x

Дипломат албыг дамжаа болгохоо зогсоо!

Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа?

“Жинхэнэ дипломатч дипломатчийн гэр бүлд хүмүүждэг” гэх хэлц үг социализмын үед сэхээтнүүдийн дунд яригддаг байв. Дипломатчийн гэр бүлээс гаралгүй ч сурлага, хүмүүжлээрээ онцгой залуус малчны хотоос хүртэл энэ албанд бэлтгэгдэж өөрийнхөө замыг дурайлгасан нь ч олон. Эх орон хамгийн шилдэг охид хөвгүүдээ төрийнхөө өмнөөс өгүүлэх хэл, харах нүд, мэдрэх цэг болгон дипломат албанд илгээдэг байлаа. 

Тухайн үеийн Гадаад явдлын яамны хаалгыг татан тусгай алба хаах боломж дипломатчийн хүүхдүүдэд олноор тохиож, Монголд удам залгасан дипломатч төрсөн нь цөөнгүй бий. БНМАУ-ын хувьд хязгаарлагдмал гадаад харилцаатай байсан ч гэлээ гуравдагч орны хэлээр чөлөөтэй ярих эцэг эхийн дэргэд, тэднийхээ томилогдсон алс оронд хүүхэд ахуй насаа өнгөрөөх, хар багаасаа л дипломат корпусын салшгүй хэсэг болж, дипломат зан заншилд суралцах, харь соёлтой танилцах боломж дипломатчийн хүүхдүүдэд тохиодог тул энэ алба удам дамжихад гайхах, хялайх шалтгаан тун бага байлаа. 30 жилийн өмнө бидний улсаараа алхан орсон шинэ цаг үеийг хүртэлх үе үеийн дипломатч нар Монголын түүхэнд гавьяагаа чангаар хашгирдаггүй хамгийн чимээгүй эх орончид байсныг тусгаар тогтнол, хил хязгаар, хэл соёл маань гэрчлэх буй за.  

Өнөө жил 108 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын дипломат алба юу болж хувирав? Эх орончдын бүтээсэн үүх түүхийг залгамжлагчдын өнөөгийн дүр төрх яагаад ийн доройтов? Үүнд Турк дэх консулын тэргэнд 70 кг героин хийж Чехээс Герман руу илгээсэн хар тамхины мафиуд огт хамаагүй. Харин манай эх орны шинэ цагийн улстөрчид буруутай. 

Гадаад хэргийн яаманд яагаад ч юм бидний зурагтаар үздэг улстөрчдийн залуугийн төрхийг санагдуулам хүмүүс цөөнгүй ажилладаг нь надад маш инээдэмтэй санагддаг. Яг л ургийн баяр тэмдэглэхээр цугласан мэт, түүнтэй ч, үүнтэй ч адилхан царайнууд. Эсвэл “Яг түүн шиг” шоу үзээд ч байх шиг. Өндөр зиндааны тэдгээр хамаатнууд үнэхээр мэргэшсэн, өндөр ур чадвартай, эх орныхоо төлөө ажиллах чин зүрхтэй охид, хөвгүүд байхыг үгүйсгэх нь балмад явдал боловч эцэг эх, ах эгч нь УИХ-ын гишүүн, эсвэл гишүүн асан бишийн улмаас жинхэнэ дипломатч болох ирээдүйтэй залуус Га яамны гадна талд гашуунаар хоцордог нь үнэн. 

Улс төрийн сонгуулийн дүнгээр томилогдож ирсэн сайд намынхаа нөлөөгөөр, найз нөхдийн хамаарлаар боловсон хүчнийг хайр найргүй сэлгэдэг явдал Монгол Улсын төрийн албаны эмгэнэл болсоор удсан нь төрийн тусгай статустай ГХЯ-ыг ч тахир татуу үлдээжээ. Ганцхан жишээ дурдахад, манай түүхэн их хөрш, онцгой харилцаа бүхий ОХУ-тай дээд хэмжээний уулзалт, хэлэлцээнд орчуулах, бичиг баримт үйлдэх чадвартай мэргэжилтэн ГХЯ-нд дутагдаж байгаад албаны хүмүүс халагласаар олон жил болж байна. Шинээр ирсэн мэрэгжилтнийг сургаж, дадлагажуулж сая найдаж болох дөр суумагц дараагийн Засгийн газар байгуулагдан, дахиад л хэн нэгний хамаарал бүхий этгээд түр дадлагажигчаар ирдэг тул ГХЯ улстөрчдийн хамаатан саднуудад зориулсан гадаад харилцааны мэргэжилтэн бэлтгэх дамжаа болон хувирсан байна. 

Сайдаар нь мэргэжлийн хүн томилж нүд хуурлаа ч улстөрчид тэр сайдыг дипломат албандаа үнэнч ажиллах боломжоор нь хангадаг гэж санана уу. ГХЯ-ны дотоод мэргэжлийн, хэвийн үйл ажиллагаанд гаднаас нь улс төрийн тогтворгүй байдал ийн нөлөөлж, томилгоо, хүний нөөцийн бодлого дахь өндөр, дээд хэмжүүрийг сүйтгэж байхад олон улсын хар тамхины сүлжээ дэл сул ажилтнуудыг нь атгандаа оруулахад харин ч тун хялбар байх нь дамжиггүй. Төрийн түшээд өөрсдөө эрхэмсэг орших учиртай дипломат албаныхаа дархлааг хүндэтгэхгүй, хувийн зорилгоор ашиглаж байхад хүний гэмтнүүд эмээх бүү хэл элэг барих нь аргагүй ээ. 

70 кг хар тамхи тээвэрлэсэн анхны дипломатч олон улсын харилцааны түүхэнд Монгол Улсаар овоглолоо. Тэрхүү дипломатч Монгол Улсын тагнуулын байгууллагад алба хааж байсан туршлагатай хүн бөгөөд томоохон шүүгчийн хүү гэдэг нь анхаарал татна. Хар тамхины хэрэгт өмнө нь нэр холбогдсон олон залуугийн эцэг эх хуульч байсан, ял зэмгүй хоцорсон нь санамсаргүй явдал биш мэт. Монгол дахь хар тамхины сүлжээг манай улсын хуулийн болон улс төр, дипломат салбарынхнаар бүрдүүлсэн хэрэг биш байгаа? Дипломат албаа хамаатан садны дамжаа болгосны хар гай үүгээр дуусахгүй болов уу.       

Э.Энхцэцэг /UB.LIFE/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • mongol mapitai boljee (202.126.89.173)
    zochin
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 42 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 7 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 10 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 10 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 35 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 17 цаг 0 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top