтэй ижил төстэй болон ялгаатай, бас цоо шинэ заалтууд саналын төсөлд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүнийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 130 хүртэл нэмэгдүүлэх тухай санал явж байлаа. Харин Ерөнхийлөгч энэ удаа 108 болгож буруулсан юм байна.

Үнэндээ парламентын чанар, чадавхийн асуудал яригдах бүрт гишүүдийн тооны асуудал байнга сөхөгддөг. Нэгдүгээрт хүн амынхаа тоонд харьцуулахаар хэтэрхий цөөн (1992 оны Үндсэн хуулийг баталж байх үед, Монгол Улсын хүн ам хоёр сая байхад 15000 сонгогчийн дунд нэг мандат буюу төлөөлөлтэй байхаар тооцож 76 гэдэг тоог тавьсан. Одоо хүн амын тоотой харьцуулбал хамгийн багадаа 100-гаас илүү байх ёстой), мөн нэг гишүүн 2-3 Байнгын хороонд зэрэг харьяалагдаж байгаа нь парламентын мэргэшсэн байдал, чадавхийг сулруулж байна гэж.

Сая ч энэ асуудал яригдахад ажлын хэсгийн ахлагч буюу төслийн эх баригч “УИХ өөрөө энэ асуудлаар хууль санаачлах боломжгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хаачихсан. Харин Ерөнхийлөгч болон Засгийн газраас төсөл өргөн баривал хэлэлцэх боломжтой” гэсэн билээ. Тэгвэл одоо Ерөнхийлөгч төсөл өргөн барьчихлаа.

Мөн сонгуулийн тогтолцооны асуудал. Хэдийгээр өмнөх сонгуулиудаар туршиж үзсэн системүүдээс хамгийн тохиромжтой нь холимог тогтолцоо буюу Ерөнхийлөгчийн санал болгож буй хувилбар юмаа гэж үздэг ч олонхи нь "Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд хатуу заах нь буруу, УИХ хуулиар тогтоох ёстой" гэх хэсэг бий. Одоогийн хэлэлцэгдэж буй төсөлд ч энэ хувилбараар явж байгаа. Эсрэгээрээ “нам сонгож болохгүй, хувь хүн сонгох ёстой” гэдэг заалтыг Үндсэн хуульд оруулах тухай тэс өөр санал бас УИХ-ын зарим гишүүдээс гараад “хажуугийн санал” болоод явж байгаа. Энэ маргааныг ТББХ одоо хэр нь хагалж чадаагүй л байна.

Товчхон хэлэхэд Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн санал нь Үндсэн хуулийн суурь зарчим, нийгмийн шаардлагад нийцсэн гэхээсээ илүү хэлэлцүүлэгт оруулахад бэрхшээлтэй болж байна.

Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” гэсэн байна. Ингэвэл нэмэлт өөрчлөлт биш болно оо, хуулиа шинээр бичнэ ээ гэсэн үг.

Одоо өргөн баригдаад хэлэлцүүлэгт явж байгаа 46 заалт бүхий нэмэлт өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн агуулгын 20 гаруй хувь болж байгаа. (Одоо мөрдөж буй Үндсэн хууль зургаан бүлэг, 70 зүйл, 200 орчим заалттай). Үүн дээр Ерөнхийлөгчийн өгсөн саналыг зүйл заалт бүрээр оруулна гэвэл хуульд заасан 35 хувийг даваад явчих магадлалтай.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэсэн байна. Дээр нь эхний хэлэлцүүлэг явчихсан байгаа.

Тиймээс хэдийгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг УИХ-ын дарга дэмжсэн гэх боловч хэлэлцүүлгийн шатанд хүндрэл үүсч магадгүй гэсэн үг. Эс бөгөөс Ерөнхийлөгч саналын төслийнхөө тодорхой зүйлүүд дээр буулт хийх шаардлагатай болох нь. Мөн ажиглагчдын зүгээс Ерөнхийлөгчийн энэ саналыг “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг явуулахгүй гэсэн тээг саад, чөдөр тушаа” хэмээн шууд хэлэх хүн ч байна.

Магадгүй, хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд нь буюу хуулийн төслийг УИХ-д өргөн баригдахаас өмнө дээрх саналуудаа гаргасан бол процессийн хувьд ямар нэг хүндрэл гарахгүй байсан болов уу. Харин оройтож өгсөн саналыг УИХ яах ийх, Ерөнхийлөгч хэр их буулт хийхийг харж байх л үлдлээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 4 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 14 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 18 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 22 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 48 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 50 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 51 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 54 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 55 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 29 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 41 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 45 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 48 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 49 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 53 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 54 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 4 цаг 6 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 4 цаг 8 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 4 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top