x

ОХУ-аас Монгол Улсад 100 тэрбум рублийн зээл олгох зарчмын шийдвэр гаргажээ

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын Оросын хэсгийн дарга Алексей Васильевич Гордеев энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж байна.

Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанд оролцохоор ирсэн ноён А.В.Гордеев өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, манай улсыг сайн мэддэг ноён Гордеевыг хоёр улсын ЗГХК-ын Оросын талыг даргалж байгаад олзуурхууштай буйгаа илэрхийлэв.

Энэ жил Халхын голын ялалтын 80 жилийн түүхэн ой тохиож байгааг ОХУ-тай хамтран тэмдэглэх асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай ярилцсан талаар Монгол улсын Ерөнхийлөгч дурдаад, 8 сая еврогийн хөрөнгө оруулалтаар Халх гол сумыг шинэчлэх ажил үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгөв. Мөн сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд барилгын ажил үргэлжилж байгаа тул Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэглэх буюу ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлах үеэр бүтээн байгуулалтын ажил дууссан байна гэлээ.

Мөн Монгол Улсад Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар төмөр зам”-ын таваарын тээвэр 20-30 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан талаар холбогдох судалгааг танилцуулав. Энэ нь төмөр замын одоогийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зэргээр төмөр замын шинэчлэлийн асуудлыг зайлшгүй хөндөх учир хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2018 онд тус улсын Владивосток хотод уулзах үеэрээ дээрх асуудлыг ярилцаж, төмөр замыг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулсан, 100 тэрбум рублийг ОХУ-аас олгуулахаар ойлголцолд хүрсэн талаар сануулж, энэ асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Ноён А.В.Гордеев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт эхэлсэн нь зууны бүтээн байгуулалт хэмээн баяр хүргэлээ. Мөн Улаанбаатар төмөр замыг шинэчлэх асуудлыг Монгол-Оросын Засгийн газар хооронд тусгайлан ярилцах зэргээр анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн 100 тэрбум рублийг олгох асуудлаар ОХУ-ын тал хуралдаж, зээл олгох зарчмын шийдвэр гаргасан байна. Зээлийг ямар байдлаар олгох, юунд зарцуулах асуудлаар тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэж буй шиг төмөр замын шинэчлэлийн ажилд зарцуулах боломжтой талаар ноён Гордеев танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төлөөлөгчдөд хандан Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаан үр дүнтэй болж, олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, ажлын амжилт хүслээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 8 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 11 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 12 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 14 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 16 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 36 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 37 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 38 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 39 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 2 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 4 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 6 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 8 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 9 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 25 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 28 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 14 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top