x

Л.Энх-Амгалан: 76 гишүүн нэг тойрогт ажилладаг болно

Сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Сонгуулийг ямар хувилбараар явуулах вэ. Бүлгийн гишүүд дэмжсэн үү?

-Сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бүлэгт  Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө. 2017 онд УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих асуудлаар ажлын хэсэг томилогдож ажилласан. Зөвхөн МАН-ын гишүүд бус УИХ-д суудалтай нам, бие даагч гишүүдийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.

Бид цаашид нэг хуулиар гурван сонгууль явуулах эрхзүйн боломжгүй гэдэг том сургамж авсан. Үүний дагуу Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, сум дүүргийн сонгууль тус тусдаа хуулиар явах зайлшгүй үндэслэл байна гэж үзсэн. Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулсан.

Ингэхдээ дөрвөн удаа мажоритар, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ингээд бид өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзэн цаашид Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн. Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХ-д өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна.

Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан.

-Өөр ямар хувилбарууд ярьсан бэ?

-Дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрх зүйн боломжтой байна. Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн.

Өнгөрсөн хугацаанд хийсэн жижиг тойргоор хийсэн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж, тойргийн сэтгэлгээн дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах эрхзүйн зохицуулалттай байсан. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв юм байна гэж үзсэн. Удахгүй Засгийн газарт өргөн барина.

-Хөндлөнгийн байгууллагуудын саналыг хэрхэн тусгаж байгаа вэ?

-Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, ТББ-ын зүгээс 280 гаруй санал ирсэн. Үүнээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Шат шатны сонгуулиуд бие даасан хуулийн дагуу сонгуульд оролцохоор туссан гэж ойлгож болно.

-Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?

-Өмнө нь энэ хувилбарыг ярьж байгаад техникийн дэмжлэггүй гээд дэмжээгүй хувилбар байгаа юм. Олон намын төлөөлөлтэй байх үед Э.Бат-Үүл, С.Оюун нарын гишүүд өргөн барьж байсан. Тэр үед тоолдог машин байгаагүй. Хоёрдугаарт ийм урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байх шиг байна. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж хуулийн төсөлд орж ирж байна. Иргэд сонголттой байхыг хүсдэг.

Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэг эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой.

-Нэрсийн жагсаалтын талаар тодруулна уу?

-Техникийн хувьд саналын хуудсыг тоолох боломжтой. Дунджаар 500-700 нэр дэвшигч байна.

-Цахим орчны зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?

-Хуулийн төсөлд тодорхой зохицуулалтууд орж байгаа. Нэг зарчим барьж байгаа нь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж болохгүй. Харин хүний нэр төрд халдах, сонгуулийн цахим хуудаст албан ёсоор бүртгээгүй хаягаар сонгуулийн сурталчилгаа явуулах зэргийг зохицуулсан. Олон улсад ч мөн ийм байдаг.

-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрчлөлт орсон уу?

-Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт ороогүй.

-Сонгогчид талдаа төөрөлдөх асуудал гарах уу?

-Гарахгүй. Сонгогч аль нам байх нь хамаагүй нэг л хүнийг дугуйлна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 0 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 12 цаг 42 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 12 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 31 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 2 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 9 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 14 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 18 цаг 54 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 3 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 12 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 17 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 36 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 19 цаг 56 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 1 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 6 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 12 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 32 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 19 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 3 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top