x

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал энэ нь Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэхэд хамаарна” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төслөөр Үндсэн хуулийн 70 зүйлийн 275 заалтаас 20 зүйлийн 52 заалт буюу 28.5 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж буйг Ажлын багийн танилцуулгад дурдсан.  УИХ-аас төслийг хэлэлцэхийг дэмжих шийдвэр гарсан даруйд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж,  иргэдэдээ төслийг танилцуулж, саналыг нь сонссон гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн бусад нам, байгууллага, мэргэжлийн холбоодоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн хэлэлцсэн болохыг танилцуулав.

Ажлын баг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар та, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хоёр, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хоёр, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар зарчмын зөрүүтэй 8 саналын томъёоллыг боловсруулжээ. 

Ажлын багийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Оюундарь нар асуулт асууж, хариулт авлаа.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэдэг ч намын нөлөө, шийдвэр төрийн бүх шатны ажилд байсаар ирсэн. Иймд намын дотоод ардчиллын зарчимд сонгуулийн төв байгууллага, санхүүгийн ил тод байдалд нь төрийн аудитын байгууллага тус тус хяналт тавьдаг, зарим сонгуулийг улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулах хэрэгтэй" гэлээ. Тэрбээр ИТХ-ын сонгуульд зөвхөн иргэд нэрээ дэвшүүлдэг байх системийг нээх нь зүйтэй гэлээ. Ингэвэл ИТХ улс төрийн намын бус харин жинхэнэ иргэдийн төлөөлөл болж чадна гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар хэлэлцэн, батлах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны босгыг бууруулах нь байр суурийг илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын баг болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 33 саналын томъёололоор санал хурааж, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 11 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 13 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 15 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 17 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 18 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 39 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 40 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 41 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 41 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 42 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 5 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 7 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 9 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 10 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 11 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 31 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 31 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top