x

Удам дамжсан “УДИРДАГЧИД”

Төрийн алба төрлийн алба, улс төр ураг төрлийнх болтлоо Монголын ирээдүй мөхлийн ирмэгт тулж ирээд байна. Төрийн өндөр сэнтийд заларч суугаа эрхэм түшээдийн үр хүүхэд, ураг төрлүүд нь манай улсын гадаад бодлогыг зангиддаг дипломат албанд аав, ээж, ах, эгчийнхаа ачаар урилгагүй “морилж”, албан тушаалын шатаар бартаагүй өгсөж явна. 

Угтаа XXI зууны ардчилсан Монгол Улсад дүрмийн дагуу хэн мэдлэг, чадвартай нь шигшигдэх учиртай. Энэ бол дэлхийд тогтсон боловсон хүчний эрүүл тогтолцоо. Гэтэл манайд “Даргын хүүхэд дарга болдог, харцын хүүхэд харц хэвээр үлддэг” гэдэг хоцрогдсон сэтгэлгээгээр хандан эрх баригчид үр хүүхэд, ах, эгч, хамаатан садангаа аль өнгөтэй өөдтэй албан тушаалд мундагдан томилсоор байна.

МАН-ынхан өнгөрсөн 90 жилд Монгол төрийг засах гэж, Монгол Улсыг хөгжүүлэх гэж “хичээлээ”. Үр дүнд нь авлигачдаар дүүрсэн нийгмийг бүтээв. Нэгхэн жишээ хэлье. Хууль зүйн салбарыг бүтэн 22 жил толгойлчхоод өнөөдөр “Тэр ч болохгүй байна. Энэ ч бүтэхгүй байна” хэмээн шударга хүний дүр эсгэдэг эрхэм сайд хэрэг дээрээ бидний араар хэрхэн, яаж улсын мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь хумсалж, авлигадаж болдгийг хайрт хүүдээ сургасан бодит баримт бий. Төрийн мөнгийг мэргэжлийн “гусаж” сурсан тэр хүү одоо төрийн албыг чадварлаг гэгч нь “удирдах” юм гэнэ. Энэ мэт гишүүд, сайд нарын үр хүүхэд, хамаатан саднууд ямар ч цензургүйгээр албан тушаал ахичхаад удахгүй бидний ухаалаг хүүхдүүдийг удирдана гэж улайрах юм байна л даа.

Монголд үе дамжин удамшиж байгаа үзэгдэл бол ЯДУУРАЛ. Харин үүнтэй ижил эрх мэдэлтнүүд ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ үе дамжуулан үр хүүхдүүдэдээ шилжүүлдэг боллоо. Ялангуяа, У.Хүрэлсүхийн Засгийн газар ураг төрлийн, намын шахааны алба болж хувирлаа. Тиймээс эрхэм дарга нарт, тэдний хүүхдүүдэд бус өөрсдөдөө л найдаж, сонголтоо зөв хийх цаг үе дээр бид ирээд байна. Ингэж чадсан цагт иргэний нийгэм бодитоор үүсч, дарга, сайд, гишүүн хүн зүгээр л нийгмийн төлөөх түмний төлөөлөгч төдий хүн гэдгийг таньж, мэдэж, улмаар хэрхэн ажиллуулахаа ойлгодог болно.

Өнөөдөр Монгол Улсын хамгийн мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой дипломат алба хэрхэн ураг төрлийн алба болж хувираад байгааг дор дэлгэв.

  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖийн хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга. Засгийн газраас Н.Анхбаярыг Монгол Улсаас Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн.
  • БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДын хүү Э.Одмөнх ГХЯ-ны Дипломат ёслолын газрын дэд захирал. Засгийн газраас Э.Одмөнхийг Бээжин дэх Монголын Элчин сайдын яаманд консулаар томилсон. Мөн хүргэн н.Хашбаатар Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдсон.
  • УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРийн төрсөн дүү Н.Чимгүүндарийг АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр томилсон.
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВЫН ОХИН Т.ОДСҮРЭН ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн. 
  • УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАНЫ ХҮҮ МӨНХДЭМБЭРЭЛ Монгол Улсаас Их Британид суугаа Элчин сайдын яамны Консул.
  • ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Н.ГАНЗОРИГийн охин Г.Хулан ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн. Засгийн газрын хуралдаанаас Сингапур дахь Элчин сайдын яаманд III нарийн бичгийн даргаар томилсон.
  • ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан Турк улсын Истанбул дахь Монголын Консулын газрын дэд консул буюу 70 кг хар тамхи тээвэрлээд баригдсан Б.Баттүшигтэй базууд.
  • БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БАЯРСАЙХАНЫ НӨХӨР П.БАЯРМАГНАЙ ГХЯ-ны Гадаад сурталчилгааны газрын дэд захирал.
  • АШУҮИС-Н ЗАХИРАЛ Ж.ЦОЛМОНГИЙН НӨХӨР О.ОЧ Бельгийн хаант улсад суугаа Элчин сайд.
  • МАН-ын нөлөө бүхий хүний дэмжлэгтэй ГХЯ-ны Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын дарга, 2001 оны мисс Ё.Нямжавыг БНХАУ-ын Шанхай хотноо Ерөнхий консулд нэр дэвшүүлсэн.

Б.Бямбасүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 44 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 46 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 48 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 50 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 52 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 12 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 13 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 14 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 15 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 38 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 40 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 42 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 44 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 45 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 1 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 4 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 4 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 50 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top