x

Тусгай хангамжийн эрхэмсэг гэгээн алуурчид

С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцээд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэм буруутай гэж тогтоон шийтгэл оноосныг мэдэхгүй монгол байхгүй. Бүх харилцаа хуулийн дор өрнөдөг ардчилсан улсад шүүхийн шийдвэр бол эцсийн үнэн. Шүүхээс буруутай гээд алх тогшсон учраас монголчууд шоронд хоригдож буй гурвыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа.

Гэтэл сүүлийн үед УИХ-ын зарим гишүүдийн хандлага гайхаш төрүүлэх боллоо. Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж гурвын гаргаж буй авирыг анзаарахад шоронд хоригдож буй хэд эрхэмсэг гэгээний туйл, хүний хайлан гэж ойлгогдохоор байна. УИХ-ын гишүүд хөтлөлцөж гүйж очоод хөлийг нь угааж өгөх нь халаг сүйд болж, эмнэлэгт хэвтүүлж, тусгай эмчилгээ хийж, Ц.Нямдорж уучлал гуйж нүд орой дээр гаргасан үйл явдал шил дарах болов. Ц.Нямдоржийн уучлал гуйлт бол Монголын түүхэнд Хууль зүйн сайд нь гэмт хэрэгтнээс уучлал хүссэн анхны тохиолдол.

УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд нь хүртэл шүүхээс буруутайг нь нотлоод шоронд хорьсон гэмт хэрэгтнүүдийг сулла гэж ам нийлүүлж явна. Гэмгүй ариун цагаан хүмүүс байгаа юм, өвтгөж гэмтээж болохгүй, хамгийн сайн эмчилгээг хийлгэж, онцгой анхаарч асар, ахиад хэлмэгдүүлчих вий гэсэн үгс гишүүдийн амнаас давтамжтай унасаар байна. Ийм нөхдийг эрхэмсэг гэгээн гэхээс өөр юу гэхэв.

Нэр бүхий хэдэн улстөрчийн үйлдэл, мэдэгдлүүдээс харах нь ээ сор болсон сайн хүмүүсийг хэлмэгдүүлээд хорьчихжээ гэсэн ойлголт л төрөөд байна. Эрх мэдэлтнүүдийн хошуу цорвойлт сүүлдээ бүр утгаа алдлаа. Илт улайрсан улс төр гэж харагдахаар байна, үнэнийг хэлэхэд. Улайрч байгаагийн тод жишээ нь Монголын үндэсний олон нийтийн телевизээр саявтар цацсан бичлэг.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж буйг харуулсан камерын бичлэгийг олон нийтэд цацлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр ажилладаг, олон нийтийн статустай үндэсний телевизээр ийм бичлэг цацсанд дургүйцэх хүмүүс олон байна. 

Бичлэгийг Б.Содномдаржаа нарын хэлмэгдсэн гэдгийг батлахын төлөө улайрсан улс төр гэж ойлгогдохоор тайлбартайгаар цацна лээ. Тэр бичлэг ч яахав, тийм газар гэгээн цагаан, аятай таатай үйл явдал өрнөхгүй нь ойлгомжтой. Жуулчны бааз, цэргийн анги биш Эрүүгийн хуулийн дагуу хэрэг шүүж шалгаж байгаа газар. Тийм газарт хар бараан, таагүй аягүй өнгө ноёлох нь гайхаж цочихоор зүйл биш.

Хэрэгтнийг олж тогтоохын тулд нийгмээс тусгаарлаж шүүж, шалгах процесс дунд юу эс өрнөх билээ. Үндэсний телевизээр цацсан бичлэгт шинэ баримт байгаагүй. Өмнө нь ил болсон бичлэг дээр нэмэх нь хэрэгтнүүдийг өмгөөлөгч улстөрчдийн сүржин тайлбар яриа л цацагдсан.

Шоронгийн амьдралыг харуулсан хар бараан бичлэгийг Монгол даяар цацахдаа Лу.Болд, Ж.Батзандан нар шинэ хувьсгалд уриалж харагдсан. Тэдний хувьсгалд уриалсан ярианаас Ц.Элбэгдорж, Б.Хурц хоёроос хувийн хонзонгоо авах гэсэн өнгө аяс л цухалзаад байх юм.

Бичлэгийн хувьд камер тавьсан байхад эрүүдэн шүүсэн нь ямар учиртай юм бол гэсэн асуулт тавимаар санагддаг. Камертайг нь мэдсээр байж эрүүдэн шүүх үү, ер нь Хяналтын камер дуутай бичлэг хийдэггүй гэсэн тайлбар бас дуулддаг. Энэ мэт үнэмшил төрмөөргүй зүйл олон бий. Анзаарч ухаад байх нь ээ, сайтар найруулсан жүжиг ч юм шиг. Нэг зүйлийг онцлох учиртай. Олонд ил болсон тэр бичлэг жинхэнэ хуурамч аль нь ч байсан хүний эрхэд халдах нь зүй бус хэрэг.

Энэ хэргийг тойрсон дуулиан дунд МАН таг дуугүй суугаа нь гайхахаас аргагүй том шалтгаан. Бас хэрэг юу болж буй тухай хөндөж ярьж суугаа эрх мэдэлтэн алга. С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай биш их л эрхэмсэг нандин хүмүүсийг барьж хориод хэлмэгдүүлсэн дуулиан л өндрөө авч байна. Хамгийн гол нь гурван шатны шүүхийн шийдвэрийг хэн ч сөхөж ярихгүй юм. Хууль тогтоож баталдаг УИХ-ын гишүүд нь шүүхийн шийдвэрийг үл тоож байгааг юу гэж ойлгох вэ? Хууль цаазгүй улс болохоор шийдчихсэн гэлтэй авирлал нь л улам төгөлдөржөөд байна. 

Хүчтэй танилтай, хувийн амбицтай, дээдчүүлийн атгаг санааг хэрэгжүүлэх санаа зорилго л бүхний дээр тавигдаж байна. Ямар ч гэмгүй хөөрхийсийг суллахгүй бол хоёр дахь хувьсгал дэгдэнэ гэх юм. Хуулийн дор амьдарч аж төрдөг ардчилсан нийгэмд үнэн худлыг тогтоох тов тодорхой гарц бий. Тэр нь хууль.

Хуулийн хүрээнд хэргийг задлаад буцаагаад шүүхээр оруулах боломжтой. Гурван шатны шүүхээр ахиад хэлэлцээд явна гэж мэдэгдвэл улстөрчдийг хардаж сэрдээд байх шалтгаан алга. Гэвч ингэх сонирхол хэнээс нь ч анзаарагдахгүй байна. Хуулийнхаа хүрээнд асуудлыг эргэж харъя гэхийн оронд “Сулла” гэж чанга дуугаар хашхирахаас өөр үйлдэл хийсэнгүй өнөөг хүрлээ. Цаашдаа ч үнэн мөн, хууль номоор нь явъя гэх сонирхол харагдахгүй байна.

Өнгөрсөн түүхэнд одоо өрнөж буй дуулиантай төстэй байж мэдэх нэг хэрэг бий. Шүүх тухайн үед хэргийг эргэн задалж үнэн зөв шийдвэр гаргасан байдаг. Улсын прокурорын орлогч Л.Отгонбаярын сэдэж зохион байгуулсан “Дугархорлоогийн хэрэг” гэхээр олон нийт андахгүй. Хуучин нийгмийн үед Булган аймгийн нэгэн сумын агент Дугархорлоо өөрийгөө буудаж хөнөөсөн хэрэг гарч байсан юм. 

Хэрэг гарснаас гурван жилийн дараа Зүүнхараагийн хорихын ялтан Мягмар уг хэргийг өөрийгөө үйлдсэн гэж мэдүүлж, хэрэгт арваад хүнийг ялтнаар татаж байв. Тэдний дөрөв нь цаазын ял сонсож байлаа. Тухайн үед сонинд нийтлэгдсэн нийтлэлийн мөрөөр өнөөдүүлийн гэм буруугүйг тогтоосон кейс Монголын шүүхийн өнгөрсөн түүхэнд бий.

Гэтэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлж, буруутай хүмүүст нь ял оноосон шүүх нь хүртэл таг чиг, ажин түжин байна. Ийм учраас тийм шийдвэр гаргасан гэх мэтээр тайлбар мэдэгдэл хийх учиртай газрын нэг нь яах аргагүй шүүх. Үнэхээр шүүх нь жүжиг тавьж буруу шийдвэр гаргасан бол, гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж хохироосон бол Монгол Улс хаашаа яваад байна вэ гэсэн асуулт тавихаас аргагүйд хүрнэ.

Хэрвээ байдал иймдээ тулсан бол энэ улсын хуулиудыг оройноос нь улыг нь хүртэл өөрчлөх, шинэчлэх шаардлагатай нүүр тулахаас аргагүй. Нийгэм, эдийн засаг хуулийн дор хөгждөг. Хууль иймдээ тултал үнэ цэнэгүйдсэн бол нийгэм бутарна гэсэн том аюул эрсдэл бий. Ямартай ч алуурчин гэж шүүхээс тогтоогоод хорьчихсон хүмүүсээс Хууль зүйн сайд нь уучлал гуйж "Монголд хууль байхгүй” гэсэн утгатай үг унагасан шигээ суугаа нь өнөөдрийн бодитой үнэн. Байдал үнэхээр иймдээ тулсан бол аль нэг талд нь гарах гэсэн цор ганц гарц байна.

Ц.Билиг "Өдрийн сонин"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Zochin (77.218.241.227)
    Gehdee l bodoh l asuudal bna! Neg l sonin sanagdaad bgaa yum daa!
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zochin (77.218.241.227)
    Gehdee l bodoh l asuudal bna! Neg l sonin sanagdaad bgaa yum daa!
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zochin (77.218.241.227)
    Gehdee l bodoh l asuudal bna! Neg l sonin sanagdaad bgaa yum daa!
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Jdj (172.58.190.151)
    Haalttai shuuh gej baij bolohgui!!!! Gerch iig orolcuulaagui!!! Unen shuusen gehed ergelzmeer !!!
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.112.173)
    Сонин л юм бичих юмдаа.Үнэндээ энэ үйлдэл явдлаас үнэхээр их айж байгаам байна.ийм зүйл бичиж байгааг бодоход.Өнөөдөр л зоригтой яригдаж байгаа болохоос урьд нь үе үе цухалзаад л байдаг байсан шүү дээ.Эх оронгүй гудамж гарсан хойноо наад өгүүллэгээ нэг өөрөө та уншаарай.Мөнгө маш хүчтэй байна даа.Мөнгө хэрэгтэй байна уу.сиймхий ч гэсэн гэр чинь хэрэгтэй байхуу бодно биз дээ
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Khh (202.126.89.176)
    Bichij baigaa umnaasaa icheesei
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • розгио (66.181.178.62)
    Ѳрѳвдмѳѳр юм бичиж суух юм. Сэтгүүлч бол бүүр нойлын ногоон тэг байна.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (59.153.112.50)
    Бичиг үсэг мэдэхгүй Амгаланбаатарын өмнөөс тагнуулынхан смс бичлэг байсан гэхдээ энэ бол Амгаланбаатарын гараараа бичсэн өргөдөл??? Төв аймгийн 2012 оноос хойш ашиглаагүй подвалд хорьсон гэхдээ маш сайн дуу бичлэгтэй камертай өрөөнд эрүү шүүлтээ хийж буйгаа баталгаажуулан бичлэг хийж хорьжээ, их сонин юм... Эрүү шүүлт явагдсан бол камергүй өрөөнд бичлэгүй хиймээр???
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • Nen
      Tagnuuliihnii tavisan camer gedeg baih shuu
      2019 оны 06 сарын 07
    • Төв аймгийн хорихын подвал
      2019 оны 06 сарын 07
  • Зочин (172.58.136.33)
    Ene setguulchiig horij shalga mafiin geshuun ba
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • bar (202.126.89.186)
    ungu mungu xarj xeeli xaxyyli avdag shuuhtei ylc muhdug jamtai odoo l zacaj avah xeregtei zaluucaa !!
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.43.62)
    Захиалагчид хүчтэй, нөлөөтэй, эрх мэдэлтэй, хөрөнгөтэй байгаагийн шинж. Бүх зүйл захиалагчдын заавраар явагдаж буй нь ойлгомжтой л байгаа.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • bar (202.126.89.186)
    1937 oni xelmegduulelt dahid cergej bn shuuh baiguulagig yaraltai shinechleh xeregtei yadarcan ard tumend xaltai iim shuuh baih mash ih xortoi
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • 1 (202.126.89.52)
    Naad nyamdorj batzandan bold nar chin ugaasaa butehgui gaduur shdee... shal balai yum... sun should hiih yumdaa. Er n ene hereg ilerch zahialagchiig barih n our son bsn bh gj harj bgaa
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Gahai (202.179.31.85)
    NEWS uhdel bolloo
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Gahai (202.179.31.85)
    Er ni yahaaraa erdene metchilen iim humuus Ard tumnii uzel bodliig anzaarhaa bsan yum be Tuun deer odoo ene sait ch yu l bilee dee
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Gahai (202.179.31.85)
    Iim yum oruulj yahvnav dee Erdene eebee nariin hiij bgaa uildliig olon niitiin tarhi ugaaltand hereglej bolohgui
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.179.24.248)
    Tanaih hudaldagdsn bnaa iim medee oruulad gazar awahgvi ee mongolchuud teneg bshvv
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Ээнуу (202.126.88.155)
    Их л хуцаад байдаа
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.93)
    би тэр 3 -ыг алуурчин биш гэж анхнаасаа бодож бсан
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Билигээ түй май шаа ал минь чам шиг лаларуудад тархиа угаалгахаас өнгөрсөн шалавч минь (202.126.88.39)
    Түй май шаа
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Nnnn (202.126.89.164)
    Ийм юм бичээд газар авахгүй ээ хүний дургүй л хүргэнэ яасан ядсан юм биччихсэн юм
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • дулмаа (124.158.107.106)
    шүүх шийдвэр хүн хэлмэгдүүлсэн гээд бгаа юм бишүү
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 14 цаг 0 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 14 цаг 2 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 14 цаг 4 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 14 цаг 6 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 14 цаг 7 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 14 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 28 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 29 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 30 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 30 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 31 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 54 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 56 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 58 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 59 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 18 цаг 0 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 17 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 20 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 20 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 20 цаг 6 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top