x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд 86,7 хувийн саналаар хэлэлцэх зүйтэй гэж үзэв. 

Санал хураалтыг хуульд заасны дагуу илээр явуулах, ингэхдээ гар өргөж санал хураалгах тухай Х.Тогтохсүрэн гишүүний горимыг саналыг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмсэн тул хуулийг төслийг хэлэлцэх эсэх дээр гишүүд гар өргөж санал өгөв. Хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь дэмжиж, ирцэнд орсон боловч санал хураалтад оролцоогүй Д.Эрдэнэбат, О.Баасанхүү нарыг эсрэг санал өгсөнд тооцов.

Хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны гишүүдийн зүгээс нэмэлт өөрчлөлтийн төсөлд ороогүй зүйл заалтаар зарчмын зөрүүтэй санал гаргасан ч байнгын хорооны дарга С.Бямбацогт "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд зааснаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн зүйл заалт хязгаартай. Тиймээс нэмэлт өөрчлөлтийн төсөлд зааснаас бусад асуудлаар санал хураалгах боломжгүй" хэмээн хүлээж авсангүй.

Тухайлбал О.Содбилэг гишүүн УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцдэг байх зэрэг санал гаргасан ч уг томьёоллоор санал хураалт явуулсангүй. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эхнээс нь хуулийн зөрчилтэй эхэлж болохгүй. Бүх нийтийн зөвшилцөл хэрэгтэй. Ерөнхийлөгчийн зөвшилцөлгүйгээр үнэмлэхүй олонхоороо Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлана гэж байхгүй шүү гэдэг сануулгыг та бүхэнд өгч байна. Мөн заавал хуулийн төслөөрөө өргөн баригдах ёстой. 

Байнгын хорооны гишүүн С.Бямбацогт: 

-Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал авахаар хоёр удаа бичгээр хандсан. Ерөнхийлөгчөөс 30 хоногийн дотор хариулт өгөөгүй учраас хуулийн дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд санал байхгүй юм байна гэж тооцсон. 

Үндсэн хуулийн өөрчлөлтөд Засгийн газар, Үндсэн хуулийн цэцээс тус тус санал ирсэн. Дэгийн хуулиар дээрх саналуудыг чуулганы хуралдаанд танилцуулдаг. Тэгэхээр маргаашийн чуулганы хуралдаанд уг саналуудыг танилцуулна.   

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэдэг шинэ нам байгуулагдсан. МАНАН мафийн эсрэг ард түмний хөдөлгөөний шаардлага Үндсэн хуулийн өөрчлөлтөд яаж тусгагдсан бэ. Төрийг мафиас яаж салгах вэ. Баялгийн тэгш хуваарилалтыг яаж хийх вэ. Үүнийг хэлж өгөөч. 

Ажлын хэсгийн дарга Д.Лүндээжанцан: 

-Нэмэлт өөрчлөлтийн төсөл хариуцлага, хяналт тэнцэл, тогтвортой байдал гэдэг чиг баримжаагаар хийгдсэн. Нэмэлт өөрчлөлтөөр бүх шатанд хариуцлагыг сайжруулахыг зорьж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Энэ парламентын цорын ганц түүхэн үүрэг энэ Үндсэн хуулийн өөрчлөлт байж болох юм. 
Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаатай сонгогдоно. Энэ цикл явсаар байгаад парламентын сонгуультай давхцах юм бишүү. Үүнийг яаж харж байгаа вэ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Нэг нь тэгш тоон дээр тэгш тоо нэмээд, нөгөө нь сондгой тоон дээр тэгш тоо нэмээд яваад байхаар хоорондоо давхцахгүй гэв.

Маргааш буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 14 цаг 46 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 14 цаг 48 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 14 цаг 52 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 14 цаг 52 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 14 цаг 55 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 14 цаг 55 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 14 цаг 58 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 15 цаг 4 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй 15 цаг 54 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ 17 цаг 17 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ 17 цаг 18 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 17 цаг 47 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ 17 цаг 49 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ 17 цаг 50 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ 17 цаг 51 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ 18 цаг 18 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно 18 цаг 27 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир 19 цаг 25 мин Монгол бөхөнгийн тоо толгой 28 мянгад хүрчээ 21 цаг 33 мин Дорнод аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын дунд “Хүмүүн бичигтэн” монгол бичгийн уралдаан болж байна 21 цаг 35 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байг... Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэг... Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гар... Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна
Top