x

Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.06.04) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. 

Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хийсэн. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очироос 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооны 05 дугаар тогтоолоор Ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт томилсон боловч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул дээрх тогтоолын төсөлд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг ахлагчаар томилсныг дурдав.                         

Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг болон Дэд ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 7, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй санал нэгийг тус тус бэлтгэсэн. Ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэхдээ төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан болон  холбогдох байгууллагын саналыг авч үзсэн гэдгийг онцоллоо. 

Хуралдаанд Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  асуулт асууж, санал хэлэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололд “Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоонд заавал хамруулна” гэж өөрчлөн найруулах болсонд Эрүүл мэндийн сайдын бодлого, байр суурийг сонсох зайлшгүй шаардлагатай гэж байлаа. Иймд Ажлын хэсгийн ахлагч О.Баасанхүү Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг, Я.Санжмятав, Б.Ундармаа нар ажиллахаар болсон бөгөөд энэ талаарх Байнгын хорооны тогтоолын төслийг батлав.

УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 14 цаг 0 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 14 цаг 2 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 14 цаг 4 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 14 цаг 6 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 14 цаг 7 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 14 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 28 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 28 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 30 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 30 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 31 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 54 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 56 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 58 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 59 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 18 цаг 0 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 17 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 20 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 20 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 20 цаг 6 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top