x

Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх асуудлыг ярилцав

Монгол УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар өнөөдөр (2019.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлаг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилий ой 2019 онд тохиож буйг УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэн хэлэв. Тэрбээр “Швейцарын Холбооны Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй биднийг зах зээл, ардчиллын замд шилжихэд тууштай дэмжиж, туслалцаа үзүүлж ирсэн хандивлагч, дэмжигч орон. Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлж буй тусламж дэмжлэг нь хөдөө аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын амьжиргааг дэмжих, хариуцлагатай бичил уурхайг хөгжүүлэх, засаглалыг сайжруулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Энэ хэрээрээ олон монгол хүний амьдрал ахуйд тус дэм болсон, бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсэнд бид бүхэн их талархалтай байдаг. 

2018-2021 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны стратегийн хүрээнд хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, захиргааны шинэтгэл, орон нутгийн засаглал, иргэний оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд Монгол Улсад 100 сая швейцар франкын буцалтгүй тусламж үзүүлж ирсэн” хэмээн талархал илэрхийлэв. Цаашид Хамтын ажиллагааны стратегийн хамрах хүрээг өргөжүүлэн 2022 оноос Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлэх туслалцаа дэмжлэгтээ нэн тэргүүнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, засаглалыг сайжруулах чиглэлээр тусламж, хөгжлийн дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж, хүсэлтээ тавиад байгаагаа Улсын Их Хурлын дарга энэ үеэр хэллээ. 

Мөн Швейцарын Холбооны Улсын Элчин сайдын яамыг Монгол Улсад нээх асуудлыг ярилцаж байгаа бөгөөд асуудлыг судалж, нааштайгаар шийдвэрлэнэ хэмээн найдаж, хүсэлтээ илэрхийлсэн байна. Уг асуудалд Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэн хэлэв. 

Хатагтай Марина Кароббио Гүшэтти “Монгол УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалаа эхэлж буйдаа баяртай байна. Гурван сарын өмнө Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсад айлчилж, бид хамтран ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэхдээ баяртай байна” гэлээ. Мөн хоёр орны хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн салбарт амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн хэллээ. Тухайлбал, хөдөө аж ахуй ба хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, сургалт, засаглал зэрэг чиглэлд төвлөрч ажиллаж байгааг дурдав. Үүн дотроо бэлчээрийн тогтвортой менежментийг сайржуулах чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгааг Хатагтай Марина Кароббио Гүшэтти онцолсон юм. Түүнчлэн хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа эрчимжин, өргөжиж байгааг тэмдэглээд “Хоёр орны парламентын Тамгын газрууд мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмол хийх ажлууд үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа их дээд сургуулид, тэдгээрийн эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн чанарыг нь дээшлүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улс, Монгол Улс хамтран ажиллах боломж бий гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Үүнээс гадна соёл, боловсрол, судалгаа, инновац, аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн баяжуулна гэдэгт итгэлтэй байгаа төгсгөлд нь хатагтай Марина Кароббио Гүшэтти хэллээ. 

Хатагтай Марина Кароббио Гүшэттигийг хийж буй айлчлал хоёр орны ард түмэнд өндөр үр өгөөжтэй айлчлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлснээр хэвлэлийн хурал өндөрлөв. Айлчлалын хүрээнд хатагтай Марина Кароббио Гүшэтти Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 28 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 31 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 32 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 34 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 36 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 56 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 57 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 58 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 59 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 0 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 22 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 24 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 26 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 28 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 29 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 45 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 48 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 49 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top