x

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Европын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ сарын 24-ны өдөр GSP координатор Европын холбооны худалдааны Ерөнхий газрын тэргүүн ноён Волтер Ван Хаттум, Европын холбооноос Монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Марко Ферри нарыг хүлээн авч уулзлаа. Шүүх засаглал болон хүний эрхийн хууль эрхзүйн өөрчлөлт, шинэчлэлийн талаар талууд санал солилцсон юм.

Мөн цаазын ялыг сэргээх тухай асуудал Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан эсэх талаар төлөөлөгчид асууж сонирхож байлаа. Хэрвээ цаазын ялыг сэргээвэл Европын холбооноос үзүүлж буй тусламж, хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжгүй болохыг анхааруулж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд цаазын ялтай холбоотой зүйл заалт тусгагдаагүй болохыг онцлоод, 3 парламент дамжин яригдаж, эрдэмтэн, судлаачид, ард түмний санал бодлыг тусгасан төсөл учраас цаг үеэ олсон нэмэлт, өөрчлөлт байна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилсан юм.

Европын холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем нь Европын холбооны зах зээлд экспортлогч хөгжиж буй улсуудыг дэмжихэд зориулагдсан юм. Энэ нь Европын холбооны зах зээлд нэвтрэх үед бараа бүтээгдэхүүнээс тарифыг хөнгөлөх журмаар хэрэгждэг. Хөнгөлөлтийн ерөнхий системийн (ХЕС) шинэ журмаар ”сайн засаглал, тогтвортой хөгжлийн” болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орныг ХЕС-т хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон байдаг.

Мөн Хүний эрхийн асуудлаар тэр дундаа унаач хүүхдүүдийн эрхийн асуудлыг хөндөж ярилцлаа. Өвлийн морин уралдааныг зогсоох тухайд болон хууль эрхзүйн тухай ямар зохицуулалт байгааг тодруулж байсан юм. УИХ-ын гишүүн Н.Оюундарь унаач хүүхдүүдийн асуудалд онцгой анхаарч байгааг дурдаад, өвөл цагт морины уралдаан зохион байгуулахгүй байгааг тодотгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 29 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 34 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 55 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 57 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 58 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 26 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 27 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 47 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top