x

Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье

Элэг зүрхний хойморт орших Эх сайхан нутагтаа аж төрөн буй монголчуудаа, 

Эх дэлхийн хаяа хязгаарт тархан суугаа элэг нэгт ахан дүүсээ,

Та бүхэндээ Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын түүхт 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг Монгол улсын Ерөхий сайд Ухнаагийн Хүрэлсүхээс өргөн дэвшүүлж байна.

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан эх оронд минь баяр наадмын уухай сэтгэл огшоон цангинаж, шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго таарч, эрэмгий хүчит бөхчүүдийн эр бяр тэгширч, эрхий мэргэн харваачдын цэц хараа жигдэрч, Монгол олон түмний минь мэлмийг баясгаж, сэтгэлийг хөглөсөн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж байна.

Зуун зууны түүхийг хураасан домгийн хүчтэй, зон олны эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон, Монголыг монголоор нь өвлүүлэх нэгэн тод тамга нь Үндэсний их баяр наадам билээ. 

Алдар суугаараа ертөнцийг тамгалсан аугаа их өвөг дээдсийн минь харвасан сумных нь эрч хариагүй, хурдан хүлгийнх нь шандас цуцаагүй, эрэмгий дайчдынх нь гал цог бөхөөгүйн гэрч нь гайхамшигт Монгол наадам юм. 

Дэлхий дахинаа нэр алдараа дуурсгасан хүчирхэг төрт улсыг байгуулж, хууль цаазыг чандлан тогтоож, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлж, Тусгаар тогтнолоо амиараа мөнхөлсөн өвөг дээдсийнхээ суу гавъяа, түүх цадигийн тухай энэхүү баярын өдөр бахархан тэмдгэлэхэд таатай байна.

Буйраа сэлгэсэн ч буцаад ирэх ухаантай, буурал өвгөдийн сургаал нь үлдэх шижимтэй, босоо хийморь нь тэнгэрийн зарлигтай Монгол түмний минь буян заяа  мөнхөд бадамлан асах болтугай.

Айл өрх бүрийн хойморт аз жаргал цалгиж, түүхт их улсынхаа хийморь жавхааг бадраан, төрийн сүлдээ цэнгүүлэн түмэн олноороо сэтгэл тэнүүн сайхан наадаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ 3 мин “Милан Кортина 2026” өвлийн олимпын бамбарын буухиа Грект эхэлжээ 5 мин МУИС-ийн багш нар япон хэлийг 9000 гаруй оюутанд заажээ 7 мин “Alibaba” хиймэл оюун ухаант “Quark” нүдний шилээ танилцуулж, худалдаанд гаргав 9 мин Хөрөнгө оруулалтын санал боловсруулах сургалт, уулзалт зохион байгуулав 11 мин МОНЦАМЭ агентлаг солонгос хэлний редакц байгуулж, мэдээгээ түгээнэ 12 мин “Physical: Asia” шоуны монгол багтай аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллана 14 мин Украины дайныг зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт ирэх долоо хоногт болно 15 мин “Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 42 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 52 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 56 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 2 цаг 0 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 2 цаг 26 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 2 цаг 27 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 2 цаг 29 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 2 цаг 32 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 2 цаг 33 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 4 цаг 6 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 4 цаг 19 мин
iИх уншсан
ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top