x

Хил орчмын бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэх талаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь, “Манай хоёр улсын харилцаа олон зуун жилийн түүхтэй. Бидний харилцаа бүхий л салбарт амжилттай сайн хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд тогтмолжсон. Бид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Зөвхөн УИХ-ын гишүүд төдийгүй улс орон даяар энэхүү өөрчлөлтөд анхаарлаа хандуулж байгаа. Саяхан УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонссон” гээд УИХ-ын дарга Г.Занданшатар дээрх төсөл дээр ажиллаж байгаа тул төлөвлөсөн уулзалтаа хийж чадаагүйд хүлцэл өчсөнийг уламжилсан юм.

Эдийн засгийн харилцаа эерэг өсөлттэй гарч, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 1,8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний дотор Монгол-Буриадын худалдааны эргэлт 44 орчим сая ам.доллар байгаа юм. Хоёр талын харилцааг өргөжүүлэхэд бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Визгүй зорчих журам худалдааны хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа ч хил дээр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд байна. Цаашид манай иргэдийн аливаа хүсэлт, шаардлагуудад нааштай хандах, эдийн засаг өсөж байгааг харгалзан үзэж хил залгаа нутгуудад оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, хууль эрхзүйн болон бусад талаар дэмжиж ажиллахыг мөн хүслээ.

Мөн тэрбээр, өнгөрөгч тавдугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 290 жилийн ойд зориулан Монгол-Орос-Хятадын гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд зохион байгуулсан “Алтанбулаг-290: өнгөрсөн, одоо, ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Буриадын Ардын Хурлаас төлөөлөгчид ирж оролцсонд талархал илэрхийлээд олон улсын хэмжээний арга хэмжээг анх удаа хил орчмын бүсэд амжилттай зохион байгуулсныг тэмдэглэсэн юм. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Владимар Анатольевич Павлов найрсаг дотноор хүлээн авч байгаа Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдөө танилцуулав.

Хоёр улсын харилцаа бүх чиглэлд амжилттай хөгжиж байгаатай санал нэг байна гэдгээ ноён Владимар Анатольевич Павлов хэлээд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Тэрбээр, “Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, ОХУ-аас шүлхий өвчний вакциныг нийлүүлж байна. Бэлчээрийн малын мах амт, чанар сайн учраас Буриадын махкомбинатууд Монголоос мах авах сонирхолтой байдаг. Харилцан мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж бий. Мөн аялал жуулчлалын салбар хөгжиж, Монголоос ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Визгүй зорчих журам хэрэгжиж эхлэхээс өмнө 160 гаруй мянган жуулчин ирдэг байсан бол одоо даруй гурав дахин өсөж 4000 орчимд хүрээд байна. Энэ өсөлт худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал нөлөө үзүүлдэг ч бидэнд шийдвэрлэх асуудлууд байсаар байна. Хууль тогтоох болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь олон талын ач холбогдолтой. Манай хоёр улсын хооронд тогтоосон олон жилийн түүхэн, нөхөрсөг, ахан дүүсийн харилцааг бид хүндэтгэн дээдэлж, хөгжүүлж явах ёстой” хэмээн онцлов.

Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлалд бэлтгэж, олон томоохон ажил өрнүүлэхээр төлөвлөснийг дуулгаад энэ нь хоёр улсын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үйл явдал болно гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарийг ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг ноён Владимар Анатольевич Павлов гардуулан өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 17 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 19 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 21 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 23 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 24 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 45 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 46 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 47 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 47 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 48 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 11 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 13 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 15 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 16 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 17 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 34 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 37 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 37 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top