x

Хууль зүйн сайд Ц.Нямдорж сайд хэргийн захиалагчтай холбоотой юу?

Zindaa.mn сайт өчигдөр С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татагдаад буй Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хаягласан захидлыг нийтэлжээ. Ингэхдээ уг захидлыг нууцын зэрэглэлээс гаргасан хэмээн мэдээлсэн байна. Захидлын эх сурвалж нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан бөгөөд тэр нөхөр хоёр өдрийн өмнө сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ дээрх захидлыг уншиж танилцуулсан аж. Гэвч уг захидал яагаад нууцад орсон, яг хэдийд Ц.Нямдорж сайдад очсон зэргийг тодруулаагүй байна.

Захидлын агуулга нь хуулийн байгууллага С.Зориг агсны хэргийг шалгах явцдаа хууль болон хүний эрх зөрчсөн, өмгөөлөгчгүйгээр байцаасан, охиныг нь ашиглаж айлган сүрдүүлсэн, прокурорын зөвшөөрөлгүйгээр (тодруулбал, зөвшөөрлөө үзүүлээгүй гэж бичсэн байгаа) гүйцэтгэх ажиллагаа явуулсан, гэм зэмгүй хүмүүсийг хилсээр яллан хорьж байгаа гэсэн утгатай. Мэдээж Ц.Амгаланбаатарын нэр ч гэсэн уг захидал дотор дурьдагдсан байна. 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд ТЕГ дээр аваачин байцааж, Ц.Амгаланбаатартай нэг өрөөнд хорьсон, нөгөөх нь “унтаж хэвтэж байснаа санахгүй байна уу, хэргээ хүлээ” гэж дарамталсан тухай.

Цаг хугацааны хувьд хөөгөөд үзвэл нөгөөх дуулианд бичлэг хийгдсэнээс хойш хоёр сарын дараа захидалд дурьдагдсан энэ үйл явдал болсон бололтой. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 2015 оны наймдугаар сарын 31-нд цагдан хорьж (С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татаж), есдүгээр сарын 1-нээс тагнуулын гүйцэтгэх ажилтнууд өрөөнд нь камер суулган “гүйцэтгэх ажил” нэртэй эрүү шүүлтээ явуулж эхэлсэн байдаг.

Гэхдээ энэ явдлаас хойш дөрвөн жил, С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрөөд байна. Хэргийн холбогдогчид гурван шатны шүүх хурал дээр энэ тухай нэг ч үг дуугараагүй атлаа одооноос ам нээж эхэлсэн нь бас л сонин. Тэгээд ч яагаад заавал Ц.Нямдорж сайдад бүх мэдээллүүд очдог байх вэ? Яагаад захидлыг нууцын зэрэглэлд оруулж, бас яагаад нууцаас гаргасан, нууцаас гаргасан захидлыг яагаад ганцхан Ж.Батзанданд өгсөн гээд олон асуулт гарна. Ингэхэд ялаа, батгана болгон яагаад Ц.Нямдорж сайд дээр л шавж байдаг юм. Яагаад Д.Дорлигжавд, эсвэл С.Бямбацогт сайдад захидал бичиж болоогүй юм?

Саяхан Zarig.mn-ийн сэтгүүлч Эрдэнэтэд Т.Чимгээгийн ээж дээр очиж ярилцлага хийсэн нь baabar.mn дээр тавигдсан байна лээ. 75 настай хөгшин “охиныг минь суллаж өгөөч, миний охин тийм хэрэг хийх хүн биш шүү дээ” хэмээн уйлж байгаа бичлэг. Үхтэл үр харам гэдэг болохоор ямар ч эх хүн хүүхдээ, тэр дундаа охин хүүхдээ хүн амины онц хүнд хэрэгт (тэр нь бүр төр нийгмийн зүтгэлтэн, олны танил эрхэм) буруутгаж чадахгүй нь мэдээж. Харин ярилцлага хийсэн сэтгүүлч “Т.Чимгээг С.Зориг агсныг амиа алдах үед Дундговьд хүүхдээ харж байсан тухай нутгийнхан нь ээжид нь хэлжээ” хэмээн ярьсан. Өөрөөр хэлбэл эмгэн энэ үгийг өөрийн амаар хэлээгүй. Тэр ч байтугай хэргийг мөрдөн шалгаж байх үед ч гэсэн ээж нь аравдугаар сарын 2-ны өдөр охиноо хаана байсан тухай нарийн тодорхой хэлж чаддаггүй. Айл хөршүүд нь болохоор “Чимгээ хүүхдээ эх дээрээ орхиод явсан, эзгүй байсан” гэж гэрчилсэн байдаг. Энэ тухай уг хэрэгт хяналт тавьсан прокурорын ярилцлагад дурьдсан нь бий.

Харин Ц.Нямдорж сайд болохоор “хөдөө хүүхдээ харж байсан хүнийг хотод гарсан гэмт хэрэгт буруутгалаа” гэж ярьсаар л байгаа. Яг ямар чөтгөр нь сайдын чихэнд тэгээд шивнэчихсэнийг бүү мэд. Эгээ л нэг хажууд нь суугаад харж байсан мэт цуурна л даа.

Өчигдөр Б.Булганы захидал сайтад тавигдсаны дараа, орой нь TV9 телевизийн “Монгол коммент”-оор “Элбэгдорж оо, Хурц аа, алуурчид аа, хэдэн монгол хүний аминд хүрэх ёстой юм бэ, энэ С.Зоригийн хэрэг чинь” гээд л хоолойгоо шахаж байгаад бахирч байна лээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ярьдаг үгийг л өөрийнхөө өмнөөс хэлчихэж байна лээ л дээ. Тэгэхээр сэтгүүлчид нь ч гэсэн нийтэлж, нэвтрүүлж байгаа мэдээ, мэдээлэлдээ, бас өөрийнхөө үзэл бодол, үнэлэмжид бага ч гэсэн цензур тавьж сурахгүй бол улсаараа солиорлоо шүү. Хүн болгон Ж.Батзандан шиг эрүүл согтуу яриатай байж болохгүй биз дээ. Ядаж л ямар хүн хэлсэн билээ гэдгийг нь бод...

Үнэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч, Б.Булганыг ч шалгах явцад хууль болон хүний эрх зөрчсөн асуудал байгаа бол хуулиа бариад л асуудлаа шийд. Ямар ч баримт, нотолгоогүй зүйлээр, сэжиг таамгаар, хэн нэг хэргийн холбогдогчийн үгээр, хэвлэл мэдээллээр битгий яллагаа хийгээд бай л гэх байна.

Ж.Батзандан жишээ нь өөрөө УИХ-ын Түр хорооны гишүүн шүү дээ. Түр хороон дээрээ энэ асуудлаа ярь л даа. С.Зориг агсны хэргийг шалгах явцад алдаа мадаг, хууль зөрчсөн зүйл гарсан байна гэж үзэж байгаа бол тэрнийгээ ярь. Ядаж шүүхийн архивт очоод хавтаст хэргээ уншчих. Тэгчихээд яривал бас нэг хэрэг. Тэрийгээ хийхгүй байж яах гэж хэргийн холбогдогч нартай л хэлхэлдээд байдаг юм.

Яах гэж жишээ нь Ц.Нямдорж сайд энгийн нэг захидлыг нууцын зэрэглэлд оруулж хав дарсан, яагаад өнөөдөр нийтийн өмнө уншиж байгаа юм. Тэр ч гэсэн хачирхалтай биз дээ.

Б.Булган жишээ нь сүүлийн гурван жилийн дотор, хэргийн мөрдөн шалгасан сүүлийн ажлын хэсэгт лав нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй (нотолгоогоо гаргаад ир гээд салаавч үзүүлээд байцаагчийн өрөөнөөс гарч байгаа бичлэгийг жишээ нь бид харсан л даа), хэргийн яллагдагчаар татагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч гэрчлээгүй (анх нь өөрийх нь үгээр гаргасан ам зурагтай таарсан, өөр бусад хүмүүс ч гэрчилсэн байдаг) гэдгийг прокурор ярьж байсан. Тиймээс бид энэ хүн угаасаа хэргийг гэрчлэх сонирхолгүй юм байна, өөр сонирхолтой юм байна, хэргийн холбогдогч нартай хамсаатан юм биш үү? гээд яллагдагчаар татсан. Гүйцэтгэгч нартай холбоотойг нь нотолж чадаагүй учраас захиалагчийн хэрэг дээр яллагдагчаар татаад явж байгаа гэж ярьсан даа.

Т.Чимгээ ч гэсэн нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. "Та нарт нотлох баримт байгаа юм уу?" гэдэг ганцхан үг л хэлсэн байдаг. Гэм буруугүй хүн ийм үг хэлдэг үү? Ээждээ хэлсэн "би хүн алаагүй" гэдэг үгээ мөрдөн байцаагчид яагаад хэлээгүй юм бэ? Үүнийг бичигч жишээ нь яаж ч бодсон Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёроос илүү хэрэгт хяналт тавьсан прокурорын үгэнд итгэмээр байна. 

Харин манай УИХ-ын гишүүд, Хууль зүйн сайд яг юу хийгээд явна вэ? Жинхэнээсээ хэргийн захиалагчидтай нэг тал юм биш биз? Эсвэл зүгээр энэ хэргийг өмнөх 20 жилийнх шигээ сонгуулийн “шоу” болгоод явна уу?

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (34)

  • зочин
    Нямдорж хэргийн захиалагч мѳн учраас л алуурчдыг ѳмгѳѳлж Булганыг ѳмгѳѳлж байгаа.Нямдорж монголын тѳрд их гай болдог хүн.Нямдорж дэлхийгээс зайлаач.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин
    Нямдорж хэргийн захиалагч мѳн учраас л алуурчдыг ѳмгѳѳлж Булганыг ѳмгѳѳлж байгаа.Нямдорж монголын тѳрд их гай болдог хүн.Нямдорж дэлхийгээс зайлаач.
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • зочин
    Булган албан ёсны эхнэр нь биш.Хамтран амьдарч байсан авгай. Хүн алж байхад хажууд нь байсан амьд гэрчид тэр эрүүдэн шүүлтээ яагаад хийхгүй байгаа юм.Хийгээч.Булган захиалагчийн хамсаатан алуурчныг зориуд нууж биш гэж байгаа авгай.Нямдорж захиалагчийн хамсаатан мѳн учраас л Булганыг эрүүдэн шүүхгүй алуурчдыг биш гэмгүй гэж байгаа нь ойлгомжтой шүү дээ.Бүгд л тэгж ярьдаг.Хэргийг булзааруулж байгаа хүн захиалагчийн хамсаатан Нямдорж мѳн
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Булган их но-той хүүхэн Алдаржав гээд нэлээд зуутай хүний эхнэр байсан тэр нь хүнд алуулсан гэж сонссон юм байна.
    Сайнаа
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Niamdorj Huruu humsiig ni ch hamaagui tairch baigaad Enhdatiig hereg huleelge! Gesen baidag shuu!!!
    2019 оны 06 сарын 09
  • цензургүй дээр нөгөө прокурор ирээд нямка ирээгүй тэгэхээр нэг но энэ нямкад байгаа хэргээс хойш дандаа хуулийн сайдаар очиж байсан энэ хүний ард талд бас нэг нууц манан байдаг байх
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Semuunee chi iljigdorj hurts ah nartaigaa udahgui delhiigees zailna aa
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Сэмүүн гэдэг пизда минь хэний захиалгаар хэдэн төгрөг бөгс рүүгээ чихүүлчихээд yu bicheed baina aa chamaig ooriig chin tov aimaar avaachaad eruu shuult hiigeed uzeh yum San. Muu golog mini delhiigees zailaarai.
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Ene hogiin nyamdorj yu ch hiij magadgui batzandan bold 2 bol luivarchid shuu dee
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Од
    Энэ Нямдорж их л сэжигтэй санагдаад байгаа юмдаа.
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Би Нямдоржийг захиалаач байж магадгүй гэж таамаглаж байгаа. Хардах үндэслэл ч бий яагаад талийгаач Д. Энхбатад энэ хэргийг үүрүүлэх гээд байс
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
    • Niamdorj Huruu humsiig ni ch hamaagui tairch baigaad Enhdatiig hereg huleelge! Gesen baidag shuu!!!
      2019 оны 06 сарын 08
  • мэдрэл минь тэгвэл нүүх хурлыг нээлттэй хийлгэх тухай яриад сууж байх юм
    2019 оны 06 сарын 07
  • хүрэлхүү
    энэ захидал аль хэдийн сонин дээр гарсан юун нууц
    2019 оны 06 сарын 07
  • хүрэлхүү
    малд мал л таалагдана
    2019 оны 06 сарын 07
  • хүрэлхүү
    Энэ сэмүүн гэгч мэдрэл муутай хүн үү Дорноговь Дундговийг хольж хутгана Тэгээд Чимгээгийн хэлсэн бүх үгийн дотроос ганцхан нотлох баримт байгаа юмуу гэдэг үг л энэ хүнд их таалагдажээ. Нотлох баримттай юм бол яах гэж зодож нүдэж хашаанд нь хүүр хаяж айлгах юм Яах гэж шүүх хурлаа нууц хийх юм Яах гэж өмгөөлөгчийнх нь дуугарах эрхийг хаах юм яах гэж хүүхдийг нь алах юм яах гэж шоронд байгаа хүний өмнөөс дарамталсан мессеж бичих юм яах гэж энэ олон жил энэ хэдэн "эргүүг" амьд байлгах юм яах гэж яах гэж яах гэж. Эрүүл саруул ухаантай бол энэ олон яах гэжийн эргэлзээг тайлбарла Эсвэл аөлсний бичээч юм уу чи
    2019 оны 06 сарын 07
  • хүрэлхүү
    малд мал л таалагдах байх
    2019 оны 06 сарын 07
  • хүрэлхүү
    Нямкагийн хэлсэнийг баталаа
    2019 оны 06 сарын 07
  • хүрэлхүү
    Энэ сэмүүн гэгч мэдрэл муутай хүн үү Дорноговь Дундговийг хольж хутгана Тэгээд Чимгээгийн хэлсэн бүх үгийн дотроос ганцхан нотлох баримт байгаа юмуу гэдэг үг л энэ хүнд их таалагдажээ. Нотлох баримттай юм бол яах гэж зодож нүдэж хашаанд нь хүүр хаяж айлгах юм Яах гэж шүүх хурлаа нууц хийх юм Яах гэж өмгөөлөгчийнх нь дуугарах эрхийг хаах юм яах гэж хүүхдийг нь алах юм яах гэж шоронд байгаа хүний өмнөөс дарамталсан мессеж бичих юм яах гэж энэ олон жил энэ хэдэн "эргүүг" амьд байлгах юм яах гэж яах гэж яах гэж. Эрүүл саруул ухаантай бол энэ олон яах гэжийн эргэлзээг тайлбарла Эсвэл аөлсний бичээч юм уу чи
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Энэ захидал өмнө нь гарч байсан ш дээ. Сая нууцаас гаргасан юм биш.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Нямдорж өөрөө ч адилхан ш дээ.Дамирангийн Энхбатын хэргийг нууцаас гаргахад бас яг адилхан Энхбатыг яаж эрүү шүүсэн гараад л ирнэ.сонин хэвлэлээр Нямдоржийн Энхбатыг хэргээ хүлээлгүүлэх гэж юу гэж хэлж байсныг бичээд байдаг юм билээ.тэгээд ч Булган Нямдоржийн Алтжингийн 10 жилийн ангийн анд юм билээ
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • хүрэлхүү
      Нямкагийн хэлсэнийг баталаа
      2019 оны 06 сарын 07
  • Zochin
    Za yashigo chi yu meddegtee dvgnelt hged bgan .
    2019 оны 06 сарын 07
  • Зөв л ярьсан байна энэ сэтгүүлч. Ухаалаг сэтгүүлч байна аа.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • хүрэлхүү
      малд мал л таалагдана
      2019 оны 06 сарын 07
    • хүрэлхүү
      Энэ сэмүүн гэгч мэдрэл муутай хүн үү Дорноговь Дундговийг хольж хутгана Тэгээд Чимгээгийн хэлсэн бүх үгийн дотроос ганцхан нотлох баримт байгаа юмуу гэдэг үг л энэ хүнд их таалагдажээ. Нотлох баримттай юм бол яах гэж зодож нүдэж хашаанд нь хүүр хаяж айлгах юм Яах гэж шүүх хурлаа нууц хийх юм Яах гэж өмгөөлөгчийнх нь дуугарах эрхийг хаах юм яах гэж хүүхдийг нь алах юм яах гэж шоронд байгаа хүний өмнөөс дарамталсан мессеж бичих юм яах гэж энэ олон жил энэ хэдэн "эргүүг" амьд байлгах юм яах гэж яах гэж яах гэж. Эрүүл саруул ухаантай бол энэ олон яах гэжийн эргэлзээг тайлбарла Эсвэл аөлсний бичээч юм уу чи
      2019 оны 06 сарын 07
    • хүрэлхүү
      малд мал л таалагдах байх
      2019 оны 06 сарын 07
    • Zochin
      Za yashigo chi yu meddegtee dvgnelt hged bgan .
      2019 оны 06 сарын 07
  • Zochin
    Bolimoor ym nyamdorj guaig buruutan bolgoh geed yaschih ymaa vuruutan bsan bol ingeed guigeed bhuu uursduu bodoid uzdee zahialsan hun ni aluurchinaa alchihsan esvel gadaadad gatgachihsan baij magadgui shde arai ingeed bailgaad bsan gej baihgui l bh huurhii zorigiin uhleer gen zemgui olon hun uhej bndaa minii bodloor aluurchinguud amid bhgui esvel gadaadad bgaa gwj bodoj bn ter ueed murduj bsan tsagdaa harsan gerch geed bga humuus uchir butuulegeer uhsen gee bizde tegeheer l aluurchin amid bhgui bh magadlal undur
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Ямар ч утга авцалдаагүй хошного шиг юманд чинь хүүхэд ч итгэхгүй л дээ какака
    Сэтгүүлч нэртэй хошногод
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Үнэнийг эрэлхийлэгч
    хүмүүсээ ѳмнѳх бичлэгүүдийг ухаад үзээрэй. Нямдорж Зоригийн хэрэг худлаа хүмүүс хилсдүүлж байна гэдгийг удаа дараа хэлж ярьж байсан байдагийн. Захидлыг нууцад оруулах. гаргахыг ч энэ хүн мэдэж хийдэг юм биш ээ.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • хүрэлхүү
      энэ захидал аль хэдийн сонин дээр гарсан юун нууц
      2019 оны 06 сарын 07
  • irgen
    gem buruutai bj gem buruugui geed yalaas multarwal irgediin buhimdal songuuliar Namiig chin hen ch songojgui
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Дэлэг
    Энэ Нямдорж уг хэргийн илрүүлэлтийн явц дунд дөрвөн удаа сайд байсан хүн яагаад үр дүнд хүргэж чадаагүй,ажлын хэсгийг сольж байсан зэрэг нь маш эргэлзээтэй.Батзандан Нямдоржийн заавраар баримт нотлогоогүй хүмүүсийг буруутгаж орилдогоо бодолцох хэрэгтэй.Энэ олон жил ажиллаж хэргийг шиийдвэрлэсэн асуудлыг буруу гэдгийг хэргийг дахин шалгаж байж тогтоохоос бус ялтан тэгж байна,ээж нь тэгж ярилаа,нэг нөхөр надад тэгж хандаач гэдэг юмуу таамаглаж болохгүй гэдгийг хуульч хүн сайн мэдэж байгаа.Одоо баримтан дээр тулгуурлаж дүгнэлт хийхийг харцгаая.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • МААМ ГАНЦОГТ
    ЭНИЙГ БИЧСЭН ХҮН ХЭР ХАХУУЛЬ АВСАН БОЛДОО ХӨӨРХИЙ
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Irgen
    Chi ter npokypopdoo itgeed yaw daa henii umnuus bicheed bna soliot mini
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Sermvvn yugaa soliorood bna uuruu npokyp
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Энэ бичсэн зvйлд ямарч логик алга юу гэх гэд бгаа юм бол? Булганы захидадд бvх юм тодорхой бичигдсэн байсан да
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Menget uuruu allaga zahialagch bh
    2019 оны 06 сарын 06 | Хариулах
    • мэдрэл минь тэгвэл нүүх хурлыг нээлттэй хийлгэх тухай яриад сууж байх юм
      2019 оны 06 сарын 06
  • Shoo
    Harin tin
    2019 оны 06 сарын 06
  • ГОК
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ГОЛ ЗАХИАЛАГЧ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ Ц.НЯМДОРЖИЙН ТӨРСӨН СУМАНД НИСДЭГ ТЭРЭГНИЙ ОСЛООР УСТГАГДСАН НЬ ТОХИОЛДОЛ БИШ !!!
    2019 оны 06 сарын 06 | Хариулах
    • Shoo
      Harin tin
      2019 оны 06 сарын 06
Top