x

Г.Занданшатар: Гамшигт өртсөн Эрхүү мужийнханд туслах сайн санааны аян өрнөж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол, Орос хоёр орны хамтын ажиллагаа бүхий л чиглэлээр амжилттай өрнөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд хоёр тал санал нэгтэй тэмдэглэв.

УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагууд Буриадад тогтмол айлчилж, ажил хэргийн хэлхээ холбоогоо өргөжүүлж байгаа нь хоёр улсын харилцаанд, түүний дотор, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өргөжилтөд чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч, түүн дотор Монгол, Буриадын хоорондох бараа эргэлт 44 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь өмнөхөөс өссөн үзүүлэлт юм. Ийм амжилт ололт байгаа хэдий ч илүү өндөр түвшинд хүргэх боломж, нөөц бидэнд бий. Түүнийг ашиглах ёстой гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ. Тэрбээр 2019 он манай хоёр орны хувьд Халхын голын хамтын ялалтын 80 жил, УБТЗ-ын 60 жил, Атрыг эзэмшсэний 60 жил гээд онцгой түүхэн ой тохиож буй, тэмдэглэлт жил. Халх голд бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон Шинэ тосгон босож байна. Энэ ойг өргөн хүрээнд тэмдэглэхээр бид бэлтгэлээ базааж байгаа гэв.

Ноён В.А.Павлов манай хоёр орон найрамдал нөхөрлөлийн он удаан жилийн түүхтэй бөгөөд үүнийг уламжлан хөгжүүлж, нандигнан хадгалах нь хойч үеийнхний үүрэг. Буриад, монголчууд бол угсаа гарваль нэгтэй ахан дүүс. Тиймээс харилцаа, хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд, бүх салбарт, харилцан ашигтай хөгжүүлэхийг бид эрмэлздэг хэмээн онцоллоо.

Тэрбээр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлийн санал санаачилгыг дэмжин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголоос мах экспортлох, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах, монгол залуусын орос хэл сурах сонирхлыг хоёр талаас дэмжих, аялал жуулчлалыг онцгой анхаарч, Байгаль нуурын ай сав газарт амралт сувиллын газар байгуулж ажиллуулах зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр Буриад Улс Алс Дорнодын тойрогт хамаарах болсон нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сайхан боломж мөн гэдгийг уулзалтын үеэр хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Эрхүү мужийн нутаг дэвсгэр усанд автаж, олон мянган айл өрх орох оронгүй болж, хүний амь нас эрсэдсэнд харамсаж байгаагаа илэрхийлээд, ОХУ-д болон Эрхүүд их, дээд сургуульд суралцаж төгссөн монголчууд санаачилж, Эрхүү мужийн анд нөхдөдөө туслах хүмүүнлэгийн сайн санааны аян өрнүүлж эхэлснийг мэдэгдэв. Тэрбээр “Бид анд нөхөдтэйгээ ямар ч үед хамт байна. Хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг маргааш ОХУ-ыг зорино. Бид орон гэргүй болсон айл өрхийн 100 хүүхдийг энэ зун Улаанбаатарт хүлээн авч зусланд амраахаар шийдвэрлээд байна” гэлээ.

ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын дарга В.А.Павлов зовж зүдэрсэн хүмүүст өгөөмөр сэтгэл, тусламжийн гараа сунгаж байгаа монгол нөхдөдөө гүн талархал илэрхийлье. ОХУ-ын Засгийн газраас шуурхай шийдвэр гаргаж, усанд автсан нутгийн иргэдэд туслах, нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэхүү гамшгийн хор уршгийг бид богино хугацаанд даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Уулзалтад УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, ОХУ-ын Буриад Улсын Ардын Хурлын гишүүн В.П.Доржиев, А.Г.Кушнарев, В.А.Малышенко, С.М.Пашинский, Г.Д.Гунзынов, А.В.Бардунаев, Б.Ч.Батуев, В.Ж.Цыремпилов нарын зэрэг хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 28 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 30 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 32 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 34 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 36 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 56 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 57 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 58 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 58 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 59 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 22 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 24 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 26 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 28 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 29 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 45 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 48 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 48 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top