x

Унгарын ЭКСИМ банк Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээлээ

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн дээд хэмжээний бага хуралд оролцохын сацуу Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд нар худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, усны аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, арга замын талаар болон бүс нутаг, олон улсын өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Мөн сайд нар Унгар Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинатыг шинэчлэх төслийн явцын талаар ярилцаж, төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа нотоллоо.

Сайд П.Сияяарто Унгарын ЭКСИМ банк хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсад зориулан 47 сая ам.долларын зээлийн шугам нээснийг мэдээлэв.

Сайд Д.Цогтбаатар Унгар Улсын Засгийн газар Европын орнууд дотроос Монголын оюутнуудад хамгийн их тэтгэлэг олгож буйд талархал илэрхийлэв.  Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр манай 200 оюутан хөдөө аж ахуй, нийгмийн ухаан, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хууль эрх зүй, эдийн засаг, анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, соёл, урлагийн чиглэлээр суралцаж байна.

Айлчлалын хүрээнд сайд П.Сияяарто Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Монгол-Унгарын Парламентийн бүлгийн дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нартай тус тус уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 29 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 34 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 55 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 57 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 58 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 26 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 27 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 47 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top