x

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно бараалхав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро бараалхаж, тэд Монгол, Японы сургалтын эмнэлгийн үйл ажилагааг нээж, нээлтийн туузыг хайчлав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Тарод Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, хамтын ажиллагааны хүрээнд явуулж буй бодлогын талаар товч танилцуулав. Улмаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гурван чиглэлд анхаарч ажиллах зорилготой. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг дэмжиж ажиллах, Япон Улс, НҮБ хоорондын ойлголцолд идэвхитэй байр сууринаас оролцоход анхаарч ажиллах болно. Монгол Улсын нийгэм эдийн засгийн шилжилтийн үеийн жилүүдэд Японы ард түмний үзүүлж байсан тусламж дэмжлэг, халуун сэтгэлийг үргэлж санан дурсаж, талархаж байдаг гэсэн юм.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархал илэрхийлээд манай хоёр орон гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж буйг тэмдэглэв. Иймд ажиллах хүч импортлогч орны нэгээр Монгол Улсыг сонгосон нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна гэв. Хоёр орны ард түмэн чин сэтгэлийн найрамдалт харилцаатай нь сүүлийн жилүүдэд тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн дараах Монголын ард түмнээс Япончуудад үзүүлсэн хандив тусламжаас харагдаж байна. Япон, Монгол Улс засгийн газар, улстөрийн түвшинд төдийгүй ард түмний элгэмсэг дотно харилцаатай билээ гэв.

У.Хүрэлсүх: Монголчуудын эрүүл, чанартай амьдралын нөхцлийг бүрдүүлэхэд Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үүрэг чухал юм.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар Монгол, Японы сургалтын эмнэлэгийн үйл ажилалгааг нээх ёслолд оролцож үг хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ өндөр мэдлэг ур чадвартай багш эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй сургалт, судалгаа оношилгоо эмчилгээний гурвалсан чиг үүрэг бүхий цогц үйл ажиллагааг Япон стандартын менежментээр явуулах болж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ эрүүл, энх, ая тухтай, урт удаан чанартай амьдрах нөхцлийг хангахын төлөө онцгой анхаарч байгаа. Үүнд энэхүү сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Мөн анагаахын сургуулийн эмнэлзүйн сургалтад мэдэгдэхүйц дэвшил гарч, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж эх орондоо эмчилж чадахгүй байгаа өвчний тоо буурч, гадаад улс орон руу эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар явдаг иргэдийн урсгал багасна гэдэгт итгэж байна. Монгол, Япон сургалтын эмнэлгийн удирдлага, менежментийн баг, эрдэмтэн багш, доктор профессорууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, оюутнуудад идэвх санаачлагатай бусдыгаа манлайлж ажиллах өндөр хариуцлага ирж байна гэсэн юм.

Монгол, Япон сургалтын эмнэлэг нь Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан бөгөөд шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан өндөр хүчин чадал бүхий тархины мэс заслын аппарат, хорт хавдрыг эсийн түвшинд оношлох дуран дүрс оношилгооны иж бүрдэл гэх мэт 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Хүүхэд, эмэгтэйчүүд, дотор, мэс засал болон сэхээн амьдруулах, яаралтай тусламж зэрэг нийт 17 чиглэлийн төрөлжсөн эрүүлийн мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Сургалт-судалгаа-оношилгоо, эмчилгээний гурвалсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Тус эмнэлэгт ажиллах 3000 гаруй эмч мэргэжилтнүүдийг 24 удаагийн сургалтад хамруулж бэлтгэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 40 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 43 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 44 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 46 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 48 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 8 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 9 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 10 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 11 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 34 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 36 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 38 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 40 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 41 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 57 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 17 цаг 0 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 17 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 46 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top