x

Сонгуулийн хуулийг өөрчлөхөд гишүүдийн эр зориг хэрэгтэй

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлэгт төслөө танилцуулжээ. Ажлын хэсэг УИХ-ын гишүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудал өнгөрөгч 2017 оноос эхлэн яригдсан бөгөөд одоогийн хуулиар гурван сонгуулийг нэг хуулиар явуулж байгаа нь хуулийн хувьд хийдэлтэй байна гэж эрх баригч нам үзсэн хэрэг. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгууль тус тусдаа хуультай байхаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд монголчууд долоон удаа сонгууль явуулсны дөрвийг нь мажоритариар, нэг удаа холимог, бусдад нь томсгосон тойргоор сонгууль хийсэн байна. Энэ хугацаанд Сонгуулийн хуулийг батлахдаа ихэвчлэн тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар хийж ирсэн байдаг. Өнөөдрийн хувьд ч гэсэн эрх барьж байгаа намд ашигтай тусах байдлыг хамгийн түрүүнд тооцсон нь тодорхой. Гэвч үүний хажуугаар монголчуудын нийтлэг эрх ашиг гэж том зүйл бий. Тэр нь эрх барьж байгаа намын ч гэсэн эрх ашигтай бага ч гэсэн ойртож очиж байвал болоод явчихна гэсэн үш.

Гэхдээ мэдээж ажлын хэсгийн хувьд сонгуулийн тогтолцооны бусад хувилбаруудыг ч гэсэн тооцож үзсэн байна. Одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай тойрог, бүсчилсэн хувилбар, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог болох гэсэн дөрвөн хувилбараас гишүүд сонголтоо хийх болох нь. Ажлын хэсгийн хувьд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоон дээр тогтоод байгаа юм байна.

Учир нь өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор хийсэн сонгуулиуд хэтэрхий үрэлгэн зардалтай, тойрогт үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах улс орны эдийн засгийг сулруулж байна хэмээн үзжээ. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа гол асуудал болох ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, эдийн засгаа чадавхижуулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв хэмээжээ.

Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан ажлын хэсэг дээр улс төрийн намууд, энэ чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ТББ-уудын зүгээс 280 гаруй санал ирснээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан байна.

Гэвч хэрэв сонгуулийг нэг том тойргоор явуулахад хүрвэл иргэд саналаа хэрхэн өгөх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ ч гэсэн бас л шинэ сорилт. Сонгуульд оролцож байгаа намуудын нэр дэвшигчдийн жагсаалтыг хэрхэн гаргах, нэг хүн дугуйлах уу, нэлээд хэдийг дугуйлж болох уу? гэх мэтчилэн.

Өнөөг хүртэл сонгуульд тогтмол оролцож байсан намуудаа тооцоод үзэхэд дор хаяж 500-700 нэр дэвшигч гарч, сонгуульд тооцоотой байгаа аж. Тэгэхээр нэр дэвшигчдийн жагсаалтыг намууд дотроо гаргах уу, эсвэл нийтэд ил гаргаад нэр дэвшигч болгон дээр санал авах уу? гэдэг нь хоёр дахь том шалгуур болоод байгаа юм.

Ямартай ч хуулийн төслийг энэ хаврын чуулганы хугацаанд багтаж УИХ-д өргөн бариад ирэх намын чуулганаар хэлэлцэж батлах чигийг ажлын хэсэг барьж байгаа аж. Хуулийн төслийг боловсруулж, үндсэн зарчмаа тогтсон нь сайн хэрэг ч түүнийг хэлэлцэн батлах дээр хамгийн гол асуудал ундардаг. Ялангуяа өнөөдрийнх шиг жижиг тойргоос сонгогдож гарч ирсэн, тойргоо “услах” замаар нэр нөлөөгөө тогтоож ирсэн гишүүдийн хувьд том тойргоос сонгогдож гарч ирэх магадлал хамгийн бага харагдаж таарна. Үүн дээр л гишүүдийн чухам “чин зориг” харагдах байх даа.

Дээр нь томсгосон тойргоор сонгууль явуулах, нэрсийн жагсаалт гаргах асуудал дээр нэр дэвшигчдийн хувьд намын даргаас шууд хамааралтай болоод явчих тал ч бас бий. Үүн дээр ч гэсэн гишүүдийн эсэргүүцэл, эмзэглэл гарч ирэх магадлалтай.

Эцсийн эцэст намын дарга хүн намаа сонгуульд ялуулахын тулд сонгуульд ордог. Үүн дээр өөрийн жижиг эрх ашгаа хойш тавиад өөр том эрх ашгаа урдаа бариад явбал болохгүй юм ч байхгүй л дээ. Санал өгөх, тоолохтой холбоотой техникийн асуудлыг бол хэзээд шийдэж болдог.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 59 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 14 цаг 2 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 14 цаг 3 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 14 цаг 5 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 14 цаг 7 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 14 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 27 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 28 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 29 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 29 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 30 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 53 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 55 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 57 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 59 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 18 цаг 0 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 16 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 19 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 19 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 20 цаг 5 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top