x

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр тойргийнхоо иргэд сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтыг зохион байгуулж байна.

Эхний уулзалт Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль дээр болов.

Эхлээд УИХ-ынТамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ажилтнууд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгыг хийлээ. Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Ц.Батбаатар Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын 20 заалтыг дэлгэрэнгүй танилцуулсан.

Дараа нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлага болон оруулах гэж буй өөрчлөлтүүдийн гол үзэл санаа, зарчимыг тайлбарлаж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Тэрбээр иргэдэд хандан “Иргэдийн саналыг ирэх долдугаар сарын эхний өдрүүдэд болох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ. Тиймээс та бүхний энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотой санал маш чухал. Хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад дахин иргэдийн саналыг сонсох учир төсөлтэй сайтар танилцаж, саналаа хэлэхэд бэлтгэж байгаарай” хэмээн тэмдэглэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар шийдэх боломжтой учир нэмэлт, өөрчлөлттэй сайтар танилцаад, тэр үед нь саналаа өгөхийг хүслээ. Тэрбээр мөн, хэрвээ энэ удаад нэмэлт, өөрчлөлтөөр тусгасан 20 заалтыг батлахгүй бол дахиад найман жил өөрчлөлт оруулах тухай ярих боломжгүй, хуулиар хориотой гэдгийг онцолсон юм.

Иргэд УИХ-ын гиишүүдээс төслийн зүйл, заалттай холбогдуулан “Ерөнхийлөгчид улстөрийн намаас гадна нам бус хүмүүсийг нэрээ дэвшүүлэх боломжтой болгох, төгрөг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт мөн гэж заах, шүүгчийг бүх насаар нь  шахуу буюу 12 жилээр томилно гэсэн хугацааг багасгах, Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн "давхар дээл"-гүй байхаар тусгах” зэрэг саналыг гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 27 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 30 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 31 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 33 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 35 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 55 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 56 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 57 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 57 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 58 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 21 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 23 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 25 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 27 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 28 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 44 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 47 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 47 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top