x

Зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөхийг дэмжив

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 29-ний өдрийн хуралдаанаар 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцлөө. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа аж. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн үр дүнг өндрөөр үнэлж, төслийн II дахь үе шатыг 19.5 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцож холбогдох гэрээ, хэлэлцээрийг байгуулсан. Хоёр улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлого хамтын ажиллагааны 2018 оны хэлэлцээний үеэр төслийн III дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламж үзүүлэхээр тохиролцоод байгаа юм байна. 

Төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва нар тодруулга хийлээ. Өмнө нь хэрэгжсэн төслүүдийн үр дүн болон энэ удаагийн санхүүжилтийн зарцуулалтын төлөвлөлтийн талаар асуулаа.  Төслийн I үе шатны санхүүжилт болох 11.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр тусгай хамгаалалттай 11 газрын менежментийг хөгжүүлэх, бусад 33 хамгаалалттай газруудын менежментийг дэмжихэд зарцуулагдсан байна. Энэ хүрээнд байгаль хамгаалагчдын өдөр тутмын ажлын багаж хэрэгсэл, тусгай хувцас, ажлын байр, туулах чадвар өндөртэй автомашин, мотоцикл, хөдөлмөр хөнгөвчлөх технологийн хэрэгслээр хангах, түүнчлэн тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Төслийн II, III үе шат 2019-2026 онд хэрэгжиж байгаа бөгөөд дараагийн санхүүжилтүүдийг мөн энэ чиглэлээр зарцуулах юм байна. Өнөөдрийн байдлаар Төслийн хэрэгжилтийг хянах баг ХБНГУ-аас ирээд Монгол Улсад ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэв. II шатны санхүүжилтийн хүрээнд 4 бүсийн 40 гаруй сумын газар нутаг хамрагдсан бол III шатны санхүүжилтэд Ховд, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 10 сум шинээр хамрагдах юм байна. ХБНГУ-ын зүгээс байгаль хамгаалагчдын орон тоо, урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлага тавьж байгааг хэллээ. 

Ийнхүү гишүүдийн асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өгсний дараа үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзэв. Иймд санал хураалт явуулахад 63.6 хувь нь Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 

Дараа нь Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон Монгол Улсын Сангийн яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн гэрээний төслийг зөвшилцсөн. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын  хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийг нийт 7.0 сая еврогоор санхүүжүүлэхээр тохиролцсон. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна. Зээлийн хүү жилийн 2 хувь, зээлийн хугацааг 30 жил, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байна гэж Н.Цэрэнбат сайд танилцуулгадаа дурдав. 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тодруулга хийн ажлын хэсгээс хариулт авсан, мөн төсөлтэй холбогдуулан тэрбээр үг хэлэв. Хоёр улсын Засгийн газар хооронд хэрэгжиж буй өндөр ач холбогдолтой энэхүү төслийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх тал дээр ихээхэн анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн хамтын ажиллагааг өргөжүүлэн уул уурхай төдийгүй барилга, экологийн инженерүүдийг бэлтгэх, МСҮТ-ийн мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд анхаарал хандуулахыг хүслээ. Үргэлжлүүлэн санал хураалт явуулсан юм. Дээрх зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 10 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 13 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 14 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 16 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 18 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 39 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 39 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 40 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 41 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 42 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 4 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 7 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 8 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 10 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 11 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 27 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 30 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 31 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 16 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top