x

Монгол, Киргиз улсын ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийв

Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар өчигдөр Конгресс-Холл ордны Их танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Киргизийн талаас уулзалтад тус улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков, Тэргүүн шадар сайд А.К.Боронов зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцов.

Хэлэлцээний эхэнд Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков, Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсад тавтай морилохыг хүсээд, өнгөрсөн жилийн ШХАБ-ын уулзалтаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн шигээ энэ удаад ч гэсэн амжилттай хэлэлцээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн улс төрийн салбарт хамтран ажиллах бүхий л бололцоо байгаа гэж үзэж буй учраас худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал үр дүнгээ өгнө хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа, энэ удаагийн айлчлал Монгол-Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн энэ дашрамд Киргиз улс ШХАБ-ын хурлыг даргалж байгаад баяр хүргээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан бие биеэ нөхсөн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс орныхоо хөгжлийг хангахыг чухалчилж байгаа гэсэн юм. Энэ хүрээнд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж байгаа дотор санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах, хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой санал солилцлоо. Мөн бизнес уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг хоёр улсад харилцан зохион байгуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар аль, аль талдаа санаачилгатай ажиллахаар талууд санал нэгдсэн юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын жишгээр буюу дотоодын санхүүжилтээр, дотоодын ажиллах хүчинд тулгуурлан төмөр зам барьж, байгуулж байгаа төслийг Киргиз-Узбекистаны хооронд хэрэгжиж буй төмөр замын төсөлд хэрэгжүүлэх, үүний тулд төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцах бодолтой байгаа гэдгээ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков онцлон хэллээ.

Түүнчлэн Киргиз улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр орны хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглах, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч байгаагийн нотолгоо хэмээн үзэж буйгаа талууд илэрхийлж, хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг богино хугацаанд ажил хэрэг болгохын тулд ажлын хэсэг байгуулан ажиллах санаачилга гаргалаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зурагдсан баримт бичгүүд:
  1. “Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Гадаад харилцааны сайд Чингиз Айдарбеков нар гарын үсэг зурав.
  2. “Цэргийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Раймберди Дуйшенбиев нар гарын үсэг зурлаа.
  3. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Аюулгүй байдлын зөвлөл хооронд хамтын ажиллагааны тухай протокол”-ыг Монголын талаас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, Киргизийн талаас тус улсын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дамир Сагынбаев нар үзэглэв.
  4. “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Гульмира Кудайбербиева нар гарын үсэг зурав.
  5. “Аялал жуучлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас: Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Киргизийн талаас тус улсын Соёл, мэдээлэл, аялал жуулчлалын сайд Азамат Жаманкулов нар гарын үсэг зурлаа.
  6. “Оюуны өмчийн эрх, уламжлалт мэдлэгийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Оюуны өмчийн газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Оюуны өмч инновацийн алба хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Киргиз улсын Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурав.
  7. “Худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Кул муж дахь бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын алба хоорондын санамж бичиг”-т Монголын талаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Иссык-Кул муж дахь Киргиз улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Акылбек Осмоналиев нар гарын үсэг зурлаа.
  8. “Монгол Улсын Архивын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз улсын Засгийн газрын харьяа Улсын бүртгэлийн албаны архивын агентлаг хоорондын харилцан ойлголцолын санамж бичиг”-т Монголын талаас Ерөнхий консул Т.Ганболд, Киргизийн Улсын бүртгэлийн агентлагийн дарга Алмаз Маметов нар гарын үсэг зурлаа.
  9. “Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний шинжлэх ухааны академи хоорондын хэлэлцээр”-т Монголын талаас Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Киргизийн улсын Үндэсний шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Мурат Жуматаев нар гарын үсэг тус тус зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 43 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 45 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 47 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 49 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 51 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 11 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 12 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 13 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 13 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 14 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 37 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 39 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 41 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 43 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 0 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 3 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 3 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top