x

Шударга бусын хонгилыг хэн нураалцаж, хэн хамгаалах вэ?

Үе үеийн ерөнхийлөгч тоосго тоосгоор нь эвлүүлсээр “шударга бусын хонгил”-ыг барьсан, түлхүүрийг нь бие биедээ шилжүүлж өгсөөр ирсэн.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго: Энэ хонгилыг нураах.

Нурааж чадах эсэхэд өнөөдөр түлхүүрийг атгаж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй.

"Хонгил бодитой юу гэвэл бодитой"

Тухайлбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг дахин томилсон, гэхдээ нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзсан байна. Яагаад ингэж үзснээ тайлбарлаагүй, дараа нь янз бүрийн алдаа дутагдал гаргасан гэж хэлсэн. Гэвч хэн ч үнэмшээгүй.

Алдаа гаргасан юм бол ном ёсоор нь хариуцлага тооцохгүй яасан юм бэ?

Авилга авсан бол АТГ шалгахгүй яасан юм бэ?

Ийм л учраас энэ шийдвэрийг улс төрийн шалтгаантай гэж тооцдог, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж хуульчид одоо ч үздэг билээ.

"Асуудал, бэрхшээл: Хонгилоор хэн чирэгддэг вэ"

Өнөөдөр шударга бусын хонгилоор чирэгдсэн тухайгаа зарим улс төрч зарладаг. Элдэв хэрэгт орооцолдох л юм бол шударга бусын хонгилоор намайг чирлээ хэмээн өндөр дуугаар чарладаг. Үнэн хэрэгтээ шударга бусын энэ хонгилд шүүгчдийг эхлээд оруулж бусдыг нь айлгах аргаар барьсан юм.

Шүүгч хэн нэгнээс хараат байвал ямар шийдвэр гаргах вэ? Даргад таалагдахгүй шийдвэр гаргаснаасаа болоод халагдах аюултай бол шүүгч хэрхэн шударга шийдвэр гаргах вэ?

Одоогийн байдлаар Монгол Улсын бүх шүүгч ганцхан хүнээс айдаг, түүнд үйлчлэхгүй бол “огцрох”, “нутаг заагдах” ялтай. Томилогдохоосоо эхлээд огцрох хүртэл бүгд нэг л хүнээс  шалтгаална.

  1. Шүүгч болохын тулд сонгон шалгаруултад тэнцэх ёстой, сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ) зохион байгуулна. 2012 оны Шүүхийн захиргааны хуулийн 13.1-т зааснаар энэ зөвлөлийн таван гишүүн нэг бүрийг, даргатай нь хамт Ерөнхийлөгч томилдог. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч ийм эрхгүй боловч ердийн хуулиар ийм эрхтэй болсон юм.

  2. Сонгон шалгаруулалтад тэнцсэний дараа Үндсэн хуулийн 51.2-т зааснаар Ерөнхийлөгчийн зарлиг гарч сая шүүгч болно. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр шүүгчээр томилохоос татгалзах тухай зохицуулалт одоогоор байхгүй, тиймээс 13 шүүгчийн асуудал шийдэгдээгүй атлаа дарагдсан хэвээр. Ерөнхийлөгчийн нөлөөнд нэгэнт орсон шүүхүүд тэдний нэхэмжлэлээр хэрэг үүсгэж шийдвэрлэж чадалгүй 5 жил болж байна.

  3. Шүүгч шийдвэр гаргахдаа хараат бус байх ёстой боловч амьдрал дээр тийм биш. Шүүхийн бүтцийн өөрчлөлтийг байн байн хийж, шүүгчид хохирсоор ирсэн нь нэг бус. Жишээлбэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч А.Отгонцэцэг, Т.Энхмаа нарыг 2013 онд Хөвсгөл аймагт шилжүүлэн томилсон явдлыг ШЕЗ-ийн нэг гишүүний уур унтууг хүргэсэнтэй холбоотой гэдэг, шийдвэр гаргасан Ерөнхийлөгчийн оролцоо ч үүнд чамгүй бий. Нутаг заагдаж, цөлөгдөх вий гэхээс шүүгч бүр айж, өнөөг хүртэл хоорондоо сэм ярилцдаг, айлгах тактик үр нөлөөтэй байсан нь эндээс харагдана.

  4. Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүгчээр томилогдоод Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэн шүүгч “аятайхан байх” ёстой. Ерөнхийлөгчийн хэлсэн үг бүрийг анхааралтай судалж, гаргасан зааврыг нь томоотой мөрдөж, “тэр хэргийг тэгэж шийд”, “тэрийг шоронд хий”, “энийг шоронгоос сулла” гэсэн аман захиасыг ягштал гүйцэтгэхгүй бол болохгүй. Дуулгаваргүй байх аюултай. Шүүхийн ёс зүйн хороогоор орж, мулзлуулж ч магадгүй. Тус хорооны гишүүн нэг бүрийг болон даргыг нь Шүүхийн захиргааны хуулийн 32.4-т зааснаар бас л Ерөнхийлөгч томилдог учир  дургүй шүүгчийг нь дуртай яа огцруулж мэднэ.

Шүүгчийг сонгон шалгаруулахаас эхлээд томилогдох, арга хэмжээ авахуулах, огцрох бүх шат ганц хүний эрх мэдэл, түүний томилсон хүмүүсээс шалтгаалдаг явдал бол “шударга бусын хонгил”-ын суурь бөгөөд энэ хонгилоор жирийн иргэнийг бүү хэл, нэг бус шүүгчийг чирсэн юм. Ингэж барьцаалагдсан шүүгч шударга ёсыг тогтоож чадах уу даа. Бүхнийг шийдэгчийн гар хөл болж хэнийг ч тэр хонгилоор чирэхэд  л хүрнэ.

"Хонгилыг хэрхэн нураах вэ?"

 Хонгил бодитой. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн ёсзүйн хороо бүгд ганц хүнээс хамаардгийг таслан зогсоож, Үндсэн хуульд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгаад байна:

  1. Шүүгчид тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж болно. Үндэслэлээ нийтэд заавал тайлбарлах шаардлагыг Ерөнхийлөгчид тавьж байна. Ингэснээр 13 шүүгчид тохиолдсон зүйл давтагдахаас сэргийлнэ.

  2. Шүүгчийг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилж 10 гишүүнээс бүрдэх, тэдгээрийн тавыг нь шүүгчид дотроосоо, тавыг нь мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хуульчдаас УИХ-аас сонгоно. Ингэснээр шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэр хангагдаж, иргэний шударгаар шүүлгэх эрх баталгаажина.

  3. Ёсзүйн хороог өргөтгөн Шүүгчийн хариуцлагын зөвлөл болгож тэдгээрийн бүрэлдэхүүн, томилогдох журмыг мөн өөрчилж, 9 гишүүнээс бүрдэх, тэдгээрт шүүн таслах ажиллагааны туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, иргэдийн төлөөлөл байна. Ингэснээр хариуцлага алдсан шүүгчид сахилгын шийтгэл зайлшгүй хүлээлгэхийн зэрэгцээ хараат бусаар, шударгаар ажилласан шүүгчийг хэлмэгдүүлж “чих зөөлөнтэй болгох”-оос сэргийлнэ.

Харин ШЕЗ, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Улсын дээд шүүх харьяандаа авахаар санал гаргаад байна. Ингэвэл шударга бусын хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгчөөс аваад Дээд шүүхэд өгсөн хэрэг болно. Тэгээд ч, Дээд шүүхийн шүүгчийг томилох саналыг оруулдаг байгууллагыг Дээд шүүх өөрөө удирдана гэдэг уулаасаа утгагүй. Дээд шүүхийн шүүгчид хариуцлага оногдуулах байгууллагыг өөрөө удирдана гэдэг бүр ч ёс бус. Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог байгууллага нь хоёулаа шүүгчдээсээ бүрддэг байвал бие биеэ хаацайлдаг, бүр ч мафижсан бүтэц рүү хөтөлнө. Системээ хамгаалсан шударга бус шийдвэрт хохирогсод цөөнгүй байгааг шүүхээс шударга ёсыг шаардах олон нийтийн дуу хоолойноос сонсож болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх заалт оруулахыг санал өгсөн нийт иргэдийн 90 гаруй хувь нь хүссэн. Энэ бол ард түмний хүсэл. Шударга ёсыг хүссэн эгэл ардын  дуу хоолой. Үүнийг ойлгохын тулд хууль зүйн өндөр мэргэшил огт хэрэггүй.

Эцсийн эцэст, хонгилын эзнийг солих биш, хонгилоо нураах явдал хамгийн чухал билээ.

"Хүлээх үр дүн"

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ, шүүгчид бүгдээрээ нэг хүнээс хараат байдгийг таслан зогсоохыг зорьж байна. Шүүгчийг хараат бус байлгах үүрэгтэй ШЕЗ, шүүгчийг хариуцлагатай байлгах үүрэгтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилснөөр “шударга бусын хонгил”-ыг нураах боломж бүрдэнэ

“Шударга ёсыг тогтоох” явдал бүх зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр хамгийн их дэмжигдсэн. Энэ бүхнийг бодсон, судалсан, томьёолсон төсөл маань улстөрийн амбиц, байгууллагын явцуу сонирхолд хөтлөгдөн буруу тийшээ хазайх вий. Үүнд өнөөгийн улс төрийн хүчнүүдийг зориг, Ерөнхийлөгч Х.Баттулгын манлайлал, санаачилга шийдвэрлэх ач холбогдолтой.

Бас хонгилыг нураалгахгүй байх сонирхол хаанаас хэрхэн гарахыг л харах үлдлээ.

Үндсэн хууль, улстөр судлаач О.Машбат

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 4 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 14 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 18 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 22 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 48 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 50 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 51 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 54 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 55 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 29 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 41 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 45 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 48 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 49 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 53 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 54 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 4 цаг 6 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 4 цаг 8 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 4 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top