x

Дипломат албаны ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг санууллаа.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг.

Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна.

Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Албан тушаалын эрх, хамгаалалтаа ашиглан хууль бус үйл ажиллагаа, гэмт үйлдэлд холбогдож, гадаад орчинд улс орны нэр хүндийг унагасан болон унагаж байгаа хүмүүсийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой баримт бүхий мэдээллүүд гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй. Тухайлбал дипломат ажилтнуудын улс орнуудаар зорчсон байдлыг паспортынх нь тэмдэглэгээгээр тогтоох боломжтой тул зорчсон зорилго, үйл ажиллагааг нь шалган нягталж болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Үүний хүрээнд Засгийн газар 10 гаруй элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг өргөн мэдүүлэхээр хэлэлцэж, зохих журмын дагуу зарим саналаа ирүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч дипломат алба нь үндэсний аюулгүй байдалд эерэг, сөрөг нөлөөллийн алийг нь ч үзүүлэх боломжтой төрийн тусгай алба тул тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох нь зүйтэй гэж үзэж, хууль эрх зүйн боломжийн хүрээнд ажиллаж байгаа болно.

Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана уу гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.25.128)
    Ер нь мөнгөнөөс илүү үнэт зүйл байдаг гэдгийг ухаарах цаг болсон шүү!!!! энэ янзаараа улс орон минь хэн ч биш болж магадгүй эрсдэлд очжээ!!! Цаг хугацаа өнгөрүүлж, хуурч, гурилдах бус жинхэнэ утгаар нь өөрчилж байж олон улсад нэрээ цэвэрлэнэ. НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР гэж юутай гашуун ч үнэн үг вэ!!!!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 41 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 44 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 47 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 49 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 10 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 10 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 11 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 12 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 35 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 37 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 39 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 41 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 42 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 17 цаг 58 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 1 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 2 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top