x

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, УИХ-ын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрбээр, “Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрхийг хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой анхааралд байдаг. УИХ өчигдөр (2019.05.30) Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх сурагч өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. УИХ-аас гаргасан энэ чухал шийдвэр бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны болоод бие бялдарын өсөлт, хөгжлийг дэмжих, зөв хооллох дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч 2019 оны улсын төсөвт нийт 123 сургууль, 134 цэцэрлэгийг улс даяар шинээр барьж байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Ингэснээр гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг бүрэн таслан зогсоох юм. Түүнчлэн 2017 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох, нийт хүүхдийн 80 хувийг хамруулснаар эдийн засгийн бодит өсөлтийг үр хүүхдүүдэдээ хүргэх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон бага насны хүүхдээ асарч буй ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчин бүрдсэн. 

Сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, чанартай хоол хүнсээр хангах, хүүхдийн мөнгө олгохоос гадна хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү өргөн хүрээнд далайцтай зохион байгуулах, олон талын оролцоог хангах, хяналт хариуцлагыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Эдгээрт Монгол Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголын үр дүнгээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгох чиглэлээр Улсын Их Хурлын тогтоол шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг хүүхдийн баярын өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байх нь зүйтэй юм. Мөн энэ өдрийг угтаж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, ТББ, иргэдээс хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх аливаа ажлыг төлөвлөдөг болоход анхаарал хандуулах нь зүйтэй. 

Монгол орны ирээдүй хойч үе энхрий бяцхан хүүхэд багачуудадаа Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монголын үрс маш олон болтугай” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 10 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 13 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 15 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 16 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 18 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 39 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 39 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 40 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 41 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 42 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 4 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 7 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 8 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 10 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 11 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 27 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 30 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 31 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top