x

Европын холбоо 50 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ

ГХЯ-нд өчигдөр болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19-р хуралдааны төгсгөлд хоёр тал хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.  

Энэ үеэр хуралдаанд Европын холбоог төлөөлөн оролцсон Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, ноён Гуннар Виганд, “Европын холбоо Монгол Улсад төсвийн томоохон дэмжлэг үзүүлэхээр 50 сая еврогийн төсөл бэлтгэж байна” хэмээн мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ, “Европын холбоо нь Монголын эдийн засгийн түншээр зогсохгүй Монголын хөгжлийн түнш юм. Европын холбооноос үзүүлэх төсвийн дэмжлэг бүхий төсөл нь шинэ ажлын байр бий болгохоос гадна төсвийн менежментийг сайжруулж зохицуулахад түлхэц үзүүлнэ” гэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа маш эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд, гэхдээ Европын холбооноос манай улсад үзүүлж буй татварын хөнгөлөлтийн ерөнхий системийн нөөц боломжийг манай улс бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Энэ тал дээр Европын холбоотой илүү хамтарч ажиллаж, ялангуяа Европын холбооноос хэрэгжүүлж буй төслийн хүрээнд өгөгдөөд байгаа боломжийг бүрэн гүйцэд ашиглахад үүсээд буй ямар саад тотгор байгаад тал талаасаа анхаарч үр дүнтэй болгох тал дээр ажиллахаар боллоо” гэв.

Хуралдааны үеэр хоёр тал энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд нэлээд ач холбогдол өгч байлаа. Жилийн турш тэмдэглэх ойн хүрээнд саяхан Улаанбаатар хотноо Европын холбооны өдөрлөг болсон бол удахгүй Брюссель хотноо Монгол Улсыг сурталчилсан үзэсгэлэн гарах гэж буйг хоёр тал мэдээллээ. Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, ноён Гуннар Виганд энэ талаар хэлэхдээ, “Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар буюу ЭСЯ-ыг 2017 онд нээж ажиллаж байгаад таатай байна. Бидний харилцаа улстөр, эдийн засгийн төдийгүй хүмүүнлэгийн салбарт эрчимтэй өрнөж буйд сэтгэл хангуулан байна. Бид хүний эрхийн талаар гурав дахь яриа хэлэлцээг сая хийлээ” гэв. Хуралдаанаар мөн Монгол Улсад бизнесийн орчинг сайжруулах, эдийн засгийн төрөлжүүлэх, хар тамхитай тэмцэх, боловсон хүчин, мэргэжилтэн солилцох талаар хэлэлцэж тохирлоо.

Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан нь 2017 оны 11-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Европын холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрээс хойш тогтмол болж байгаа бөгөөд өмнөх 17-р хуралдаан 2017 онд Улаанбаатар хотноо, 18-р хуралдаан өнгөрсөн онд Брюссель хотноо болсон юм. Дараагийн хамтарсан хуралдаан 2020 онд мөн Брюссель хотноо болохоор тохиролцов.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 23 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 49 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 51 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 52 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 17 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 41 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top