x

 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 30-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 14 дүгээр тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УУИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Л.Энхболд нар болон холбогдох бусад албан тушаалтнууд багтаж ажиллажээ.

Байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг, Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй 34, найруулгын шинжтэй 3, хамт өргөн баригдсан  хуулийн төслийн талаар 1 санал гаргасныг нэг бүрчлэн хэлэлцэж санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх тухай заалт нэмэх; хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн этгээд зохион байгуулахад хэтэрхий ерөнхий байдлаар тусгасан, хуулийг хэрэгжүүлэх шатанд хоёрдмол утга санаагаар ойлгогдож болзошгүй байсан заалтуудыг хассан байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, М.Билэгт, Д.Лүндээжанцан, М.Оюунчимэг нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн. Тухайлбал, төслийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож, тэдгээрийг арилгахад чиглэсэн эдийн засаг, нийгэм, эрх зүйн болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний нийлбэр цогц мөн" гэж өөрчлөн найруулахаар болов.

Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар соёлыг төлөвшүүлэхэд оршино” гэж өөрчлөн найруулах, 5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт, 5.2 дахь хэсгийг нэгтгэн “Төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох” гэж  өөрчлөн найруулж 5.1.12 дахь заалт болгохоор тогтов. Түүнчлэн төслийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтыг “хүүхдэд хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль дээдлэх ёс, эрх зүйн боловсрол, соёлыг төлөвшүүлэх талаар гэр бүл, нийгэм, сургуулийн орчныг хамарсан цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх;” гэж өөрчлөн найруулах, 7 дугаар зүйлд “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр суурилуулж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгсэл цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой байх” гэсэн агуулгатай 7.2.10 дахь заалт нэмэхийг дэмжлээ.

Төслийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажпыг хэрэгжүүлэгч байгууллага гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгааг 2 жил тутамд, гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг 3 жил тутамд улсын хэмжээнд, эсхүл тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд, эсхүл тодорхой гэмт хэрэг, зөрчлийн төрлөөр олон нийтийн дунд зохион байгуулна” гэж өөрчлөн найруулах, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалтыг “Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хүмүүст зориулсан ажлын байр бий болгоход, хөдөлмөрлөх дадал, туршлага олоход нь дэмжлэг үзүүлж болно” гэсэн агуулгаар өөрчлөн найруулж 30.4 дэх хэсэг болгохоор тогтлоо. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ингээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 8 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 11 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 13 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 14 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 16 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 37 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 37 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 40 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 2 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 5 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 8 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 9 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top