x

Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлийг хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өгсөн санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үгээ хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл ард нийтийн  санал асуулгаар орж, ард түмнээсээ асууж байж эцсийн шийдвэрээ гаргана гэж тооцож, ШИНЭ намын гишүүд болох Л.Болд бид хоёр хэлэлцүүлэгт оролцоод сууж байна. Өөрсдийгөө сөрөг хүчин гэж үзэж байгаа Ардчилсан намын нөхөд картаа сугалаад алга болсон. Гэхдээ Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжинэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн байна лээ. Нийгмийн үзэл бодлыг нэгтгэх чиглэлд онцгой анхаарч ажиллах ёстой. Өнгөрсөн долоо хоногт чуулганыг яаралтай завсарлуулсан шалтгаан нь Ерөнхийлөгчтэй уулзаж зөвшилцөнө гээд УИХ-ын дарга та орсон. Төрийн гурван өндөрлөгийн байр суурь нэгдмэл байдалд хүрсэн үү?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл 10 жил, гурван парламент дамжиж эрдэмтэд, судлаачдын оролцоотойгоор бүтсэн хуулийн төсөл. Улстөрийн намууд, төрийн бус байгууллагууд эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, гурван парламентын бүтээл. Өнөөдөр өргөн бариад л хэлэлцэж байгаа болохоос биш олон хүний хөдөлмөр шингэсэн хуулийн төсөл. “Би хийгээгүй юм чинь чи болохгүй” гэсэн зарчмаар хандаж болохгүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал солилцсон. Агуулга, санал нэг байгаа учраас хуулийн төслийг хэлэлцэж байгаа гэж ойлгож болно. Ардчилсан намын гишүүдийн хувьд улс төрийн тодорхой шалтгаанууд байдаг байх. Гэхдээ өөрсдөө өргөн барьж, дэмжиж явсан хуулийн төслөөс хойшоо ухраад суучхаагүй гэж бодож байна. Ардчилсан намынхан давхар дээлийг тайлъя гэж өчнөөн жил ярьсан. Одоо үүнээсээ ухарчхаагүй гэж бодож байна. Дордуулсан долоон өөрчлөлтийг засъя гэж зөндөө ярьсан. Мөн үүнээсээ зугтчихаагүй гэж бодож байна. Байгалийн баялгаа тэгш хүртээмжтэй болгох тогтолцоо руу оръё гэж АН-ынхан мөн зөндөө л ярьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл бол үндэсний зөвшилцлөөр бий болсон төсөл. Тодорхой улс төрийн шалтгаанаа  зөвшилцлийн арга механизмаар шийдвэрлээд парламентад суудалтай улс төрийн намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар сүүлийн 28 жилд төрийн тогтолцоонд  бий болсон гажуудал мөн төрд итгэх иргэдийн итгэл буурсан энэ байдлыг яаж засаж сайжруулах вэ. Аль заалтаар засах эсэхийг би олж харахгүй байна. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд төрийн бүх салбар уналтад орсон. Яамдууд нь хүртэл уналтад орж өнөөдөр хүүхдүүд гурван ээлжээр хичээллэж, 20 хүүхэд сурах ангид 50-60 уулаа сурч байна. Эрүүл мэндийн салбар мөн л 28 жилд унасан. Унасан салбаруудаа босгож, мөн төрийн албан хаагчдыг яаж хариуцлагажуулах юм бэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Бүх талуудын санал бодлыг  хуулийн төсөлд тусгасан. Үндсэндээ дөрвөн агуулгын хүрээнд гол өөрчлөлтүүд хийгдэнэ. Төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай байх үүднээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар  байгуулж, 300 гаруй сайд төрүүлсэн. Тийм болохоор гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгах үүднээс оруулж байна. УИХ-ын хэт их эрх мэдэлтэй байхыг багасгах зохицуулалт оруулж ирж байна.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар хөндөж болохгүй гэсэн заалт байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ тухай заасан. Тиймээс ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлыг  бодолцож энэ заалтуудыг хөндөөгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 34 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 38 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 40 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 3 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 4 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 5 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 6 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 28 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 31 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 32 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 51 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 54 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 55 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top