x

У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг зодож гэмтээсэн гэв үү?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэнэт доголж, мориноос унав уу, мотоциклиос ойчив уу болоод сошиалаар шуугиж эхэлсэн. Тэрбээр БНСУ-ыг яаран зорьж шинжилгээ өгч, жижиг мэс ажилбар хийлгээд ирсэн тухайгаа 2019 оны тавдугаар сарын 1-нд Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбарласан юм.

Сэтгэлзүйн зураглалын хувьд урд хожид байгаагүй тэвдэлт, гэнэхэн инээмсэглэл, толгойгоо маажих зэрэг дүр зураг сонин байсныг нуух юун. Тиймээс ч сайд Л.Оюун-Эрдэнийн амнаас унасан хариулт дэндүү хачирхалтай, тоглоод тохуурхаад ч байх шиг санагдсан. Гэвч хүний өвчнийг яалтай билээ гээд “хөл рүү нь орсон хордлогыг” гайхасгээд өнгөрүүлсэн. Гэтэл “хордуулсан” хүн нь хэн бэ гэх асуудал үүсэв.

Төрийн ордонд Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан шатнаас унаад амиа алдахдаа ноцтой бэртэл үүссэн нь айдас хүйдэс үүсгээд байгаа энэ өдрүүдэд онцгой объектуудыг хариуцан зоригтой шийдвэр гаргаж буй сайддаа санаа зовинолгүй яах билээ. Тэрхүү хөл рүү гүйсэн хордлогоос хойш амралтын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнэ сайд БНСУ руу ниссээр байгаа нь эмчилгээтэй нь холбоотой биз. Өөр хардлага буй ч тэгж л бодох нь дээр биз, одоохондоо. 

Гэтэл нэг сонин мэдээлэл авлаа. Түүнийг гэмтэхийн урд өдөр Их тэнгэр дэх Ерөнхий сайдын өргөөнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг зодож гэмтээсэн, үүний улмаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тэргэнцрээр авч гарахаас аргагүйд хүрсэн гэнэ. 

Хэрэв Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайдаа, журмын дүүтэйгээ маргаж Г.Баярсайханыг цохьсон шигээ эвхэртэл нь оновчтой ганц цохих бус тэргэнцрээр зөөтөл бэртээсэн бол жижиг маргаан биш бололтой. Үнэхээр ч тэр өдрөөс хойш У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг хамтад нь хараагүй юм байна. Тэгээд ч түнжин муу байгаад нь тус намын гишүүдийн зарим нь таатай байгаа шинжтэй дэг. 

Харин одоо МАН-ынхан У.Хүрэлсүх даргыгаа, Засгийн газартай нь, эсвэл зарим сайдтай нь “явуулах” ажиллагаандаа нэгэнт оржээ. Тиймээс ч өнгөрсөн амралтын өдөр “эвлэрүүлэх зугаалга” гэгч болж байгаа нь тэр. Үр дүнд хүрсэн эсэх нь тун эргэлзээтэй. Намын даргынхаа үгэнд орохгүй гишүүд нэмэгдэж, хориглосон бүхнийгнь хийх гэсэн мэт хөлчүү гишүүд ч нэмэгдэх боллоо.

Өчигдөр л гэхэд хоёр гишүүн Төрийн ордонд архи уусан. Түүний өмнө Г.Батхүү агсныг өнгөрсөн тэр хар өдрийн үдийн цайны цагаар Н.Номтойбаяр гишүүний дүү нь Төрийн ордны зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” товерийн тавдугаар давхарт ресторанаа нээж гишүүдийг урьсан байдаг. МАН-ын арав гаруй гишүүд тэр нээлтэд оролцсон ч улаан, цагаан дарснаар өөр алкоголь хэрэглээгүй юм гэсэн. Тэндээс Төрийн ордонд ажлаа үргэлжлүүлэн хийхээр орж ирсэн ч халамцуу гишүүний тоо нэмэгдсээр нэг нь лав “кадр тасарчихсан” явна билээ. 

МАН-ын дарга хариуцлага, сахилга батыг анхааруулсаар байтал ийн адрах мэт аашилж, танхимынх нь сайд, намынх нь гишүүдээс авлига авсан байж болзошгүй гэх мэдээлэл ээлж дараалан гарч, сөрөг хүчнийхөн бараг өдөр бүр мэдээлэл хийж байна. 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үүнийг хүссэн гэж үү? Яагаад тэр гишүүдээ захирч удирдаж дийлэхээ больчихов. Уучлаарай! Тэр өөрөө уураа барьж чадалгүй “дэргэдэх эрдэнээ” зодчихож. Тэр тусмаа намынхаа гишүүдийн бас чиг хайрыг татдаг журмын дүүгээ гэмтэж бэртээсэн тухай нэг бус гишүүн мэдэж байна. 

Одоо ил гаргахгүй л болохоос зөрчил нэгэнт эхэлжээ. “Амиа алдахаас айхгүй” гэсэн У.Хүрэлсүх аминаас үнэтэй нэр хүндээ алдчихлаа шүү дээ. Ингэснээрээ удирдан жолоодох хүчээ алдаж байгаа хэрэг. Энэ тохиолдолд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг яагаад зодсон, Л.Оюун-Эрдэнэ ямар хэрэг тарьж уурлуулсан нь огт хамаагүй. Ердөө л өрсөлдөгчдийнхөө, өөрт нь дургүй хүмүүсийн хүслийг хормын дотор биелүүлээд өгчихлөө. Хэрвээ өчигдөр товлосон МАН-ын Бага хурал болсон бол юу гэгч болох байсан бол. Тэгэхээр өнгөрсөн амралтын өдрийн “Эвлэрлийн зугаалга”-ын үр дүн нь Бага хурлыг хойшлуулсан явдал л байх шив дээ. 

Л.Оюун-Эрдэнэ сайдын тэвдэн сандарч “хөлөө хордлогоор” хамгаалсан хошин үзүүлбэрийн цаана маш том олз орж ирсэн юм биш үү. Магадгүй тэр дараагийн Ерөнхий сайд болох тохироо хийхэд л “хохирол нь барагдчихна” шүү дээ. 

Яг одоо тэр талаар мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр тэнд газартайг Л.Оюун-Эрдэнэ сайн мэднэ. Олны хайр талархлыг хүлээсэн, сэтгэлгээ нь задарсан сэргэлэн цовоо Л.Оюун-Эрдэнэ маргааш өглөө У.Хүрэлсүхийн талаар юу бодож сэрэхийг хэн ч таашгүй. Одоо тэр цагийн механизмтай бөмбөг боллоо. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд анхнаасаа тэр булчин л хасах оноо чирээд байсан юм даа. Хэрэг үүсэхгүй ч гэсэн, “хэрэг бишидлээ” шүү, У.Хүрэлсүх ээ!

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (202.9.42.125)
    Болж л байна түрийний бѳѳс толгой дээр гарчихаад их томроод байгаам харин багадуулсан байна.
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.186.244)
    хохинээ муу далдагануур оюунэрдэнэ
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.184.178)
    та нарт итгэх итгэл аль хэдийн алга болсоон
    2019 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (202.126.89.207)
    Хүн үнэмшихийн аргагүй дэмий юм бичих юм даа
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.179.26.34)
    Mieges ih hurdan urvasan odo hurelsuhig dorn tongrondoo ene ugasa todorhoi bsan tsag hugatsaanil asuudal blaa hohinee
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.108.172)
    хүүк муу суга
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.22.19)
    Зовлон болвол лам таргалдаг Зуд болвол нохой таргалдаг гэсэн үг байдаг баысан нь одоо ТҮНЖИН ХАГАРВАЛ АН-Хан БАЯРЛАЖ ХУДЛАА ХУЦАЦГААДАГ! гэсэн үг таарах үе болждээ! Арай олон худлаа мэдээ цацаж байгаадаа баясаж байгаа муу хүмүүс, араас чинь отож, ач зээг чинь амьдралынх нь турш хорлон зовоох Асур тэнгрийн гэсгээлийн ѳмнѳ сѳхрѳх үедээ ач зэнгийнхээ хараалыг үзэх ачлалгүй хѳгшин тѳгцѳг гэгдэх үедээ л ухаарсан ч хожимдсон байх болно доо!!!
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.109)
    peeeee yana bee
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Сараа (103.11.193.202)
    Муу малнууд, ард түмний элч биш, хархаас дургүй хүрээд байдаг. Дандаа муу муухай юм хийхээс өөр юмнд тархи толгой нь ажиллахгүй тэнэгүүд.
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 9 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 12 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 14 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 15 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 17 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 38 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 40 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 41 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 3 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 6 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 9 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 10 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 30 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top