x

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа ЖДҮХС-гаас 300 сая төгрөг завшжээ

Энэ удаад ЖДҮХС-гаас мөнгө “гуссан” хурган дарга нарын баримтыг манай сонин цувралаар нийтлэхээр болов. Эхний удаад нэрлэгдэх хүн бол Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Сэлэнгийн суугуул Г.Бямбаа нь 2004 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллажээ. Улмаар 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын дарга болжээ. Түүний намтрыг харвал, 1981-1994 онд Сэлэнгэ аймгийн бөөний худалдааны баазад няраваар ажиллаж байсан бөгөөд дарга болохоосоо өмнө “Халиун-Уул” ХХК-ийн захирлын алба хашиж байж. 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа нь ЖДҮХС-гаас хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уран Сэлэнгэ” гэх компаниараа дамжуулан 2018 оны зургадугаар сарын 11-нд зээл авсан байна. Тэгвэл “Уран Сэлэнгэ” гэх компани нь БНХАУ-ын “ШинШэнДа" гэх компанитай хамтын эрхтэй байгууллага болох нь баримтаар нотлогдоод байна. Тодруулбал, тус компанийн 40 хувийг Г.Бямбаа дарга үлдсэн 60 хувийг Хятадын хөрөнгө оруулалттай дээрх компани давуу хувьцаа эзэмших эрхтэйгээр эзэмшдэг юм байна. Эндээс харахад, Сэлэнгэ аймгийн ИТХ-н дарга хятадуудтай нийлж жирийн иргэдийн авах ёстой зээлнээс хумсалсан болж таарч байна. Энэ талаар сэтгүүлчид өөрөөс нь тодруулахад тэрбээр ингэж хариулсан байдаг.

-Таны эзэмшлийн “Уран Сэлэнгэ” гэх компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэнүү?

-Миний нэрдээр ямар ч компани байхгүй. 

-Тэгэхлээр энэ мэдээлэл худлаа гэсэн үгүү?

-Миний хүүгийн компанийг ярьж байгаа байх. Компани нь зээл авсан үгүйг би мэдэхгүй. Миний хамааралтай компани биш. 

-Компанийнх нь 60 хувийг хятадын компани эзэмшдэг гэсэн?

-60 хувь биш. Сайн мэдэхгүй байна. 50 хувийг нь л хятадын компани эзэмшдэг байх. Ер нь хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн. Талаас илүү хувь эзэмшдэг гэдэг нь харин худлаа. Сэлэнгэ аймагт ашгаасаа биш борлуулалтаасаа 2.5 хувийн татвар төлдөг. Сүүлийн гурван жил дараалан Сэлэнгэ аймгийн найдвартай татвар төлөгч болсон компани.

-ЖДҮХС-гаас хэзээ зээл авсан юм бол. Зээлээ эргэн төлж эхэлсэн үү?

-Мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Эргэн төлөх хугацаа нь арай болоогүй. Хүүгээ төлөөд явж байгаа.

-Хүүгийн тань компани зээл авахад таны оролцоо байсан уу?

-Миний оролцоо огт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга. Тиймээс миний хариуцдаг, нөлөөлж болох яам, агентлаг гэж байхгүй. Бизээл авахад нь хамаарсан байх үндэслэл ч байхгүй гэж хариулсан юм. 

Гэтэл Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын 2015 оны мэдүүлэг дээр цагаан дээр хараар “Уран Сэлэнгэ” компанийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг гэж бичигдсэн байгаа. Эндээс харахад, тэрбээр тус компанийг үүсгэн байгуулсан хүн болж таарч байна. Улмаар өөрийн гараар үүсгэн байгуулсан компаниа төрсөн хүүБ.Энхбаатартаа өвлүүлж өгсөн аж. Ингээд ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдож, хэрэг бишдээд ирэхээр “Миний хамааралгүй компани. Хүүгийн компани, түүнээс асуу” гэж хамаг бурууг өөрөөсөө зайлуулж, хамааралгүй мэт харагдуулах гэж оролдож байгаа бололтой. Гэсэн ч хамаарал бүхий этгээд гэдэг нэр томьёонд хуульд зааснаар бол эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн төрсөн эцэг, эх, ах, эгч, бусад нэгдмэл сонирхолтой хүмүүсийг багтаадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээр зогсохгүй тэнэг хүн хуурч байгаа юм шиг үлгэр яриад сууж байх юм. Аймгийн ИТХ-ын даргын, аавынх нь оролцоогүй байтлаа тэр олон мянган төсөл дундаас мөнчигрөөрөө Хятадын хөрөнгө оруулалттай компани ЖДҮХС-гийн төсөлд хамрагдаж, зээл авч чадах уу. Өнөөдөр жинхэнэ ЖДҮ эрхлэгчийг “Гадна талын хавтас нь өөр өнгийнх байна” гэж нээнтэглээд төслийг нь буцааж байхад аймгийн ИТХ-ын даргын хүүгийн дээр нь Хятад компани ямар ч дэмжлэг, яриа хөөрөөгүйгээр шалгарчихаж чадна гэж үү?

Г.Бямбаагийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, ИТХ-ын дарга болохоосоо өмнө 2015 онд нэг жилийн орлого нь 98 сая төгрөг байсан бол 2016 онд 119 сая, 2017 онд 307 сая төгрөг болтлоо өссөн байх юм. Төрийн албан хаагчийн дээр нэр дээрээ ямар ч компанигүй буюу бизнес эрхэлдэггүй хүний орлого жилээс жилд ямар үндэслэлээр хоёр дахин нэмэгдээд байгаа нь гайхаш төрүүлж байгааг нуух юун. Тиймээс Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбааг АТГ-аас шалгаж, ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулж, яллагдагчаар татан шалгах хэрэгтэй. Цаашлаад Сэлэнгийн ард түмний боломжийг хулгайлсан Г.Бямбаа, түүний хүүгийн “Уран Сэлэнгэ” гэх компанийг ч сайтар шалгах ёстой. Жаран хувийн давуу эрхтэй буюу бараг л Хятадын компани Монголын ЖДҮХС-гаас зээл авч болох уу гэдэг асуудлыг ч хөндөх нь зүйтэй юм.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 34 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 36 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 38 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 40 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 41 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 2 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 4 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 4 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 5 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 28 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 30 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 32 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 33 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 34 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 51 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 54 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 54 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top