x

Л.Оюун-Эрдэнэ: “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгээр төлүүлэх бүрэн боломжтой

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болголоо. “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас “Стандарт” банкинд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группын захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг тэрээр илэрхийлэв.

 

Тэрбээр "Жаст группийн Ш.Батхүүгийн эд хөрөнгийг битүүмжилсэн талаар би өмнө нь хэлж байсан. Өнөөдөр тэдгээрийн жагсаалтыг ил болгох гэж байна. АТГ-т ЗГХЭГ хүсэлт гаргаж, мэдээллийг авсан. 

Одоогийн байдлаар Жаст группийн захирал Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий хүмүүстэй нь холбоотой 180 орчим объект байна. Нийтдээ 98 тэрбум төгрөгийн хөрөнгө байна гэж үзэж болохоор. Харамсалтай нь шатахуун түгээх станцууд нь одоо болтол ажиллаж байгаа ч өөрөө ямар ч мөнгө байхгүй гэж мэдүүлсээр байгаа. 

Энэ байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлж байна. Ш.Батхүү бол Монгол Улсыг 160 орчим сая ам.долларын төлбөрт унагасан хүн. Уг хохирлыг төлүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Төрийн өмчийн хороог хохирогчоор оруулна. Дахин хуулийн байгууллагад хандана. Энэ хэргийг заавал шийдэх ёстой. 

Мөн Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй олон хүн байна. Бүгд л шүүхэд л өгчих гэдэг. Түүнчлэн ХХААХҮЯ дээр байгаа зээлүүдийг судалж байна. Эндээс зээл авсан нэг ч хүн төлөөгүй. Энэ байдлаар явсаар байтал Олон улсын банк, санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаалтын систем гэж хараад эхэлсэн. Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр гарсан. 8,794 иргэн, 25 мянган ААН, харьяалалгүй 448 иргэн нийт 33.3 их наяд төгрөгийг ил тодоор мэдүүлсэн. 

Энэ бол гадны улсад түгээмэл хийгддэг жишиг. Гэвч үүнийгээ бид тайлбарлаж чадахгүйгээр, хүнд байдалтай нүүр тулж байна" гэлээ.

“Жаст” группын нэр дээр байгаа эд хөрөнгийн жагсаалтыг үзнэ үү.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (103.26.194.118)
    Ene bol zugeer l tarhi ugaalt. Tsaad ezed n usnaas huurai garch Bathuu gantsaaraa hergee uursen dur esfeed bugd amar saihandaa jargah bashir arga. Uchriif n medeh humuus bii shuu, tsag n bolohoor ugee helnee.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
  • Шунал (182.160.1.247)
    Ах дүү хамаатан саданг нь одоо шалга. Тэд бас луйварчид.
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
    • Irfen
      Dald ezdiig n shalga geech. Yu ch medehgui, tarhia ugaalgachihsan chaavaasdaa
      2019 оны 07 сарын 04
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 11 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 14 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 15 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 17 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 19 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 39 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 40 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 41 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 42 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 42 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 5 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 7 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 9 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 11 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 12 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 31 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 32 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top