x

Сайд нарыг огцруулах жагсаалыг АН санхүүжүүлээгүй гэв

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо, Ж.Амарсанаа нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Д.Оросоо:

-Эрх баригчид 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийж, үүний үр дагаврыг 19 жил амсаж байна. ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын схем зэрэг сөрөг үр дагаврыг авчирсан. Одоо эрх баригчид дахин ийм зүйл хийхээр төлөвлөж байна. Эрх баригчид наймаа хийх замаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Эрх баригчид дур зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, үүнийг нь Үндсэн хуулийн цэц хянахгүй болж байна. Үүнийг хийхийн тулд Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг есөн жил болгон авилгал хийж байна.

Хоёрдугаарт Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засаг захиргааны нэгжийн тогтолцоог өөрчлөх гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг бол суурь хуульдаа нийцсэн байх ёстой. Гэтэл энэ өөрчлөлтөөр үндсэн агуулга, суурь зарчмыг нь алдагдуулах гэж байна. Ийм байдлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт  хийхийг нь эсэргүүцэж байна.  

О.Магнай:

-Өнгөрсөн хоногуудад хэд хэдэн яамны гадаа сайд нарыг нь огцруулахаар иргэдийн хийсэн жагсаалыг сөрөг хүчний хувьд АН дэмжиж ажилласан гэдгээ илэрхийллээ. Гэхдээ АН-ын зүгээс санхүүжүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв. Тухайлбал, хариуцсан ажилтнууд нь 70 кг хар тамхины хэрэгт холбогдоод байхад салбарын сайд нь ажлаа өгөхгүй байна. Д.Цогтбаатарыг уг нь ёс зүйтэй хүн гэж бодож байсан юм. Дипломат ажилчид нь 70 кг байтугай 7 гр хар тамхины хэрэгт холбогдвол хариуцлагаа хүлээгээд огцрох нь зүйн хэрэг. Гэвч тэгсэнгүй.

Эрүүл мэндийн сайд мөн л хариуцлагагүй мэдэгдэл хийж жуулчдын тоог буурууллаа. Монголд 40-50 мянган жуулчин  ирэхээр  байсан ч аяллаа цуцалсан гэж ойлгож болно. Монголд ирээд ойролцоогоор нэг жуулчин 1000 ам.доллар зарцуулна гэж тооцвол манай улс жуулчдаас  40 сая ам.доллар олох боломжийг Эрүүл мэндийн сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж алдлаа. Энэ бол туйлын хариуцлагагүй үйлдэл. Хууль зүйн сайд ч мөн л удаа дараа хариуцлагагүй байгаа тул иргэд эсэргүүцэж байгаа нь зүйн хэрэг. 

Ж.Амарсанаа:

-Эрүүл мэндийн салбарт үүссэн нөхцөл байдлыг эсэргүүцэн салбарын сайдыг нь огцруулах жагсаалыг зохион байгуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд удаа дараа шаардлага хүргүүлсэн. Харамсалтай нь хариу ирүүлсэнгүй. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЭМЧ (150.129.140.194)
    ТЭМБҮҮ САРАНГЭРЭЛ ОГЦОР !!!
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 55 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top