x

Г.Занданшатар: Азийн хөгжлийн банктай бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн Банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд Монгол Улсад анх удаа зочилж буйгаа дуулган, эрхэмсэг ноён Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж буйд баяртай байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, энэхүү завшааныг ашиглан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 жилд АХБ-ны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэв. Тэрбээр, АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төслийг хэрэгжүүлээд байна. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон.

Бид АХБ-тай цаашид бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй  Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг тэмдэглэн талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа хамтран эдийн засгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан солонгорулах зорилттой байна. Мөн манай орны эдийн засгийн өсөлт сэргэж, 2019 оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 8.6% -д хүрээд байна гэлээ. 

АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд хэлэхдээ, Азийн Хөгжлийн Банк Монгол Улстай нягт холбоотой ажиллаж байгаа нь урт удаан хамтын ажиллагааны үр дүн. Эдийн засгийн өсөлт сэргэж байгаа нь Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт бол салшгүй хэсэг юм. Түүнчлэн Монгол Улсад айлчилж буй зорилгуудын нэг бол олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан хүсэлтийн дагуу монголын банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай танилцах юм гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн баригдсан болохыг дурдаж, хуульд орж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломен, Азийн Хөгжлийн Банкны дэд суурин төлөөлөгч Деклан Мааги нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 41 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 44 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 47 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 49 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 9 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 10 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 11 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 12 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 35 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 37 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 39 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 41 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 42 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 17 цаг 58 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 1 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 2 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top