x

Талбайн тохижилтын уралдаанд ирүүлсэн 15 бүтээлд иргэдийн саналыг авч байна

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зарласан билээ. Уралдааны зорилго бол Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулахдаа мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтийн оролцоотой хэрхэн ямар байдлаар тохижуулах вэ гэдэг шийдлээ тодорхойлоход оршиж байгаа юм.

14 хоногийн хугацаатай дээрх уралдааны материал хүлээн авах хугацаа өчигдөр дууссан тул энэ талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаагаас дараах тодруулгыг авлаа.  

-Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдаанд хэдэн мэргэжлийн байгууллага, уран бүтээлчийн хэчнээн бүтээл ирэв?

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/439 дүгээр захирамжийн дагуу Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг боловсруулах уралдааныг тавдугаар сарын 15-наас 29-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутан, залуучууд хамтарч оролцохоор удирдамжид заасан байгаа. Энэ хүрээнд нийт 15 баг бүтээлээ ирүүлсэн байна. Засаг даргын захирамжийн дагуу уралдааныг дүгнэх комисс байгуулагдсан байгаа. Ирүүлсэн бүтээлүүд дээр одоо удирдамжид заасны дагуу тав хоногийн хугацаанд манай байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтийн саналыг авах юм.

-Ирсэн бүх бүтээлүүдийг танай цахим хуудаст ил байршуулаад, иргэдийн саналыг авч байж дүгнэнэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Уралдаанд материал ирүүлсэн 15 багийн бүтээлийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулаад иргэд олон нийтээс саналыг авна. Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 3-н хүртэл таван өдөр иргэдийн саналыг авсны дараа шалгаруулах комисс хуралдаад, дүнгээ гаргана гэсэн үг.

-Уралдааныг дүгнэхдээ юуг голлон шалгуур үзүүлэлт болгох вэ?

-Таван гол шалгуур үзүүлэлт байгаа. Бүтээлийн үзэл санаа шинэлэг байдал, үндэсний онцлог түүх соёлын хэв шинжийг тусгах, байгаль орчинд ээлтэй орчин үеийн  техник технологийн шийдлүүдийг тусгасан байдал, ажлын гүйцэтгэл иж бүрдлийг хэр хангасан, эсэх, иргэд олон нийтийн санал гэсэн таван шалгуур үзүүлэлтүүдээр тус бүрт нь оноо өгөх юм.

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнд бүх зардал багтсан уу?

-Нийт шагналын сан 30 сая төгрөг. Үүнээс шилдгийн шилдэг санаа буюу тэргүүн байр нэгийг шалгаруулж 20 сая төгрөгөөр урамшуулна. Үүнээс гадна шагналт байр хоёрыг шалгаруулж, тус бүр таван сая төгрөгөөр шагнана. Шилдгээр шалгарсан бүтээлийн баг маань дараагийн тохижилтийн зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэйгээр оролцоод явна.

Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлэхэд, нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэн Монгол Улсынхаа төв талбайн урд хэсгийн 2.5 газарт ямар тохижилтын ажил хиймээр байгаа тухай санал бодлоо хуваалцаж, энэхүү ажилд идэвх санаачилгатай оролцоорой гэж уриалмаар байна. Мэргэжлийн байгууллагуудын ирүүлсэн бүтээлүүдэд та бүхний санал үнэ цэнэтэй, бодитой дэмжлэг болох юм шүү.  

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 10 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 13 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 14 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 16 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 18 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 38 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 39 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 40 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 41 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 42 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 4 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 6 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 8 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 10 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 11 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 27 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 30 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 31 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top