x

АН: Үзэл баримтлалыг таниулах үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна

Ардчилсан намын үзэл баримтлалыг таниулах сургалт сурталчилгааны үндэсний III аян 11 дэх аймагтаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн иргэдэд үзэл баримтлалаа таниулах сургалт явуулж, орон нутгийн иргэдтэй уулзах уулзалтыг хийж байна. 

Тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэнээс өөрөөр иргэдийн орлого нэмэгдээгүй болохыг орон нутгийн иргэд хэлж байлаа. Гэтэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Улаанбаатараас ялгаагүй өндөр байгаа гэлээ. Ард иргэдийнхээ амьдралыг сайжруулах эрх баригчдын амлалт биелэхгүй байгаад орон нутгийн иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдэж байгаа ч сүүлийн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил огт хийгдэхгүй байгаа нь орон нутгийн хөгжлийг хойш татаж байгааг хэлж байна. Ардчилсан нам засаглаж байх үед хийгдсэн бүтээн байгуулалтаар орон нутгийн хөгжлийн ажил зогссон гэлээ. Хийгдээд явж байсан бүтээн байгуулалтыг тэнд нь зогсоож, хийгдсэн ажлыг нь арчилж хамгаалах тал дээр ч анхаарч ажиллахгүй байгаа тухай орон нутгийн иргэд хэлж байсан юм.

Дорноговь:

Дорноговь аймгаас говийн аймгуудын сургалт уулзалт эхэлсэн юм. Дорноговьчууд намын удирдлагуудад өнөөдрийн бодит амьдралын талаар учирлаж байсан юм. Орон нутагт намчирхах үзэл газар авч, төрийн албаны халаа сэлгээ хэрээс хэтэрч байгааг Дорноговьчууд хэлж байлаа. Мөн дээр нь ажлын байр бий болгох бодлого үгүйлэгдэж байна гэлээ. Орон нутагт ажлын байр, иргэдийн орлого нэмэгдүүлэх хамгийн бодит боломж болдог ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сангийн хөрөнгөөс эрх баригчид өөрсдөө авч идсэн үйлдлийг нутгийн иргэд шүүмжилж байлаа. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ажил хийгээгүй атлаа үнэ тогтворжуулах бодлого ч явуулахгүй байна. Мах, гурил будааны үнэ шатахууны үнийн өсөлтийг дагаад өдрөөс өдөрт нэмэгдэж байна гэлээ.

Говьсүмбэр:

Ажилгүй иргэдээ үнийн өсөлтөөр далайж буй эрх баригчдын үйлдлийг Говьсүмбэрчүүд ч шүүмжилж байлаа. Орон нутагт ядуурал улам бүр газар авч байхад эрх баригчид 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн зээл, 10 сая долларын авлига аваад сууж байгаад нутгийн иргэд бухимдалтай байгаагаа хэлж байсан юм. Орон нутгийн үйлдвэрлэгчдэд их мөнгө хэрэггүй. 1-2 сая төгрөгтэй байхад өрхийн бичил бизнес эрхлэх боломж байдаг тухай хэлж байсан юм. Банкны өндөр хүүд дарамтлуулж байгаа тэтгэврийн хөгшид, жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ боломжийг хулгайлсан эрх баригчид хариуцлага хүлээхгүй байгаад гайхаж буйгаа нутгийн иргэд хэлж байсан юм.
Мөн иргэдийн зүгээс хүний хөгжил, тэр дундаа боловсрол, ая тухтай орчинд амьдрах боломжийг хангаж өгөх чиглэлд хэрэгжиж буй бодлого хангалтгүй байгааг хэлж байлаа. 19 мянга гаруй хүн амтай Говьсүмбэрчүүдэд халуун усны газар нэг ч байдаггүй гэлээ. АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, “АН цаашдаа хүн амын хөгжлийн цогц бодлого явуулах чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын хөгжил хувь хүний хөгжлөөс хамаарна” гэсэн юм.

Өмнөговь:

Ардчилсан намын үед хийгдэж эхэлсэн зам засварын ажлууд Ардын намын үед зогссон тухай Өмнөговьчууд хэлж байна. Гэтэл орон нутгийн төсөв өмнөх жилүүдтэй харьцуулахад гурваас дөрөв дахин нэмэгдсэн гэлээ. Төсвийн үр ашигтай зарцуулалт хийгдэхгүй байгаа нь төсөв хэд дахин нэмэгдсэн ч үр дүн гарахгүй байгааг хэлж байна. Дарга нарын тансаглал, үр ашиггүй зарцуулалт нутгийн хөгжлийг хойш татаж байгааг нутгийн иргэд хэлж байгаа юм. Ардчилсан намын үед хийгдэж байсан бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг говь нутагт үргэлжлүүлбэл хөгжих боломж байгаа тухай ч хэлж байсан юм. 2012-2016 онд Ардчилсан намын хийж эхлүүлсэн Өмнөговийн баруун сумдыг чиглэсэн замын ажил 80 км хүрсэн байдаг. Гэтэл эрх баригчид замын ажлыг 80 км-ээс цааш үргэлжлүүлээгүйг нутгийн иргэд хэлж байлаа.
Уул уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөхийн хэрээр дэд бүтэц, зам тээврийн асуудал байнга хөндөгдөж байна. Үүний уршгаар байгаль орчин доройтож байгааг хэллээ. Энэ мэт уул уурхайг тойрсон зам тээвэр, байгаль орчин, усны хомстол зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц бодлого үгүйлэгдэж байгааг Өмнөговьчууд хэлж байна.

Дундговь:

Гурван жил болж байхад эрх баригчид Дундговь аймагт нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй гэлээ. Эрх баригчид өөрсдийн тансаглалд зориулсан зүйлээс өөрөөр иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтын ажил хийхгүй байсаар сонгуулийн жилтэй золгох гэж байгааг иргэдийн зүгээс хэлж байсан юм. Мөн иргэдийн гар дээр авч буй цалин, орлого нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй атлаа татвар нэмэгдүүлэх замаар зарлагыг өсгөж байгаа нь эрх баригчдын амлалт эсрэгээрээ хэрэгжиж байгаагийн илрэл болж байна. Үүний дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бусад орон нутгийн адил Дундговьчуудын өмнө ч тулгамдсан асуудал болж байгааг хэлж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 43 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 45 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 47 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 49 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 50 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 11 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 11 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 13 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 13 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 14 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 36 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 39 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 41 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 42 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 43 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 0 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 3 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 3 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 49 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top