x

Өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байна гэв

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар зургаадугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд бөгөөд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга П.В.Утюпин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар хоёр орны Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны ЗГХК-ын 5 дугаар хуралдаан амжилттай болсонд баяр хүргээд хоёр талын хоорондын хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүний кластер болон бусад хүнсний бүтээгдэхүүн боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулж, хөрш орнуудын зах зээл нийлүүлэх, Беларусиас машин техник худалдан авахын зэрэгцээ монголын бараа, бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах, Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд хамтран ажиллах зэрэг хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг дурдав.

Аж үйлдвэрийн сайд П.П.Утюпин хоёр орны Засгийн газрын хооронд гарын үсэг зурсан Экспортын зээлийн Ерөнхий хэлэлцээрийг монголын тал соёрхон батлагмагц энэхүү хэлэлцээрийн хүрээнд онцгой байдал, хөдөө аж ахуй, зам тээврийн болон бусад салбарт яригдаж буй төслүүдийг даруй хэрэгжүүлж эхлэхийн чухлыг тэмдэглээд хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалыг үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

2013 онд байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын 5 дугаар хуралдаан 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, ЗГХК-ын өмнөх хуралдааны протоколын хэрэгжилтийг дүгнэн өнгөрсөн 4 дүгээр сард хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд ОБЕГ-ын техникийн хангамж, чадварыг сайжруулах, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах, хөдөө аж ахуйн салбарт хэрэгцээтэй техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Монголд сүүний кластер байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцсэн болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 11 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 13 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 15 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 17 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 19 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 39 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 40 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 41 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 41 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 42 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 5 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 7 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 9 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 11 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 12 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 31 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 31 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top